| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/02201/И |
| Дугаар | 102/ШШ2024/02045 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/02045
| 2024 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2024/ | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ..... тоот хаягтай, рд:, ........ ХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, ....тоот хаягтай, рд:.,.... холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 1 211 410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ........ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2019 оны 05 сарын 18-ны өдрийн 11003660 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, зээлийн гэрээгээр 1,490,000 төгрөгийг сарын 5% хүүтэй, 24 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Хариуцагч нь зээлийн гэрээ болон Ард апп-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлээ төлөх үүргээ зөрчсөн бөгөөд компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Энэ нь Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг тус тус зөрчиж байна. Иймд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн 2019 оны 05 сарын 18-ны өдрийн 11003660 тоот Цахим зээлийнэрх нээх гэрээ-ний үндсэнтөлбөр 1,211,410 төгрөг, үндсэн хүүд Отөгрөг нийт 1,211,410 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулж өгнө үү ... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч........ 2024 оны 04 сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...... миний бие ........ ХК-ийн нэхэмжлэлтэй, .. холбогдох Иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Хариуцагч нь 1 211 410 төгрөгийг нэхэмжлэгчийн ........ ХК-ийн дансанд тушааж, төлбөрөө сайн дураар, бүрэн төлж барагдуулсан тул бидний зүгээс нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг үүгээр хүргүүлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ........ ХК-аас хариуцагч ... холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 1 211 410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна. /хэргийн 19 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 625 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 16 812,5 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 16 812.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор тогтоов.
2024 оны 03 сарын 20-ны өдрийн 461 дугаар итгэмжлэлээр нэхэмжлэгчээс........д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4 дүгээр тал/
Иргэний Хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ........ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ... холбогдох, зээлийн гэрээний үүрэг нийт 1 211 410 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 625 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 16 812,5 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 16 812.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ