| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/02328/И |
| Дугаар | 102/ШШ2024/02046 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/02046
| 2024 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2024/0 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... хаягтай, рд:., ... Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, ... оршин суух, ... холбогдох,
277 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... Сөх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...тухайн суугч төлбөрөө төлөөгүйн улмаас бусдад учруулсан хохирол нь СӨХ-ны ДӨЭХ-ийн засвар үйлчилгээ, сангийн засвар хийх СӨХ-ийг хуримтлалгүй болгож хөрөнгийн хомсдолд оруулж ирсэн ба нийтээр эзэмшдэг орон сууцны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хуримтлалгүй болгож оршин суугчдаа удаа дараа хохироосоор ирлээ. Амьжиргааны доод зэрэглэлийн цалин авч цаг хугацаа амралтгүй эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа үйлчлэгчийн цалин хөлсийг 7 сараар өгөхгүй үнэ хөлсгүй хөдөлмөрийг нь мөлжиж байна. Тус суугчийн 7 сарын мөнгө орж ирээгүйгээс үйлчлэгчийг хохироож ирсэн ба удаа дараа шаардахад өгнө өгнө гэсээр өдий хүрч байгаа бөгөөд сар сардаа өгдөггүй бөөгнүүлсээр шаардуулсаар ирсэн нь зуршил болсоор өдий хүрлээ. Энэ байдал нь ямархуу ёс суртахуунтай байгаагаа харуулж хүний эрхийн наад захын хэм хэмжээг зөрчсөөр ирлээ. Иймд СӨХ-ны төлбөрөө төлөхийг удаа дараа шаадсаар өдий хүрсэн тул төлбөрөөс зайлсхийсээр ирсэн 277,450 төгрөгийг зохих хууль дүрмийн дагуу гаргуулж өгнө үү.... гэжээ.
Нэхэмжлэгч ... сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч .. 2024.04.16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:... хариуцагч ... нь 277 450 төгрөгийн төлбөрийг барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... СӨХ-оос хариуцагч ... холбогдуулан 277 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна. /хэргийн 12 дугаар тал/
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 973,50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 4 487 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4 487 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор тогтоов.
Иргэний Хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ... СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ... холбогдох, 277 450 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 973,50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 4 487 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4 487 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ