| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2017/0109/э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2017-08-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга
Хохирогч Г.Б
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Б
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим ... тоотод амьдардаг гэртээ хохирогч Г.Бай маргалдан цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн: “Тэр өдөр эхнэртэйгээ Э найзтай нь хөдөө салинд гарч шорлог хийж идсэн, 4 том пиво уусан. Тэр үед өдрийн 3-4 цагийн орчимд болж байсан. Сайншандад оройны 8 цагийн үед ирсэн. Гэрт Э, Б бид гурав буусан. Тэгээд ирэхэд утас руу хүн залгасан байхаар нь харсан чинь нэг нь манай ээж, нэг нь эгч залгасан байсан. Тэгсэн Б эгч чинь залгасан байна бодвол охин чинь мөнгө нэхэж байгаа биз гэж хэлж байсан. Ээж гарандир авчирч өгсөнгүй гэж хэлж байна хүний юм авчихаад авчирч өгсөнгүй гээд хэл амаар доромжлоод байхаар нь алгадчихсан. Алгадчихаад Б шкафнаас юм авах гээд босоод ирэхээр нь би шкафны хаалгыг өшиглөсөн чинь шил хагараад Б уначихсан. Тэгсэн Э тайвшир гээд намайг аваад гарсан юм. Тэгээд Б яваад өгсөн байсан. Би хүүгээ хувцаслаад байж байсан чинь цагдаа хүрээд ирсэн”гэсэн мэдүүлэг
Хохирогч Г.Бгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн: “21-нд бид хоёр Бгийн охиноос болоод маргасан юм. Тэгээд хүүхдийн тоглоомон онгоц надруу шидсэн. Тэр өдөр тэгээд л өнгөрсөн. Дараа нь 25-нд салхинд гарч ирэхэд ээж залгаад гарандир авчирч өгсөнгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэрийг нь өгчихгүй яасан юм бэ гээд ярьсан чинь Б танайхан яахаараа дандаа ингэж байдаг юм гээд цохьсон. Тэгээд Б шкафны шилэн хаалгыг өшиглөж миний гуя, гаранд урагдсан. Тэгээд манай найз нөхрийг маань аваад гарсан. Би аав, ээж дээрээ очоод цагдаад хэлсэн ”гэсэн мэдүүлэг,
Гэрч Ш.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг гадаа гарч тамхи татчихаад ороод ирсэн чинь Б уурласан бололтой гар утсаа хана руу савж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуутал юу ч хэлэлгүй Бгийн гар утсийг аваад хана руу шидчихээд Бг орон дээр хэвтэж байхад нь Б толгой руу нь гараараа нэг удаа цохиод авахаар нь би Бг боль гээд салгаж холдуулсан. Тэгсэн Б босоод шилэн хаалгатай тавиурны хажууд очоод тонгойсон чинь Б тавиурын шилэн хаалгыг хөшиглөөд хагалсан. Тэр үед Б эвхэрээд газар унахаар нь би Бг аваад гарсан гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: Бг орон дээр хэвтэж байхад нь Б толгойруу нь гараараа нэг удаа цохьсон. Намайг салгах гэтэл Б зайл гэсэн. Тэгээд би холдоод Э салгасан. Б шилэн тавиурыг өшиглөсөн чинь Бгийн давсаг руу онох шиг болсон гэсэн мэдүүлэг,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлт,
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 21/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 67-69/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим ... тоотод амьдардаг гэртээ хохирогч Г.Бтай маргалдан цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би тэрийг нь өгчихгүй яасан юм бэ гээд ярьсан чинь Б танайхан яахаараа дандаа ингэж байдаг юм гээд цохьсон. Тэгээд Б шкафны шилэн хаалгыг өшиглөж миний гуя, гаранд урагдсан. гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хүний юм авчихаад авчирч өгсөнгүй гээд хэл амаар доромжлоод байхаар нь алгадчихсан. Алгадчихаад Б шкафнаас юм авах гээд босоод ирэхээр нь би шкафны хаалгыг өшиглөсөн чинь шил хагараад Б уначихсан” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол урчуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Бтай эвлэрсэн болохоо талууд шүүх хуралдаанд илэрхийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.ШүүгдэгчБ.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
.2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь 500000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД