Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/02048

 

 

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/

Улаанбаатар хот

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .....байр хаягтай, рд:., .... ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, рд:., ...т холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 1 079 849 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч .... ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....... ХК зээлдэгчийн Lendmn апплейкшнээр дамжуулан гаргасан 4 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж 2023 оны 05 сарын 21-ний өдөр хариуцагчийн Хаан банкны 5429505125 тоот дансанд 30 хоногийн хугацаатай нийт 700 000 төгрөгийг олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс дээш хоног хэтрүүлж цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж байна. Иймд хариуцагчаас 1 079 849 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ... ... би .... ХХК-ийн нэхэмжилсэн 1 079 849 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа ба тус мөнгийг дараах байдлаар хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: ... 2024 оны 05 сарын 07-ны өдөр 359 950 төгрөг, 2024 оны 06 сарын 07-ны өдөр 359 950 төгрөг, 2024 оны 07 сарын 07-ны өдөр 359 950 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .... ХК-аас хариуцагч ...т холбогдуулан гэрээний үүрэг нийт 1 079 849 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 1 079 849 төгрөгийг 2024 оны 05 сарын 07-ны өдөр 359 950 төгрөг, 2024 оны 06 сарын 07-ны өдөр 359 950 төгрөг, 2024 оны 07 сарын 07-ны өдөр 359 950 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 15 дугаар тал/

 

Зохигч талуудын бичгээр байгуулж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 15 250 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 15 250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

2024.04.04-ний өдрийн нэхэмжлэгчээс ..... олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 3 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч .... ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...т холбогдох, 1 079 849 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, 1 079 849 төгрөгийг 2024 оны 05 сарын 07-ны өдөр 359 950 төгрөг, 2024 оны 06 сарын 07-ны өдөр 359 950 төгрөг, 2024 оны 07 сарын 07-ны өдөр 359 950 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 15 250 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 15 250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ