Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 138/2017/00010/И |
Дугаар | 138/ШШ2017/00124 |
Огноо | 2017-01-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 138/ШШ2017/00124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, *******ын Б гудамж 02 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/- ийн хүсэлттэй,
Бусдын асрамжинд байсан болохыг-ыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм,
Нэхэмжлэгч : Ч.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.******* нь 2014 оноос эхлэн *******ийн *******тэй гэр бүлийн харьцаатай болж хамт амьдарсан. 2015 онд бидний дундаас хүү Б.******* төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч ******* сумын 7 дугаар баг, дүгээр байрны тоотод айлын хажуу өрөө хөлслөн хамт амьдарч, хүүгээ өсгөн хүмүүжүүлж байсан. Д.******* нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Д.******* нь 2014 онд авто ослын хэргээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлэн, ял эдэлж байгаад 2015 оны 11 сард өршөөлийн тухай хуулиар суллагдан гарч ирсэн. Д.*******г ял эдлэхээр явах үед би жирэмсэн үлдсэн бөгөөд суллагдаад гарч ирэхэд нь хүүгээ төрүүлсэн байсан. Түүнээс хойш бид хоёр айлын хажуу өрөө хөлслөн хамт амьдарч байсан. Д.******* нь 2016 оны 02 сарын 25-ны өдөр зуурдаар нас барсан учир халамжийн хуулийн дагуу хүү Б.*******од тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн юм. Гэтэл бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй учир хүү Б.*******ыг 2015 оны 10 сарын 20-ноос 2016 оны 02 сарын 25-ны өдрийг хүртэл Д.*******гийн асрамжинд байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд хандаж 2015 оны 10 сарын 20-ны өдөр төрсөн Б.*******ыг эцэг Д.*******гийн асрамжинд байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч ******* овогт *******ын *******, овогт *******ийн ******* нар нь Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртүүлээгүй боловч 2014 оноос 2016 оны 02 сарын 25-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримт болох нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Д., Д. нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.
Талууд хамтран амьдрах хугацаанд 2015 оны 10 сарын 20-ны өдөр хүү Б.******* төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар батлагдаж байна.
Хамтран амьдарч байсан Д.******* нь 2016 оны 02 сарын 25-ны өдөр нас барсан болох нь 0000160938 дугаартай нас барсан тухай гэрчилгээний хуулбараар батлагдаж байна.
Иймд нэхэмжлэгч Ч.******* нь Д.*******тэй 2014 оноос 2016 оны 02 сарын 25-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан бөгөөд 2015 оны 10 сарын 20-ны өдөр төрсөн Б.******* нь эцэг Д.*******гийн асрамжид байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 10 сарын 20-ны өдөр төрсөн ******* овогт *******ийн ******* нь овогт *******ийн *******гийн асрамжинд байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ