Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/02049

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/0

Улаанбаатар хот

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч к ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч  холбогдох, гэрээний үүрэг нийт 3 234 607,34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, 3 234 607.34 төгрөгийг 2024 оны 04 сарын 29-ний өдөр 1 078 203 төгрөг, 2024 оны 05 сарын 29-ний өдөр 1 078 203 төгрөг, 2024 оны 06 сарын 29-ний өдөр 1 078 203 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66 704 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 33 352 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33 352 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНТУУЛ