| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/00011/И |
| Дугаар | 138/ШШ2017/00125 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 138/ШШ2017/00125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар ба, ******* ******* гэх газар оршин суух ******* ******* овогт *******ын ******* /РД:*******/- ийн хүсэлттэй,
Бусдын асрамжинд байсан болохыг-ыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм,
Нэхэмжлэгч Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь 1997 оноос эхлэн *******гийн тэй хамт амьдрах болж, улмаар 1998 онд бидний дундаас охин Д., 2001 онд охин Д. нар төрсөн. Бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт хамтран амьдарч, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байсан. Нөхөр Л. нь ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан учир нийгмийн даатгалын сангаас охин Д.д тэжээгчээ алдсны тэтгэмж тогтоолгох гэсэн юм. Гэвч бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй охин Д.ыг 2001 оннос 2016 оны 11 сарын 18-ны өдрийг хүртэл эцэг Л.гийн асрамжид байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд хандаж 2001 оны 01 сарын 08-ны өдөр төрсөн Д.ыг эцэг Л.гийн асрамжинд байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч ******* ******* овогт *******ын *******, овогт *******гийн нар нь Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртүүлээгүй боловч 1997 оноос 2016 оны 11 сарын 18-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримт болох нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр, гэрч ийн , гийн нарын мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна.
Талууд хамтран амьдрах хугацаанд 2001 оны 01 сарын 08-ны өдөр Д. төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, Дорнод Политехникийн коллежийн сургалтын албанаас ирүүлсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Хамтран амьдарч байсан Л. 2016 оны 11 сарын 18-ны өдөр нас барсан болох нь 0000161076 дугаартай нас барсан тухай гэрчилгээний хуулбараар батлагдаж байна.
Иймд нэхэмжлэгч Б.******* нь Л.тэй 1997 оноос 2016 оны 11 сарын 18-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд Д. нь эцэг Л.гийн асрамжид байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2 дахь хэсэгт зааснаар 2001 оны 01 сарын 8-ны өдөр төрсөн овогт гийн нь овогт *******гийн гийн асрамжинд байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамын тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгшрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.
4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ