Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/02084

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/

Улаанбаатар хот

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ...ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ....... холбогдох, гэрээний үүрэгт нийт 3 658 374 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, мөнгөн төлбөрийг 358 374 төгрөг, 2024 оны 05 сарын 30-ны өдөр 660 000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 660 000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 660 000 төгрөг, 2024 оны 08 сарын 30-ны өдөр 660 000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 660 000 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73 484 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 36 742 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 36 742 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ