| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2017/0112/э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2017-08-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 113
МОнГОЛ УЛСЫн нЭРИЙн ӨМнӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн Д.Тд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.Т
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний шөнө 02 цагийн үед ..... оршин суух иргэн Г.нгийн байшинд буюу хүн байнга амьдрах оронд байранд нэвтэрч 2 ширхэг гар утас хулгайлж 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Д.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2017 оны 06 дугаар сарын 30 ны өдөр Залуус хорооллын биллъярднаас найзтайгаа гарч ирээд Алтанговийн дэлгүүрээс том пиво авч уусан. Тэгээд шөнө 02 цагийн орчим найзыгаа хүргэж өгөөд буцах замдаа хаалгагүй хашаанд байсан байшингийн цонх нь нээлттэй байхаар нь орсон гэсэн мэдүүлэг
Хохирогч Г.нгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би том өрөөндөө охины хамт газраар унтсан. ...утсаа цэнэглээд хажуудаа тавиад унтсан. ...өглөө 4 цагийн үед босоод утсаа авах гэтэл байдаггүй жижиг өрөөндөө яваад ортол урагшаа харсан цонхны салхивч онгорхой ялааны торыг нь сөхчихсөн байсан. ...би хоёр гар утсаа хоёуланг нь бүрэн бүтэн хүлээж авсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Дын мөрдөн байцаалтанд өгсөн:...Би Тг хулгай хийснийг мэдээгүй. Өглөө гэрт цагдаа ирсэн миний өмсөж явсан гутлын улыг шалгаад өөртэй чинь өчигдөр хэн явсан талаар надаас асуухад Д.Ттэй явсан талаараа хэлсэн. Тэгээд Д.Тгийн гэрт очоод хэрэгт холбогдсон талаар мэдсэн гэсэн мэдүүлэг,
Гэрч М.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Т надад цагдаа ирээд аваад явсаны дараа би айлаас 2 ширхэг гар утас хулгайлчихсан юм гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 14-15,/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ /хх-ийн 16/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний шөнө 02 цагийн үед .... тоотод оршин суух иргэн Г.нгийн байшинд нэвтэрч 2 ширхэг гар утас хулгайлж 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.нгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...өглөө 4 цагийн үед босоод утсаа авах гэтэл байдаггүй жижиг өрөөндөө яваад ортол урагшаа харсан цонхны салхивч онгорхой ялааны торыг нь сөхчихсөн байсан. ...би хоёр гар утсаа хоёуланг нь бүрэн бүтэн хүлээж авсан”” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “хаалгагүй хашаанд байсан байшингийн цонх нь нээлттэй байхаар нь орсон” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Дын мөрдөн байцаалтанд өгсөн:...Би Тг хулгай хийснийг мэдээгүй. Өглөө гэрт цагдаа ирсэн миний өмсөж явсан гутлын улыг шалгаад өөртэй чинь өчигдөр хэн явсан талаар надаас асуухад Д.Ттэй явсан талаараа хэлсэн. Тэгээд Д.Тгийн гэрт очоод хэрэгт холбогдсон талаар мэдсэн гэсэн мэдүүлэг, Гэрч М.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Т надад цагдаа ирээд аваад явсаны дараа би айлаас 2 ширхэг гар утас хулгайлчихсан юм гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Тг хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах байнга зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Т нь хулгайлсан эд зүйлээ хохирогчид буцаан өгсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг үндэслэн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дахь зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Мөн шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь арилсан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулинд зааснаас доогуур ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Мг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд 1 жилийн хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Мд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Д.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД