Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр

Шүүгдэгч Д.Мөнхтүвшин  нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн Хар дэл овогт Дамбийгийн Мөнхтүвшинд холбогдох эрүүгийн 1719000010006 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант багт оршин суудаг, ял шийтгэлгүй,  Хар дэл овогт Дамбийгийн Мөнхтүвшин /СЮ96011516/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Мөнхтүвшин нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний шөнө 02 цагийн үед  Сайншанд сумын 1 дүгээр багийн Аюушийн 6-2 тоотод оршин суух иргэн Г.Норжмаагийн байшинд буюу хүн байнга амьдрах оронд байранд нэвтэрч 2 ширхэг гар утас хулгайлж 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Д.Мөнхтүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2017 оны 06 дугаар сарын 30 ны өдөр Залуус хорооллын биллъярднаас найзтайгаа гарч ирээд Алтанговийн дэлгүүрээс том  пиво авч уусан. Тэгээд шөнө 02 цагийн орчим найзыгаа хүргэж өгөөд буцах замдаа хаалгагүй хашаанд байсан байшингийн цонх нь нээлттэй байхаар нь орсон гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Г.Норжмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би том өрөөндөө охины хамт газраар унтсан. ...утсаа цэнэглээд хажуудаа тавиад унтсан. ...өглөө 4 цагийн үед босоод утсаа авах гэтэл байдаггүй жижиг өрөөндөө яваад ортол урагшаа харсан цонхны салхивч онгорхой ялааны торыг нь сөхчихсөн байсан. ...би хоёр гар утсаа  хоёуланг нь бүрэн бүтэн хүлээж авсан” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Доржнамжимын мөрдөн байцаалтанд өгсөн:...Би Мөнхтүвшинг хулгай хийснийг мэдээгүй. Өглөө гэрт цагдаа ирсэн миний өмсөж явсан гутлын улыг шалгаад өөртэй чинь өчигдөр хэн явсан талаар надаас асуухад Д.Мөнхтүвшинтэй явсан талаараа хэлсэн. Тэгээд Д.Мөнхтүвшингийн гэрт очоод хэрэгт холбогдсон талаар мэдсэн гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Ганцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Мөнхтүвшин надад цагдаа ирээд аваад явсаны дараа би айлаас 2 ширхэг гар утас хулгайлчихсан юм гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,

          

           Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 14-15,/

           Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ /хх-ийн 16/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Мөнхтүвшин нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний шөнө 02 цагийн үед  Сайншанд сумын 1 дүгээр багийн Аюушийн 6-2 тоотод оршин суух иргэн Г.Норжмаагийн байшинд нэвтэрч 2 ширхэг гар утас хулгайлж 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь  хохирогч Г.Норжмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...өглөө 4 цагийн үед босоод утсаа авах гэтэл байдаггүй жижиг өрөөндөө яваад ортол урагшаа харсан цонхны салхивч онгорхой ялааны торыг нь сөхчихсөн байсан. ...би хоёр гар утсаа  хоёуланг нь бүрэн бүтэн хүлээж авсан”” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Мөнхтүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “хаалгагүй хашаанд байсан байшингийн цонх нь нээлттэй байхаар нь орсон” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Доржнамжимын мөрдөн байцаалтанд өгсөн:...Би Мөнхтүвшинг хулгай хийснийг мэдээгүй. Өглөө гэрт цагдаа ирсэн миний өмсөж явсан гутлын улыг шалгаад өөртэй чинь өчигдөр хэн явсан талаар надаас асуухад Д.Мөнхтүвшинтэй явсан талаараа хэлсэн. Тэгээд Д.Мөнхтүвшингийн гэрт очоод хэрэгт холбогдсон талаар мэдсэн гэсэн мэдүүлэг, Гэрч М.Ганцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Мөнхтүвшин надад цагдаа ирээд аваад явсаны дараа би айлаас 2 ширхэг гар утас хулгайлчихсан юм гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Д.Мөнхтүвшинг хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах байнга зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Мөнхтүвшин нь хулгайлсан эд зүйлээ хохирогчид буцаан өгсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг үндэслэн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Энэ эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дахь зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Мөн шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь арилсан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулинд зааснаас доогуур ял оногдуулахаар шийдвэрлэлээ.