| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03470/И |
| Дугаар | 184/ШШ2024/02049 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2024/02049
| 2024 оны 04 сарын ******* өдөр | Дугаар 184/ШШ2024/02049 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* дугаар байрны ******* дугаар орцны ******* өрөөнд түр оршин суух, эрэгтэй, ******* овогт *******ийн ******* /РД АЯ79080*******5/-г архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ******* дүүргийн Цагдаагийн газрын ******* дугаар хорооны хэсгийн байцаагч ажилтай, Цагдаагийн дэслэгч цолтой, Э.Дэмбэрэлсүрэн /ХД 11826/,
бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн шүүхэд гаргасан хүсэлтэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дэмбэрэлсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.******* нь ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* дугаар орцны ******* тоотод бүртгэлгүй боловч оршин суудаг. Өмнө нь тухайн байрны орцны жижүүрээр ажиллаж байгаад архидан согтуурч, СӨХ болон оршин суугчидтай маргалдаж ажлаасаа халагдсан. Одоогоор Б.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* дугаар орцны жижүүртэй хамтран амьдарч, тухайн байранд амьдардаг боловч орцны хүмүүсээс болон СӨХ, Хорооны удирдлагаас түүнийг байнга архидан согтуурч, гудамж талбай, орц хонгилд согтуу унтах, агсан тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, тухайн байрны арк хавьцаа архины хамааралтай хүмүүстэй нийлж архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг тухай гомдол, мэдээлэл байнга ирдэг, уг зөрчлийнхээ улмаас цагдаад баригдаж, шүүхээр болон зөрчлийн хэрэг үүсгэн удаа дараа арга хэмжээ авагдаж байсан, архинд донтох өвчтэй болох нь эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул албадан эмчилгээнд явуулж архинаас гаргах хүсэлтэй байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2 жил гаруй хугацаанд архи ууж байна. Долоо хоногт нэг хоёр удаа уудаг. Хамгийн сүүлд долоо хоногийн өмнө архи уусан. Албадан эмчилгээнд явъя. Байцаагчийн ярьж байгаа бүгд үнэн. Би өөрийн хүслээр архинаас гарч чадахгүй байгаа тул архины эмчилгээнд явж биеэ цэвэршүүлж, архинаас гарах хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар ******* дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэс нь тус шүүхэд Б.*******г архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлт нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангасан байна.
Хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэжээ.
Б.******* нь ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байр орчмоор байнга архидан согтуурдаг болох нь хавтас хэрэгт авагдсан ******* дүүргийн ******* дугаар хорооны хэсгийн байцаагч ажилтай, цагдаагийн дэслэгч цолтой, Э.Дэмбэрэлсүрэнгийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, гэрчээр ******* дүүргийн ******* дугаар хорооны СӨХ-ны дарга Ц.Оюунчимэгээс асуусан тэмдэглэл, ******* дүүргийн ******* дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Б.*******гийн Хур системээс авсан иргэний үнэмлэхний мэдээлэл, Цагдаагийн байгууллагын зөрчлийн мэдээлэл, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын хүсэлт, Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоосон /эмнэлэгийн байгууллагын/ эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас, ******* дүүргийн ******* дугаар хорооны СӨХ-ны ажилтан П.Сарангуагийн өргөдөл, ******* дүүргийн ******* дугаар хорооны нийгмийн ажилтан Н.Алгирмаагийн өргөдөл, Б.*******н иргэний үнэмлэхний лавлагаа, хүсэлт гаргагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Согтуурах мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтэд Б.******* нь согтуурах, мансуурах донтой, архины эмчилгээнд явуулж болно хэмээн дүгнэжээ.
Хэрэгт авагдсан баримтууд, гуравдагч этгээдийн тайлбараар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******-т заасан албадан эмчлэхийг хориглох нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн эмнэлгийн дүгнэлтийг Б.******* нь хүлээн зөвшөөрч, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасны дагуу сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаагүй байна.
Албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн Б.******* нь сайн дураар эмчилгээ хийлгэх боломжгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба тэрээр сайн дураар эмчлүүлэх хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргаагүй төдийгүй түүнийг албадан эмчлэхийг хориглох үндэслэл хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдоогүй тул дээрхээс ******* дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар албадан эмчлэгдэх хүнийг албадан эмчлэх эмнэлэгт нь хүргэх ажиллагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-т зааснаар хүсэлт гаргагчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан ******* овогт *******ийн *******г архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д заасныг баримтлан Б.*******г албадан эмчлэгдэх эмнэлэгт хүргэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
*******.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Б.*******г архины албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагч ажилтай, Цагдаагийн дэслэгч цолтой Э.Дэмбэрэлсүрэнд даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-т зааснаар хүсэлт гаргагч ******* дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
5.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ