Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00663

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00663

Хөвсгөл аймаг

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг

хариуцагч биелүүлснийгбаталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

155/2024/00659/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: **************** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:**********,

Хариуцагч: ********************д холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт 316,108 (гурван зуун арван зургаан мянга нэг зуун найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************* хязгаарлагдмал хариуцлагатай компани 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******** финанс ББСБ ХХК-нь хариуцагч ****** зээлийн гэрээний үүрэгт 316,108 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 316,108 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр **************ББСБ-ийн Хаан банк дахь ************ тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********** холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт 316,108 (гурван зуун арван зургаан мянга нэг зуун найм) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 10,133 төгрөгийн 50 хувь болох 5,066.5 төгрөгийг хариуцагч ********, 50 хувь болох 5,066.5 төгрөг, илүү төлөгдсөн 1 төгрөг, нийт 5,067.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч *********холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт 316,108 (гурван зуун арван зургаан мянга нэг зуун найм) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ********с 5,066.5 төгрөгийг, улсын орлогоос 5,067.5 (таван мянга жаран долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***********ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА