Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00662

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00662

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/00651/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ******** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *****,

Хариуцагч: ******* багт оршин суух, ********* холбогдох зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт барааны төлбөр 2,969,590 (хоёр сая есөн зуун жаран есөн мянга таван зуун ер) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***********хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь иргэн ******** 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Бараа зээлээр худалдан авах гэрээ байгуулан, түүнээс хойш ******* бараа зээлээр худалдан авч байсан. Эхлээд гэрээний дагуу тооцоогоо хийдэг байсан. Гэтэл ******** нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тооцоо 2,455,710 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тооцоо 513,880 төгрөг, нийт 2,969,590 барааны төлөлтийг огт хийхгүй болсон. Үүнээс хойш иргэн ***** зээлийн төлөлтөө хийгээрэй гэхэд мөнгө байхгүй, боломжгүй байна гэж хойшлуулсаар байгаад өдий хүрсэн. ******* холбоо барихад тооцоо хийх боломжгүй мөнгө байхгүй, очиж уулзахад удахгүй хийнэ хугацаа хэрэгтэй байна гэж гуйна. Одоо утас руу нь залгахад утсаа авахгүй болсон.

Иймд ******ХХК-ийн барааны нийт мөнгө болох 2,969,590 (хоёр сая есөн зуун жаран есөн мянга таван зуун ер) төгрөгийг****** гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ****** 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******г миний бие тус суманд дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаад ****гэх худалдагчид хариуцуулж ажиллуулж байгаад тооцоогоо хийж чадаагүй, тэр хүн сураггүй алга болсон. Энэ хугацаанд миний хувьд санхүүгийн хүндрэлтэй байсан тул төлж чадаагүй. Энэ ****** ХХК-аас нэхэмжилсэн барааны үнэ 2,969,590 (хоёр сая есөн зуун жаран есөн мянга таван зуун ер) төгрөгийг төлж барагдуулна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д*** холбогдох зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт барааны төлбөр 2,969,590 (хоёр сая есөн зуун жаран есөн мянга таван зуун ер) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч **** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,463 төгрөгийн 50 хувь болох 31,231.5 төгрөгийг хариуцагч ******, 50 хувь болох 31,231.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б**** хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****холбогдох зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт барааны төлбөр 2,969,590 (хоёр сая есөн зуун жаран есөн мянга таван зуун ер) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *****31,231.5 төгрөгийг, улсын орлогоос 31,231.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч ****хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА