Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/02056

 

 

 

 

 

2*******4 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2*******4/*******056

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт ******* ******* /РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал оролцов.

Нэхэмжлэгч Б.******* өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасныг хангаж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Хүрэлбаатараас авах ёстой авлагаа гаргуулахаар 2*******4 оны ******* дугаар сарын 15-ны өдөр шүүхэд хандахад Б.Хүрэлбаатар хаягтаа оршин суудаггүй гэдэг шалтгаанаар хэрэг үүсгэхээс татгалзсан учир Б.Хүрэлбаатарын хаягийг тодруулахаар эрэн сурвалжилж өгнө үү.

******* эрэн сурвалжлах хурлыг намайг биечлэн оруулалгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Б.Хүрэлбаатарын оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч Б.******* нь түүнээс 975,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан Тайчууд овогт Балжиннямын Хүрэлбаатар /РД ОП8506*******13/-ын иргэний үнэмлэхний лавлагаа бүхий Балжинням овогтой Хүрэлбаатар би иргэн Б.*******аас 2*******3 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дансаар 120,000 төгрөг, бэлнээр 530,000 төгрөг авсан нь знэн болно. Энэ мөнгөө 2*******3 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр буцаан өгнө. Тохирсон өдрөөс хоцорвол өдрийн 0.5 хувь алданги тооцно. Баталгаа гаргасан Б.Хүрэлбаатар 8611-6544 гэх баримт,

нэхэмжлэгч Б.*******ын ХААН банк ХК-ийн дугаартай дансны 2*******3 оны 10 дугаар сарын 24-ний 120,000 төгрөгийн зарлага гаргасан 8611-6544 гэсэн утга бүхий хуулга,

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2*******4 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШЗ2*******4/05554 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргээр тогтоогджээ.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Тайчууд овогт Балжиннямын Хүрэлбаатар /РД ОП8506*******13/-ын оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

/хх-ийн 8, 9, 10 дугаар тал/

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Тайчууд овогт Балжиннямын Хүрэлбаатар /РД ОП8506*******13/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч Б.******* /утас /-д мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ