Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар ахлах прокурор Ж.Айжуу  нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их номгон овогт Цэрэнпилийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201710000196 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1981 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр баг Тойчикийн 877-5-4 тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 161 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 3 жилээр тогтоосон, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 168 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаар, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 230 дугаар зүйлийн 230.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 7 сарын хорих ялаар, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан Их номгон овогт Цэрэнпилийн Отгонбаатар /ЕС81082113 /

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2017 оны 06 сарын 23-ны өдрийн 14 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Батболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Ц.Отгонбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 23-ны 14 цагийн үед найз Наранбаатартай орос 2 давхрын гадаа сууж байсан. Батболд үл таних хүмүүстэй ирээд машинд суучих гэсэн. Суугаад хуучнаар 4 дүгээр баг байсан зуухны тэнд архи уух гээд очсон. Очоод байж байхад Батболд намайг шоронгийн банди, шоронгийн хадаас гэж элдвээр доромжлон ичээсэн. Тэгэхээр нь би ууж байсан архины шилийг авч шидээд баруун мөр тус газар нь цохисон. Наранбаатар намайг салгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Э.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “ Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх уурын зуухны хажуу талд би дүү Отгонбаатар, Наранбаатар, Баярсайхан нарын хамт 0,75 граммын ерөөл архи хувааж ууж байгаад би Отгонбаатарыг ахын хувиар хэл амаар доромжилж хэдэн үг хэлсний дараа Отгонбаатар надруу архины шил шидэж миний баруун мөр хэсэгт онож зүсэгдсэн, тэгээд би аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж 3 ширхэг оёдол тавиулсан. Одоо надад Отгонбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг,

          

             Гэрч С.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...тэгсэн Наранбаатар, Баярсайхан 2 цаад 2 чинь юу боловоо гэхээр нь эргээд хартал Батболд ургашаа хараад сууж байсан ба Отгонбаатар босоод зогсчихсон араас нь цохиж байсан тэгэхээр нь бид 3 машинаасаа буугаад очтол Батболдын футволкноос цус нэвтэрчихсэн байхаар нь юу болов гээд хартал Отгонбаатар гэх хүн шилний хагархай барьчихсан байж байсан. ” гэсэн мэдүүлэг,

           

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 24/

             Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-44/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2017 оны 06 сарын 23-ны өдрийн 14 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Батболдын мөр лүү архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь  Хохирогч Э.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “ Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх уурын зуухны хажуу талд би дүү Отгонбаатар, Наранбаатар, Баярсайхан нарын хамт 0,75 граммын ерөөл архи хувааж ууж байгаад би Отгонбаатарыг ахын хувиар хэл амаар доромжилж хэдэн үг хэлсний дараа Отгонбаатар надруу архины шил шидэж миний баруун мөр хэсэгт онож зүсэгдсэн, тэгээд би аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж 3 ширхэг оёдол тавиулсан. Одоо надад Отгонбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг,   Гэрч С.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Наранбаатар, Баярсайхан 2 цаад хоёр чинь юу боловоо гэхээр нь эргээд хартал Батболд ургашаа хараад сууж байсан ба Отгонбаатар босоод зогсчихсон араас нь цохиж байсан...”гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 244 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Ц.Отгонбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол урчуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн   11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь энэ хэрэгт 26 хоног цагдан хоригдсон ба бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь хохирогч Э.Батболдтой эвлэрсэн болохоо талууд шүүхэд илэрхийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан байна.