| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/02407/И |
| Дугаар | 102/ШШ2024/02047 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/02047
| 2024 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2024/02047 | Улаанбаатар хот |
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч .........холбогдох, 1 828 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 сарын 28-ны өдөр 609 500 төгрөг, 2024 оны 05 сарын 28-ны өдөр 609 500 төгрөг, 2024 оны 06 сарын 28-ны өдөр 609 500 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 27 752 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ