| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00450/И |
| Дугаар | 155/ШШ2024/00605 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2024/00605
| 2024 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 155/ШШ2024/00605 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2023/00450/И/
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *****Н.М-р,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: ****,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *** нь шүүхэд ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1987 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл машинистаар, ******* аймгийн Хатгал хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл машинистаар, ******* аймгийн Хатгал хотын Орон сууцны нийтийн аж ахуйд 1993 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төвийн ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1987 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал машинистаар, ******* аймгийн Хатгал хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг дуустал машинистаар, ******* аймгийн Хатгал хотын Орон сууцны нийтийн аж ахуйд 1993 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол ажиллаж байсан хугацааны зарим ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд аймгийн архиваас гарч ирэхгүй, хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бүрэн бичилт хийгдээгүй зэрэг зөрчилтэй байгаа тул ажиллаж байсан байдал маань үнэн зөв тооцогдохгүйд хүрсэн...гэв.
Хүсэлт гаргагч *** нь шүүхэд Хатгал хот ОСНАА-н төвөөс 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Нанзадын Майбаярт олгож, олгосон байгууллагын тамга дарагдаж, 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажилд томилсон,1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийгмийн даатгалын тухай хууль хэрэгжих болсонтой холбоотой хөдөлмөрийн дэвтрийг олгосон тухай бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2987 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 12 сарын 22-ний өдөр гэсэн дардас дарагдсан ******* аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 83 дугаар Хөдөөгийн зуухны ажилчдад зэрэг олгох тухай тушаал, түүний хавсралт, ******* аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1987 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаар Хатгалын АҮ-ний ажилчдыг шинээр ажилд томилох тухай, ******* аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар Хатгалын АҮ-ний ажилчдыг шинээр ажилд томилох тухай тушаалын эх хувь, 1987 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 124 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай тушаалууд, ******* аймгийн Хатгал хотын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1990 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 144 дүгээр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, түүний хавсралт, ******* аймгийн Хатгал сумын Засаг даргын 1993 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 123 дугаар Зөвшөөрөл олгох тухай захирамж, Хатгал хотын НАААҮ-ний комбинатын захиргаанаас 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ***олгосон БАЯРЫН БИЧИГ, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Бүртгэлийн №402, Мэдүүлэг №1722000428, Н**н Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон мэдээлэл зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Л.**, Р.*** нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, түүний ажиллаж байсан гэх ******* аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газар, ******* аймгийн Хатгал хотын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний комбинат, Хатгал сумын Орон сууц нийтийн аж ахуйн төв гэх хуулийн этгээдүүд хэзээ байгуулагдаж, татан буугдсан талаарх лавлагаа, ******* аймгийн Архивын тасаг, ******* аймгийн Хатгал тосгоны захирагчийн Ажлын алба, ******* аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
...Өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол ажиллаж байсан хугацааны зарим ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд аймгийн архиваас гарч ирэхгүй, хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бүрэн бичилт хийгдээгүй зэрэг зөрчилтэй байгаа тул ажиллаж байсан байдал маань үнэн зөв тооцогдохгүйд хүрсэн...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хатгал хот ОСНАА-н төвөөс 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр *** олгож, олгосон байгууллагын тамга дарагдаж, 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажилд томилсон,1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийгмийн даатгалын тухай хууль хэрэгжих болсонтой холбоотой хөдөлмөрийн дэвтрийг олгосон тухай зохих бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 12 сарын 22-ний өдөр гэсэн дардас дарагдсан ******* аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 83 дугаар: ...2.Слесарь, машинист нарын мэргэжлийн зэрэг олгосон нэрсийг хавсралт I-ээр баталсугай.
Хавсралт:...***, Хатгал, мэргэжилгүй, машинист ажилтай,... гэсэн мэдээлэл бүхий Хөдөөгийн зуухны ажилчдад зэрэг олгох тухай тушаал, түүний хавсралт,
1987 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 124 дүгээр: ...Н овогтой М,...нарыг усан сангийн түгээгчээр тус тус 9 дүгээр сарын 20-ноос...тус тус түр хугацаагаар томилсугай... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай,
******* аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1987 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаар: Нэг: Сайд нарын зөвлөлийн 1986 оны 390, 391 дүгээр тогтоолоор НАА, АҮ-ний салбаруудад зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн учир Хатгал хотод НАА-н тасаг байгуулагдаж тасгийн ажилчдыг 1987 оны 01 дүгээр сарын 21-нээс доорх албан тушаалаар ажиллуулсугай.
...49.***, зуухны машинист... гэсэн бичвэр бүхий Хатгалын АҮ-ний ажилчдыг шинээр ажилд томилох тухай,
******* аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар: Нэг: Сайд нарын зөвлөлийн 1986 оны 390, 391 дүгээр тогтоолоор НАА, АҮ-ний салбаруудад зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн учир Хатгал хотод НАА-н тасаг байгуулагдаж тасгийн ажилчдыг 1987 оны 01 дүгээр сарын 21-нээс доорх албан тушаалаар ажиллуулсугай.
...48.****, машинист... гэсэн бичвэр бүхий Хатгалын АҮ-ний ажилчдыг шинээр ажилд томилох тухай тушаалын эх хувь,
** аймгийн Хатгал хотын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1990 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 144 дүгээр: 1.НАААҮ-ний комбинатыг АҮ-ний комбинат, ОСНАА-н төв болгон зохион байгуулалт хийж буй тул хавсралтаар заасан 52 ажилчныг 1990 оны 12-р сарын 01-ний өдрөөс эхлэн ОСНАА-н төвийн мэдэлд шилжүүлсүгэй...
Хавсралт: ...43.*** ... гэсэн бичвэр бүхий Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, түүний хавсралт,
******* аймгийн Хатгал сумын Засаг даргын 1993 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 123 дугаар: 1. ОХУ-ын Тункен район Иркуск муж улсын ажил төрөл нэгтэй байгууллагуудтай шефийн холбоо тогтоох, гэрээ хийх, ажиллагсадаа амраахыг хүссэн тус сумын ОСНАА-н төвийн 09 тоотыг үндэслэн нэр бүхий 15 хүний ОХУ-д 14 хоногоор нэг удаа зорчихыг зөвшөөрсүгэй. Үүнд:...9.***... гэсэн бичвэр бүхий Зөвшөөрөл олгох тухай захирамж,
******* аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 23-ны өдөр гэсэн дардас дарагдсан *******ийн Усан замын газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар: 1. Усан замын газрын соёлжилт тохижилтын ажилд идэвх зүтгэл гаргаж,...үр бүтээлтэй ажилласныг тэмдэглээд...гагнуурчин *** овогтой ** 100 төгрөгөөр...тус тус шагнасугай... гэсэн бичвэр бүхий Онцгой даалгавар гүйцэтгэсэн зарим хүмүүсийг шагнах тухай тушаал,
******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/497 дугаар албан бичгээр ирүүлсэн: ...** **, ажилладаг байгууллага:Орон сууц нийтийн аж ахуйн төв, ажилд орсон он: 1986, цех, тасаг, бригад:уурын зуух, эрхэлдэг ажил: селесарь, оршдог сум, район: *... **гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,
Хатгал хотын НАААҮ-ний комбинатын захиргаанаас 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *** олгосон БАЯРЫН БИЧИГ,
Гэрч ***: ...*** нь ******* аймгийн Хатгал Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт гачигараар 1990 оноос ажилд орж, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь Хатгал сумын Орон сууц нийтийн аж ахуйн газар болж салахад тэнд ажиллахаар явсан... гэх,
Гэрч ***:... *** нь ******* аймгийн Хатгал Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын уурын зуухны тасагт ажилладаг байсан. Намайг ажиллаж байхад ажилд орсон. Дараа нь Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын уурын зууханд ажилласан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж, хүсэлт гаргагч *** ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинистаар, ******* аймгийн Хатгал хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад машинистаар, ******* аймгийн Хатгал хотын Орон сууц нийтийн аж ахуйд ажилчнаар тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Иймд шүүх хүсэлт гаргагч ********** аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1987 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал машинистаар, ******* аймгийн Хатгал хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал машинистаар, ******* аймгийн Хатгал хотын Орон сууц нийтийн аж ахуйд 1993 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан талаарх зарим баримтууд холбогдох байгууллагад хадгалагдаж үлдээгүй болох нь ******* аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1/275 дугаар: Хатгал хотын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний комбинат болон Орон сууц нийтийн аж ахуйн төвийн баримт бичиг Захирагчийн ажлын албаны архивт шилжиж ирээгүй тул ***холбогдох баримт бичгийн лавлагаа гаргах боломжгүй болно. гэсэн,
******* аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 03/413 дугаар: *** овогт ** ** ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт ажиллаж байсантай холбоотой 1987-1990 оны тушаал, цалин хөлс, бусад холбогдох баримт хадгалагдаагүй байна. гэсэн,
******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1/519 дүгээр: ...******* аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газар, Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газар, Хатгал хотын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний комбинат гэх байгууллагын талаар мэдээлэл манай байгууллагын мэдээллийн сан болон архивт бүртгэлгүй байна.
***регистрийн дугаартай Хатгал сумын Орон сууц нийтийн аж ахуйн төв 1991 оны 12 сарын 25 өдөр Хатгал хотын төвд хаягтай үүсэн байгуулагдсан байна.
Тус байгууллагууд нь хэдэн онд байгуулагдсан хэдэн онд улсын бүртгэлээс хасагдаж, татан буугдсан нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна. гэсэн бичвэр бүхий албан тоотууд,
Хүсэлт гаргагч *** нь 1995 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Бүртгэлийн №402, Мэдүүлэг №1722000428, *** Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон мэдээлэл,
Хугацаат цэргийн алба хаасан болох нь Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2987 дугаар: *** нь БХЯ-ны сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар ******* аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 012 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1986.08.08-ны өдрийн 282 дугаар тушаалаар 1986.08.17-ны өдөр цэргийн албанаас халагдсан. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн ХААТР21(А), Хаягийн хуудас №7 маягтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар*** ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1987 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал машинистаар, ******* аймгийн Хатгал хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал машинистаар, ******* аймгийн Хатгал хотын Орон сууц нийтийн аж ахуйд 1993 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА