Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/00583

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/00583

******* аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Хэргийн индекс 155/2023/01291/И/

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 61,648,028 төгрөг, шүүх хуралдаанд биечлэн оролцохтой холбогдон гарсан зардал 3,360,000 төгрөг, нийт 65,008,028 (жаран таван сая найман мянга хорин найм) төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: ***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ***,

Хариуцагчийн төлөөлөгч: ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** нь хариуцагч*** аймгийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 61,648,028 төгрөг, шүүх хуралдаанд биечлэн оролцохтой холбогдон гарсан зардал 3,360,000 төгрөг, нийт 65,008,028 (жаран таван сая найман мянга хорин найм) төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Миний бие 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хууль бусаар төрийн албанаас чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэр гарах хүртэл 2 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар хохироод явж байна. Ажилгүй байсан хугацааны цалин 61,648,028 (жаран нэгэн сая зургаан зуун дөчин найман мянга хорин найм) төгрөг, шүүх хуралдаанд биечлэн оролцсон зардал 3,360,000 (гурван сая гурван зуун жаран мянга) төгрөг, өмгөөллийн хөлс 5,000,000 (таван сая) төгрөг нэхэмжилсэн байсан. Үүнээс өмгөөллийн хөлс 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Ажилгүй байсан хугацааны цалин 61,648,028 (жаран нэгэн сая зургаан зуун дөчин найман мянга хорин найм) төгрөгийг Хөдөлмөрийн тухай хууль болон өнөөдрийн байдлаар Монгол Улсад дагаж мөрдөгдөж байгаа дундаж цалин хөлс олговор олгох тухай хуультай нийцүүлж, миний бие өөрөө тооцоолж гаргасан мөнгөн дүн юм. 3,360,000 (гурван сая гурван зуун жаран мянга) төгрөг нь Улаанбаатар хотоос ******* аймгийн Мөрөн суманд ирж шүүх хуралдаанд биечлэн оролцоход гарсан зардал. Тухайн үед өвлийн ид хүйтэн, оюутнуудын хичээл амарсан автобус унаа хүрэлцээ муутай, эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаалаад такси хөлсөлж ирсэн. Улаанбаатар хотоос *** аймгийн Мөрөн сум руу 6 удаа ирж, *** аймгийн *** сумаас Улаанбаатар хот руу 5 удаа очиж, нийт 12 удаагийн ирж, буцсан зардал гарсан. Үүнээс зөвхөн 1 удаа ирж, очсон зардал болох 3,360,000 (гурван сая гурван зуун жаран мянга) төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулахаар ******* аймгийн Засаг даргад ажилгүй байсан хугацааны цалин 61,648,028 (жаран нэгэн сая зургаан зуун дөчин найман мянга хорин найм) төгрөгийг надад олгож өгнө үү, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрвөл миний гомдол дуусна гэх утгатай гомдлыг бичгээр өгсөн боловч надад бичгээр хариу өгөөгүй. Харин утсаар ярьж таныг нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлсний дараа гомдлыг тань барагдуулна гэж хариу өгсөн. Ажилгүй байсан хугацааны цалин 61,648,028 (жаран нэгэн сая зургаан зуун дөчин найман мянга хорин найм) төгрөгийг үнэн зөв тооцоолсон гэдэгтээ итгэлтэй байна. Уг нэхэмжлэлийг***аймгийн Засаг дарга албан бичигтээ зөвшөөрсөн байдаг. Хариуцагч тал *** нь шүүх хуралдаанд оролцох эрхээ эдэлж байгаа учраас уг зардлыг олгох боломжгүй гэж тайлбарладаг. Шүүх хуралдаанд цахимаар оролцоход төвөгтэй байдаг учраас шүүх хуралдаанд биечлэн оролцохоор 12 удаа Улаанбаатар хотоос****аймгийн ***сум руу ирж очсон байна. Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хариуцагч тал шүүхэд гаргаж намайг хохироож байсан. Би шүүхийг хүндэтгээд нэг ч удаа шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй.

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 жил, 9 сар, 27 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 61,648,028 (жаран нэгэн сая зургаан зуун дөчин найман мянга хорин найм) төгрөг, нэг удаагийн шүүх хуралдаанд биечлэн оролцсоны зардал 3,360,000 (гурван сая гурван зуун жаран мянга) төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 10 сар 9 хоногийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгэх, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна...гэв.

Хариуцагч ***аймгийн Засаг дарга 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** аймгийн Засаг дарга *** надад холбогдох *** аймгийн *** сумын 2 дугаар багийн 19-06 тоотод байнга оршин суух, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны *** тоотод түр оршин суух хаягтай ***-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.  ***аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан *** 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн албан тушаалаас бууруулж, чөлөөлсөнтэй холбоотой *** нь ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн *** оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1*дугаар шийдвэрээр ...нэхэмжлэгч *** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаартай ***г аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоосугай. гэж шийдвэрлэсэн.

*** аймгийн Засаг дарга *** миний бие тус шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** үргэлжлүүлэн ажиллуулах тухай Б/51 дүгээр захирамжийг баталсан.

Иймд *** Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эргүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно. гэж заасны дагуу 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байх хугацааны цалин хөлс, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хууль тогтоомжийн дагуу тооцож олгохыг зөвшөөрч байна.

2.  Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэн нь ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно гэж заасан нь нэхэмжлэгч *** хуулиар олгогдсон эрхийн асуудал тул хууль зүйн туслалцааны 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг дэмжихгүй байна.

Иймд нэхэмжлэгч *** нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөгийг хасаж, шийдвэрлэж өгөхийг хүсье.,

2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1...Иймд ***аймгийн Засаг дарга *м**иний бие тус шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ***үргэлжлүүлэн ажиллуулах тухай Б/51 дүгээр захирамжийг баталж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эргүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэрх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно. гэж заасны дагуу 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байх хугацааны цалин хөлс, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хууль тогтоомжийн дагуу тооцож олгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн.

Гэтэл нэхэмжлэгч ***нь тус хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох шаардлагатай хэмээн *** аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.  Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэн нь ...хэргээ шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т ...шүүх хуралдаанд оролцох эрхтэй, тус зүйлийн 25.2.3-т шүүхийн дуудсанаар хүрэлцэх ирэх үүрэгтэй гэж заасан нь нэхэмжлэгч ***н эрх, үүргийн асуудал тул шүүх хуралдаанд оролцохтой холбоотой зардал болох 3,360,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргахыг дэмжихгүй байна.

Мөн Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний 82 дугаар тогтоолоор батлагдсан Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмын дагуу нэхэмжлэгч *** нь цахимаар шүүх хуралдаанд оролцох боломжтой.

Иймд нэхэмжлэгч *** нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын 3,360,000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт: Ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/162 тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс олговор олгох журмын 2.3.5-д 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу тооцсон. Нэхэмжлэгч нь 2021 оны 10, 11 дүгээр саруудад ажлаас үндэслэлгүйгээр халагдсан байх бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажилд томилогдон 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр албан тушаал бууруулах шийдвэр гарч ажил хөдөлмөр эрхлээгүй байх тул ажилтны дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сараар тооцох боломжгүй гэж үзээд тус журмын 2.6-д заасны дагуу нэхэмжлэгчийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацаанд авч байсан цалин хөлсийг тухайн ажилласан хоногт хуваан нэг өдрийн ажлын дундаж цалин хөлсийг тооцсон.

Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 12 хоног ажилласан гэж үзэж байна. Тус журмын 1.5-д зааснаар ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор, тэтгэмж, нөхөн олговор, хөнгөлөлтөд унаа хоолны хөнгөлөлт зардлыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан байдаг.

Иймд нэг сард авсан цалин хөлс 1,422,528 төгрөгөөс 65,000 төгрөгийг хасаж, ажилласан 12 хоногт хувааж, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал нийт 430 хоногийн цалин хөлсийг үржүүлэхэд нийт 48,744,753 (дөчин найман сая долоон зуун дөчин дөрвөн мянга долоон зуун тавин гурван мянга) төгрөг болж байгааг хүлээн зөвшөөрч байна.

Хоёрдугаарт: Нэхэмжлэгчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхөөс 2, 4 дүгээр сарыг нөхөн төлсөн учраас бусад 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудыг нөхөн төлөхөө мөн хүлээн зөвшөөрч байна.

Гуравдугаарт: Нэхэмжлэгчийн унааны зардал 3,360,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг зөвшөөрч байна... гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Бүртгэлийн дугаар 0739 итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХУР системээс авсан иргэний үнэмлэхний лавлагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 155/ШЗ2023/04143 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзах тухай хүсэлт, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар шүүхийн шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *** аймгийн Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 02 сарын 03-ний өдөр гэсэн дардас дарагдсан ******* аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5/06 дугаар ***төрийн албанаас халах тухай, ** аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/61 дүгээр *** үргэлжлүүлэн ажиллуулах тухай, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар *** албан тушаалаас бууруулах тухай, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/51 дүгээр *** үргэлжлүүлэн ажиллуулах тухай захирамжууд, 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр ***, ***нарын хооронд байгуулагдсан Такси үйлчилгээ гүйцэтгэх гэрээ, 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Э.Одбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, *** жолоочийн лавлагаа, мэдээлэл, 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Гүртийн гүүр, Орхон пост-2, ЗТХТ-******* 5, Петростар ХХК, НИК ХХК зэрэг газруудаас олгосон и-баримтууд, ХААН банкны 2024 оны 02 дугаар сарын 07, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Орлогын мэдүүлгийн баримтууд, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрий**н *н Иргэний үнэмлэхийн лавлагаа, *** дугаар Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн **** Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг,

Хариуцагч нь хариу тайлбар, *** аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/12 дугаар итгэмжлэл, *** аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/110 дугаартай итгэмжлэл, ******* аймгийн Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 02 сарын 08-ний өдөр гэсэн дардас дарагдсан Цалин олгох хүснэгт, *** 2021 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.

Талууд хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч *** нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Үүнд:...Миний бие 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хууль бусаар төрийн албанаас чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэр гарах хүртэл 2 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар хохироод явж байна. Ажилгүй байсан хугацааны цалин 61,648,028 (жаран нэгэн сая зургаан зуун дөчин найман мянга хорин найм) төгрөг, шүүх хуралдаанд биечлэн оролцсон зардал 3,360,000 (гурван сая гурван зуун жаран мянга) төгрөг, өмгөөллийн хөлс 5,000,000 (таван сая) төгрөг нэхэмжилсэн байсан. Үүнээс өмгөөллийн хөлс 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Ажилгүй байсан хугацааны цалин 61,648,028 (жаран нэгэн сая зургаан зуун дөчин найман мянга хорин найм) төгрөгийг Хөдөлмөрийн тухай хууль болон өнөөдрийн байдлаар Монгол Улсад дагаж мөрдөгдөж байгаа дундаж цалин хөлс олговор олгох тухай хуультай нийцүүлж, миний бие өөрөө тооцоолж гаргасан мөнгөн дүн юм. 3,360,000 (гурван сая гурван зуун жаран мянга) төгрөг нь Улаанбаатар хотоос *** аймгийн Мөрөн суманд ирж шүүх хуралдаанд биечлэн оролцоход гарсан зардал. Тухайн үед өвлийн ид хүйтэн, оюутнуудын хичээл амарсан автобус унаа хүрэлцээ муутай, эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаалаад такси хөлсөлж ирсэн. Улаанбаатар хотоос *** аймгийн *** сум руу 6 удаа ирж, *** аймгийн *** сумаас Улаанбаатар хот руу 5 удаа очиж, нийт 12 удаагийн ирж, буцсан зардал гарсан. Үүнээс зөвхөн 1 удаа ирж, очсон зардал болох 3,360,000 (гурван сая гурван зуун жаран мянга) төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулахаар *** аймгийн Засаг даргад ажилгүй байсан хугацааны цалин 61,648,028 (жаран нэгэн сая зургаан зуун дөчин найман мянга хорин найм) төгрөгийг надад олгож өгнө үү, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрвөл миний гомдол дуусна гэх утгатай гомдлыг бичгээр өгсөн боловч надад бичгээр хариу өгөөгүй. Харин утсаар ярьж таныг нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлсний дараа гомдлыг тань барагдуулна гэж хариу өгсөн. Ажилгүй байсан хугацааны цалин 61,648,028 (жаран нэгэн сая зургаан зуун дөчин найман мянга хорин найм) төгрөгийг үнэн зөв тооцоолсон гэдэгтээ итгэлтэй байна. Уг нэхэмжлэлийг *** аймгийн Засаг дарга албан бичигтээ зөвшөөрсөн байдаг. Хариуцагч тал *** нь шүүх хуралдаанд оролцох эрхээ эдэлж байгаа учраас уг зардлыг олгох боломжгүй гэж тайлбарладаг. Шүүх хуралдаанд цахимаар оролцоход төвөгтэй байдаг учраас шүүх хуралдаанд биечлэн оролцохоор 12 удаа Улаанбаатар хотоос ******* аймгийн Мөрөн сум руу ирж очсон байна. Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хариуцагч тал шүүхэд гаргаж намайг хохироож байсан. Би шүүхийг хүндэтгээд нэг ч удаа шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй.

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 жил, 9 сар, 27 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 61,648,028 (жаран нэгэн сая зургаан зуун дөчин найман мянга хорин найм) төгрөг, нэг удаагийн шүүх хуралдаанд биечлэн оролцсоны зардал 3,360,000 (гурван сая гурван зуун жаран мянга) төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 10 сар 9 хоногийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгэх, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна...гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Нэгдүгээрт: Ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/162 тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс олговор олгох журмын 2.3.5-д 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу тооцсон. Нэхэмжлэгч нь 2021 оны 10, 11 дүгээр саруудад ажлаас үндэслэлгүйгээр халагдсан байх бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажилд томилогдон 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр албан тушаал бууруулах шийдвэр гарч ажил хөдөлмөр эрхлээгүй байх тул ажилтны дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сараар тооцох боломжгүй гэж үзээд тус журмын 2.6-д заасны дагуу нэхэмжлэгчийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацаанд авч байсан цалин хөлсийг тухайн ажилласан хоногт хуваан нэг өдрийн ажлын дундаж цалин хөлсийг тооцсон.

Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 12 хоног ажилласан гэж үзэж байна. Тус журмын 1.5-д зааснаар ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор, тэтгэмж, нөхөн олговор, хөнгөлөлтөд унаа хоолны хөнгөлөлт зардлыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан байдаг.

Иймд нэг сард авсан цалин хөлс 1,422,528 төгрөгөөс 65,000 төгрөгийг хасаж, ажилласан 12 хоногт хувааж, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал нийт 430 хоногийн цалин хөлсийг үржүүлэхэд нийт 48,744,753 (дөчин найман сая долоон зуун дөчин дөрвөн мянга долоон зуун тавин гурван мянга) төгрөг болж байгааг хүлээн зөвшөөрч байна.

Хоёрдугаарт: Нэхэмжлэгчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхөөс 2, 4 дүгээр сарыг нөхөн төлсөн учраас бусад 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудыг нөхөн төлөхөө мөн хүлээн зөвшөөрч байна.

Гуравдугаарт: Нэхэмжлэгчийн унааны зардал 3,360,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг зөвшөөрч байна... гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, *** аймгийн Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 02 сарын 08-ний өдөр гэсэн дардас дарагдсан ******* аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн*** дугаар ***албан тушаалаас бууруулах тухай захирамж, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 126/ШШ2023/0187 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр *** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч *** албан тушаалыг бууруулсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх *** аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар *** албан тушаалаас бууруулах тухай захирамжийг хүчингүй болгож, түүнийг ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон ба нэхэмжлэгч ***р нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд ажилгүй байсан үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 61,648,028 (жаран нэгэн сая зургаан зуун дөчин найман мянга хорин найм) төгрөг гаргуулна гэж шаардсан боловч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны сайдын 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаартай тушаалын 2.2, 2.3, 2.4-т зааснаар хэрэв 3 сарын дундаж цалин олгох хугацаа хүрэлцэхгүй бол ажиллаж байсан хугацааны цалингаас тооцно гэснийг баримтлан тооцоход 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх цалин 1,428,528 (нэг сая дөрвөн зуун хорин найман мянга таван зуун хорин найман мянга) төгрөг байна. Үүнийг тухайн ажилласан 12 хоногт хуваахад нэг өдрийн цалин хөлс 118,540 (нэг зуун арван найман мянга таван зуун дөчин мянга) төгрөг байх бөгөөд ажилгүй байсан хугацааны 430 хоногоор үржүүлэхэд 50,973,920 (тавин сая есөн зуун далан гурван мянга есөн зуун хорь) төгрөг болж байх тул нэхэмжлэгч *** 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 50,973,920 (тавин сая есөн зуун далан гурван мянга есөн зуун хорь) төгрөгийг хариуцагч *** аймгийн Засаг дараас гаргуулж, нэхэмжлэгч *** олгож, дээрх олговорт эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхээ эдэлж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т заасан шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, 25.2.4-т заасан шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүргээ хэрэгжүүлж шүүх хуралдаанд оролцсон байх тул шүүх хуралдаанд оролцохтой холбоотой гарсан замын зардал 3,360,000 (гурван сая гурван зуун жаран мянга) төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,380,778 (хорин долоон сая гурван зуун наян мянга долоон зуун далан найман мянга) төгрөг авсан талаарх баримт хэргийн материалд авагдаагүй боловч нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ үйл баримттай маргаагүй тул тухайн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 27,380,778 (хорин долоон сая гурван зуун наян мянга долоон зуун далан найман мянга) төгрөгт тохирох эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрх олгогдоогүй гэж мэтгэлцэж байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч ******* аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/949 дүгээр албан тоотоор олгосон эрх, үүргийн дагуу тайлбараа хэлж мэтгэлцэж зарчмыг хэрэгжүүлжээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 02, 4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч энэ талаарх баримт хэргийн материалд авагдаагүй бөгөөд хариуцагч татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй.

Түүнчлэн хариуцагч ***аймгийн Засаг дарга ***...2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байх хугацааны цалин хөлс, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хууль тогтоомжийн дагуу тооцож олгохыг зөвшөөрч байна...гэх тайлбарыг нэхэмжлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 61,648,028 (жаран нэгэн сая зургаан зуун дөчин найман мянга хорин найм) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх холбогдох журамд заасны дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцох учиртай.

Иймд шүүх нэхэмжлэгч ***2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 50,973,920 (тавин сая есөн зуун далан гурван мянга есөн зуун хорь) төгрөгийг хариуцагч ******* аймгийн Засаг дараас гаргуулж, нэхэмжлэгч ****т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,034,108 (арван дөрвөн сая гучин дөрвөн мянга нэг зуун найм) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 50,973,920 (тавин сая есөн зуун далан гурван мянга есөн зуун хорь) төгрөгөөс 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 27,380,778 төгрөгөөс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, зохих бичилт хийлгэхийг **** аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.2-т: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559,900 (таван зуун тавин есөн мянга есөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** аймгийн Засаг даргаас хангасан нэхэмжлэлийн шаардлага болох 50,973,920 (тавин сая есөн зуун далан гурван мянга есөн зуун хорь) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 413,820 (дөрвөн зуун арван гурван мянга найман зуун хорь) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***т олголоо.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн *** аймгийн Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 02 сарын 08-ний өдөр гэсэн дардас дарагдсан Цалин олгох хүснэгт, *** 2021 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтууд нь бичгийн нотлох баримтыг шаардлага хангаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар *** аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 50,973,920 (тавин сая есөн зуун далан гурван мянга есөн зуун хорь) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,034,108 (арван дөрвөн сая гучин дөрвөн мянга нэг зуун найм) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар 27,380,778 (хорин долоон сая гурван зуун наян мянга долоон зуун далан найман мянга) төгрөгөөс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны, 50,973,920 (тавин сая есөн зуун далан гурван мянга есөн зуун хорь) төгрөгөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, зохих бичилт хийлгэхийг *** аймгийн Засаг даргад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559,900 (таван зуун тавин есөн мянга есөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 413,820 (дөрвөн зуун арван гурван мянга найман зуун хорь) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА