Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 135/ШЗ2024/02065

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 135/2024/00411/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би, ***** ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч ***** холбогдох иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...397,038.97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ий ***** 397,038.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэлд бичигдсэн *****дугаарт залгахад ...ашиглалтанд байхгүй ... гэх хариуг өгсөн.

Мөн Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** гудамж, ***** тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч ***** нь тус хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь харьяалах багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д: Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж хуульчилжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д: хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст дахин нэхэмжлэл гаргах, хаяг нь тодорхойгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан ***** ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч ***** холбогдох 397,038.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 02 сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,562 төгрөгийг Төрийн сангийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэхүү захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ