Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 135/ШЗ2024/02154

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 135/2024/00389/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би, ***** ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч ***** холбогдох иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...4,021,125.60 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ***** ХК-ийн ***** 4,021,125.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэлд бичигдсэн ***** дугаарт залгахад ...Тамир гэн хүн байхгүй ..., ***** дугаарт залгахад ... Тамир байхгүй ... гэх хариуг тус тус өгсөн.

Мөн Дархан-Уул аймаг, Хонгор сум, ***** баг, **** тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч ***** нь тус хаягт байхгүй болох нь шуудангийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д: Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж хуульчилжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д: хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст дахин нэхэмжлэл гаргах, хаяг нь тодорхойгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан ***** ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч ***** холбогдох 4,021,125.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 02 сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,288.02 төгрөгийг Төрийн сангийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч ***** ХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэхүү захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ