Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 135/ШЗ2024/02155

 

 

 Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 135/2024/00446/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би, ***** нэхэмжлэлтэй, хариуцагч ***** холбогдох иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...идэшний үхэр авахаар шилжүүлсэн 1,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ***** ***** 1,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэлд бичигдсэн ***** дугаарт залгахад ...дуудлага хүлээн авах боломжгүй ... гэх хариуг өгсөн.

Мөн Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** хороо, ***** тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч ***** нь тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь харьяалах багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д: Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж хуульчилжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д: хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст дахин нэхэмжлэл гаргах, хаяг нь тодорхойгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан ***** нэхэмжлэлтэй, хариуцагч ***** холбогдох 1,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 03 сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,750 төгрөгийг Төрийн сангийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч *****т буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэхүү захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ