Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/314

 

 

 

         

       2022           3           22                                        2022/ДШМ/314                          

 

С.Т, З.О, Г.Б  нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.М, Б.Т,

иргэний нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,

шүүгдэгч Г.Бөмгөөлөгч Г.Буянбадрал,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч “С:и” ХХК-н болон шүүгдэгч С.Т, З.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн тэдгээрт холбогдох эрүүгийн 201711000194 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

1. 

2. 

3.

С.Т нь “У.Б” ХНН-ийн Баянтүмэн тасгийн орлогч даргаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж, Г.Б, З.О нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт байрлах “У.Б” ХНН-ийн өмч болох 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийн хамт хуулан авах ажлыг Баянтүмэн тасгийн замчдад үүрэг, чиглэл өгч, зам төмрийн боолтыг суллуулж, тус тасгийг хариуцсан хяналтын ахлах байцаагч З.От шалгуулан тээвэрлүүлж, өөрийн хамаарал бүхий этгээдэд худалдахыг зохион байгуулан “У.Б” ХНН-т 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан,

З.О нь “У.Б" ХНН-ийн Баянтүмэн тасгийг хариуцсан хяналтын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа “У.Б" ХНН-ийн Баянтүмэн тасгийн орлогч дарга С.Т, иргэн Г.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт байрлах “У.Б” ХНН-ийн өмч болох 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийн хамт хуулан авч, өөрөө шалгаж, тээвэрлэн “У.Б” ХНН-т 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Б нь “У.Б” ХНН-ийн Баянтүмэн тасгийн орлогч дарга С.Т, тус тасгийг хариуцсан хяналтын ахлах байцаагч З.О нартай Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт байрлах “У.Б” ХНН-ийн өмч болох 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийн хамт хуулан авч олсон орлогыг хуваах талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр уг гэмт хэргийг үйлдэхээр хөлсөлсөн “У.Б” ХНН-т 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 Тээврийн прокурорын газраас: С.Тийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар, З.Оын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар, Г.Бүйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан “аж ахуйн нэгжийн албан тушаалтан...хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг зохион байгуулсан, О-Г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан “аж ахуйн нэгжийн албан тушаалтан...хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг гүйцэтгэсэн, Б-Г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан “аж ахуйн нэгжийн албан тушаалтан...хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Б, С.Т, З.О нарын холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Г.Б, С.Т, З.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, С.Т, З.О нараас хохиролд 3.078.975 төгрөгийг хувь тэнцүүлж тус бүрээс 1.026.325 төгрөг гаргуулж “У.Б” хувь нийлүүлсэн нийгэмлэгт олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Б, С.Т, З.О нараас хууль бус орлого 17.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 5.666.666 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, С.Т, З.О нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 26.666 төгрөгийг гаргуулж “Виннер Вэй” ХХК-д олгож, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэргээн босголтын ажилд шаардагдах 24.589.653 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт прокурорын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор Дорнод аймгийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “С:и” ХХК-ийн Дорнод салбарын хашаанд байгаа 24 ширхэг А II зам төмөр суман шилжүүлгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн битүүмжлэлээс чөлөөлж хохирогч байгууллага болох “У.Б” хувь нийлүүлсэн нийгэмлэгт буцаан олгож, энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Т нь  “У.Б” ХНН-ийн Баянтүмэн тасгийн орлогч даргаар ажиллаж байхдаа Баянтүмэн тасаг хариуцсан хяналтын ахлах байцаагч З.О болон түүний хадам ах Г.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт байрлах  “У.Б” ХНН-ийн өмч болох 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийн хамт хуулан авах ажлыг өөрийн удирдлагад ажилладаг замчдад үүрэг даалгавар өгч, улмаар хяналтын ахлах байцаагч З.Оаар шалгуулан тээвэрлүүлж, өөрийн үүсгэн байгуулсан хамаарал бүхий “Эх Очир Баян Мөнх” ХХК-д 17.000.000 төгрөгөөр худалдахыг зохион байгуулж, өөрийн ажилладаг хөдөлмөрийн гэрээтэй байгууллага “У.Б” ХНН-т үлэмж хэмжээний буюу 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

1. З.О, Г.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжтэй гэж шүүх дүгнэсэн боловч С.Тийг хэзээ, хаана З.О, Г.Б нартай дээрх төмөр замыг хуулж авах, өөрөө худалдан авах талаар ямар хэлбэрээр тохиролцсон талаарх үйл баримтыг нотолсон нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад, шүүхийн хэлэлцүүлэгт ч хэргийн оролцогч нар нь Л.Энхболдтой хамт ганц удаа уулзсан, Г.Б нь С.Тийг танихгүй гэдгээ удаа дараа мэдүүлсэн зэрэгт ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа “урьдчилан үгсэн тохиролцсон” гэх дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсгүүдэд тус тус заасан нотолбол зохих байдлыг нотлохгүйгээр субьектив дүгнэлт хийсэн байгааг давж заалдах шатны шүүхээс дахин зөвтгөж хянаж өгнө үү.

2.  Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд гэм буруутай нөхцөл байдлыг нотолсон гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь үйл баримтыг нөхөн гүйцээх хэлбэрээр буюу шүүгдэгчийн хүсэлтээр хийгдэж тогтоогдсон зам төмрийн маркийг харсаны дараагаар мэдүүлгээ өгсөнийг шүүх яллах талын нотлох баримт болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэн гэх нотолбол зохих ажиллагааг огт хийгээгүй. Тухайлбал, Баянтүмэн тасгийн дарга Л.Э хувьд гэмт хэргийн халдлагын зүйл болох Р-38 маркийн зам төмрийг Баянтүмэн тасгийн үндсэн хөрөнгөөс хасах шийдвэрийг дангаар гаргасан, шүүгдэгч Г.Бтэй төмөр зам болон хавтан авах талаар ганцаарчлан уулзсан талаар мэдүүлэг тайлбараа өгсөн нөхцөл байдалд шүүхээс огт дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоох ажиллагааг хийгээгүйг харуулж байна. Л.Эын шийдвэр нь өмчлөх эрхтэй шууд холбоотойгоор гарч түүнийг дуусгавар болгосон нь энэ асуудал үүсэх үндсэн шалтгаан болсон, энэ шийдвэр гарсан талаар Баянтүмэн тасгийн хувьд нийтэд ил болсон тул С.Тийн хувьд өөрийн хамаарал бүхий компанийг худалдан авалт хийхэд хориг тавихгүй байх шалтгаан болсон талаар зайлшгүй хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байсан ба үүнийг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийг зөрчиж С.Тийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж байна.

4. Хохирогч хохирсон гэх өмчийн төрлийн шинж, марк, уртын хэмжээ, загварыг анхнаасаа огт өөрөөр мэдүүлж, шаардсан. ТӨБЗГ-ын бүртгэлд 0.12 км гэсэн урттай төмөр зам гэсэн бүртгэл байгаа бөгөөд шийтгэх тогтоолд 450 метр төмөр зам гэсэн хэмжээтэй бүртгэл огт байхгүй атал шүүхээс 450 метр төмөр замыг хуулж хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримттай нийцэхгүй, яллах талын нотлох баримт болгосон “У.Б”  ХНН-ийн өмчийн бүртгэлд 0.12 км гэсэн бүртгэлтэй. Өмнөх бүртгэл гэх нотлох баримтууд маш зөрүүтэй 675 метр, 650 метр, 455 метр, 125 метр гэх мэт маш эргэлзээтэй байдлуудыг эцэслэн нотлож чадаагүй. АТГ-ын комиссар Ганбат гэгчид гаргасан ТӨБЗГ-аас “У.Б” ХНН-д бүртгэгдсэн Мийн гэх замын хэмжээг бүртгэсэн бүртгэлийг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй, хүсэлтийг огт шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 15.1.1, 15.4 дүгээр зүйлийн 15.4.1 дэхь хэсгүүдийг ноцтой зөрчсөн.

5. Халдлагын зүйл болох төмөр замын хууль ёсны өмчлөгчийг нотлох баримтаар эцэслэн тогтоож чадаагүй, түүнийг нотлох бичиг баримтуудыг “У.Б”-ын архив устгасан гэх тайлбар гаргасан. Мийн гэх замыг барьсан гэх цорын ганц эх сурвалж болох “У.Б” -ын даргын 58 дугаар тушаалд Р-50 маркийн төмөр зам барих, “Шидэт чулуу” ХХК-ийн хүсэлтээр зам барих тухай тодорхой заасан үйл баримтын талаар анхан шатны шүүхээс ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй. Хохирогчийн хохирсон гэх төмөр зам, 2012 онд Баянтүмэн тасгийн дарга Л.Э-ын шийдвэрээр хөрөнгөөс хассан төмөр замын марк хоёр өөр байгаа нь хохирогч ямар эд хөрөнгөөр хохирсон талаар, тухайн эд хөрөнгө нь хэрэгт дурдагдаад байгаа төмөр зам мөн эсэхийг нотлож чадаагүй буюу өмчлөгч төрлийн шинжээр ялгаатай өмчийг өөрийн өмч мэтээр шаардсаныг анхан шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өмчлөх эрхтэй холбоотой харилцааг иргэний шүүхээр эцэслэн шийдвэрлэх бөгөөд өмнө нь ч Баянгол дүүргийн шүүхээс эцсийн өмчлөгч тодорхойгүй тул шүүхээр өмчлөгчийг тогтоолгохоор прокурорт буцаасан хэдий ч прокурор дээрх ажиллагааг огт хийгээгүй орхигдуулсан. Үүнийг Эрүүгийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй атал шууд өмчлөгч мөн гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн улмаар миний эрх зүйн байдлыг маш ихээр дордуулж байгааг харгалзан үзэж эцсийн өмчлөгчийг харьяалах шүүхээр тогтоох арга хэмжээг авч өгч хэргийг прокурорт буцааж өгнө үү.  

6. С.Т нарын хэрэг нь 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулиудад заасан хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно яллагдагчаар тогтоосон. Энэ тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шүүх хуралдааныг үргэлжлүүлж гэм бурууг тогтоох боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй байсан. Шүүх хуулиар тогтоосон хязгаарыг хэтрүүлэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэж чадаагүй.  

7. С.Тийн гэм буруутай эсэхийг нэг мөр тогтоон нотлоогүй. Зөвхөн ажилчдад З.От туслаарай гэсэн яриа, хамаарал бүхий компани нь Г.Бэс төмөр зам гэрээний дагуу худалдан авахад дэмжлэг үзүүлсэн гэх баримтуудад түшиглэж ялласан. Энэ үйлдлүүдийг хийхийн тулд Г.Б, З.О нартай бүлэглэсэн гэж шүүх дүгнэсэн нь бодит байдалтай авцалдахгүй, бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна. Хүн хэлсэн үг, харин хуулийн этгээдийн хуулийн дагуу хийсэн хэлцлийнхээ үр дагавараар бусдад ял халдаах нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн зарчимтай огт нийцэхгүй байна. 

8. Төмөр замыг худалдахыг зохион байгуулсан гэх үйлдлээр гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн. Зах зээлийн харилцаанд тодорхой үр ашиг шударгаар олох эрх хэн бүхэнд бий. Тухайн төмөр замыг үндсэн хөрөнгөөс хассан үйл ажиллагааг өмнө мэдэж байсан, мөн Л.Энхболд Г.Б нарын яриаг хамтдаа сонссон хүний хувьд хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, мэдээлэл хүргэсэн нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш болно. Төмөр замыг худалдах, худалдан авах үйл ажиллагаа бүгд ил тод, гэрээний үндсэн дээр хийгдсэн. Шүүх төмөр зам худалдан авсан компанийг иргэний хариуцагчаар татаагүйгээс үзэхэд дээрх худалдан авах ажиллагааг хууль ёсны гэж үзсэн байна.

9. Л.Э гэх хүний “би Мийн замыг дахин үнэлүүлэхгүй гэж бодож үндсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулсан” гэх удаа дараагийн мэдүүлэгт анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй. Энд харин дээрх эд хөрөнгийг дахин үнэлүүлэхгүй байх зорилгоор үндсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах замаар хувьдаа завших гэсэн албаны давуу байдлаа ашиглах гэсэн сэдэл, санаа зорилго илэрхий агуулагдаж байгааг мөн шалгах нь хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ. Л.Э-ыг энэ хэрэгт хамааралтай гэж үзэж шалгуулахаар 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр АТГ-ын комиссар Ганбатад өгсөн хүсэлт мөн хэрэгт хавсрагдаагүй, хэрэг танилцсан тэмдэглэлд бичгээр гаргасан хүсэлтийн хариу мөрдөгч, болон прокурор өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Процессын энэ зөрчлийг шүүхээс нөхөн гүйцээж зөвтгөх боломжгүй тул шүүгдэгч миний гаргасан хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь хуульд нийцэхээр байгааг харгалзан үзнэ үү. Иймд хууль ёсны өмчлөгчийн харьяалах шүүхийн журмаар тогтоолгох өмнөх шүүгчийн захирамж хангагдаагүй, ТӨБЗГ-аас Мийн замын уртын хэмжээ бүхий бүртгэлийг нотлох баримтаар гаргуулах, Л.Э-ыг яллагдагчаар татаж шалгуулах хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй улмаар хуульд зааснаар шийдвэрлэж хариуг надад гардуулаагүй хуулийн зөрчилтэй, халдлагын зүйлийн төрлийн шинж, хэмжээ, маяг марк илэрхий зөрүүтэй, урьдчилан үгсэн тохирсон гэх үйлдэл холбогдлыг нотлон тогтоогоогүй, С.Т нь ямар үйлдлээрээ бүлэглэх шинжийг хангаж байгааг нотлох баримт огт авагдаагүй зэрэг гэмт хэргийн субьектив санаа зорилго огт нотлогдоогүй, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн процессын зөрчлийг зөвтгөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн хийх хуулийн боломжгүй нөхцөлд гэм буруугийн хуралдааныг хийж хууль зөрчсөн зэрэг шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй олон зөрчлүүд байх тул хэргийг прокурорт буцааж дахин хянуулж өгөхийг хүсье. Миний бие үнэн зөвийн төлөө амьдралынхаа 6 жилийг зарцуулж маш ихээр хохирч байгаа тул үнэн зөвөөр асуудлыг хянаж хэргийг прокурорт буцааж өгөхийг хүсье.” гэв.

Шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. З.О, Г.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж шүүх дүгнэсэн боловч С.Тийг хэзээ, хаана З.О, Г.Б нартай дээрх төмөр замыг хуулж авах, өөрөө худалдан авах талаар ямар хэлбэрээр тохиролцсон талаарх үйл баримтыг нотолсон нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тухайн өдөр Г.Б Л.Энхболдын хамт С.Тийн өрөөнд орж ярилцсан үйл явдлыг иш үндэс болгон тайлбарлаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэх гэмт хэргийн шинжийг нотлохгүй. Г.Б нь С.Тийг танихгүй гэдгээ удаа дараа мэдүүлсэн. Л.Энхболдтой уулзах үедээ С.Тийг харсан гэж удаа дараа тогтвортой мэдүүлсэн. Гэрч Л.Энхболд энэ талаар тайлбараа хэлсэн. Анхнаасаа үгсэн тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд тогтоож чадаагүй. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад, шүүхийн хэлэлцүүлэгт ч хэргийн оролцогч нар нь Л.Энхболдтой ганц удаа уулзсан гэдгээ тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсгүүдэд тус тус заасан нотолбол зохих байдлыг нотлохгүйгээр субьектив дүгнэлт хийсэн. Энэ 4 хүн нэг удаа уулзсан. С.Т төмөр зам хуулахад нь З.Оын гуйлтын дагуу туслаад өгөөрэй гэж хэлсэн үйл баримт, Г.Б өөрийн хууль ёсны өмчлөлийн гэж ойлгуулсан эд зүйлийг С.Ттай хамаарал бүхий компани худалдаж авсан үйл баримтыг субьектив дүгнэлт хийж үгсэн тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд гэм буруутай нөхцөл байдлыг нотолсон гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь туйлын зөрүүтэй. Хохирогч халдлагын зүйлийн нэр төрлийн шинжийг анх мэдүүлэхдээ өөрөөр мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч С.Тийн хүсэлтийн дагуу хийгдсэн ажиллагааны явцад зарим зүйл тодорхой болсны дараа Р-38 маркийн төмөр байсан байна гэж өөрчилсөн нь уг төмөр замын хууль ёсны өмчлөгч мөн эсэхэд эргэлзээтэй байдлыг бий болгосон. Мөн 4, 5 өөр хэмжээ хэлдэг. Ажиллагаа хийгдэх бүрт хэмжээ өөрчлөгдөж байсан. Хохирогч талаас уг хэмжээнд нийцүүлэн тайлбараа өөрчилж байсан. Хохирогч талаас ямар хэмжээтэй, ямар зүйлсээр хохирсон гэдгээ үнэн зөв мэдүүлж, тайлбарлаж чадахгүй байгаа талаар анхан шатны шүүх дүгнэлт хийж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэн гэх нотолбол зохих ажиллагааг огт хийгээгүй. Тухайлбал, Баянтүмэн тасгийн дарга Л.Энхболдын хувьд гэмт хэргийн халдлагын зүйл болох Р-38 маркийн зам төмрийг Баянтүмэн тасгийн үндсэн хөрөнгөөс хасах шийдвэрийг дангаар гаргасан үйлдэлд нь хариуцлага тооцоогүй. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмын асуудал хөндөгдсөн. Энэ талаар шүүх хуралдаан дээр тайлбар хэлсэн боловч хүлээж аваагүй. Шүүгдэгч Г.Бтэй төмөр зам болон хавтан авах талаар ганцаарчлан уулзсан талаар мэдүүлэг тайлбараа өгсөн нөхцөл байдалд шүүхээс огт дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоох ажиллагааг хийгээгүйг харуулж байна. Ямар хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, ямар шалтгаан нөхцөл үүссэн, хэн сэдэл санааг төрүүлсэн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Яллах дүгнэлтэд яллах, цагаатгах талын нотлох баримтыг бүрдүүлж чадаагүйгээс шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон. Л.Энхболдын шийдвэр нь өмчлөх эрхтэй шууд холбоотойгоор гарч түүнийг дуусгавар болгосон нь энэ асуудал үүсэх үндсэн шалтгаан болсон. Энэ шийдвэр гарсан талаар Баянтүмэн тасгийн хувьд нийтэд ил болсон тул С.Тийн хувьд өөрийн хамаарал бүхий компанийг худалдан авалт хийхэд хориг тавихгүй байх шалтгаан болсон талаар зайлшгүй хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байсан. Маргаан бүхий төмөр замыг өмчлөлөөс хасах шийдвэрийг гаргасан хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдсан. Үүнийг өмчлөлөөс хасахтай холбоотой ажлын хэсэгт С.Т оролцож байсан байдаг. Үүнээс С.Т нь уг төмөр замыг “У.Б” ХНН-ийн өмч биш гэсэн ойлголтыг авсан байдаг. “У.Б”  ХНН-ийн өмч биш гэсэн ойлголтоор С.Т худалдан авах ажиллагаанд хориг тавиагүй асуудлаар дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийг зөрчиж С.Тийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж байна. Хохирогч хохирсон гэх өмчийн төрлийн шинж, марк, уртын хэмжээ, загварыг анхнаасаа огт өөрөөр мэдүүлж, шаардсан. Үүнтэй холбоотойгоор удаа дараа хүсэлт гаргаж байсан. ТӨБЗГ-ын бүртгэлд 0.12 км гэсэн урттай төмөр зам гэсэн бүртгэл байгаа бөгөөд шийтгэх тогтоолд 450 метр төмөр зам гэсэн хэмжээтэй бүртгэл огт байхгүй атал шүүхээс 450 метр төмөр замыг хуулж хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримттай нийцэхгүй. С.Т нь ТӨБЗГ-аас “У.Б” ХНН-д бүртгэгдсэн “М”-ийн гэх замын хэмжээг бүртгэсэн бүртгэлийг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй, хүсэлтийг огт шийдвэрлээгүй. АТГ-ын комиссар Ганбат гэгчид гаргасан ТӨБЗГ-аас “У.Б” ХНН-д бүртгэгдсэн “М”-ийн гэх замын хэмжээг бүртгэсэн бүртгэлийг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг ноцтой зөрчсөн. Энэ талаар шүүх хуралдаан дээр хэлсэн боловч энэ талаар ач холбогдол өгөөгүй. Яллах талын нотлох баримт болгосон “У.Б” ХНН-ийн өмчийн бүртгэлд 0.12 км гэсэн бүртгэлтэй. Өмнөх бүртгэл гэх нотлох баримтууд маш зөрүүтэй 675 метр, 650 метр, 455 метр, 125 метр гэх мэт маш эргэлзээтэй байдлуудыг эцэслэн нотлож чадалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй асуудал нь хуулийг зөрчсөн. Шүүх үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд энэ талаар хариу авах эрхтэй. Халдлагын зүйл болох төмөр замын хууль ёсны өмчлөгчийг нотлох баримтаар эцэслэн тогтоож чадаагүй. Хууль ёсны өмчлөгчийг тогтоолгохоор хэргийг буцааж байсан. Үүнийг прокурор гүйцэтгээгүй. Нотлох бичиг баримтуудыг “У.Б”-ийн архив устгасан гэх тайлбар гаргасан. Мийн гэх замыг барьсан цорын ганц эх сурвалж болох “У.Б”-ийн даргын 58 дугаар тушаалд Р-50 маркийн төмөр зам барих, “Ш” ХХК-ийн хүсэлтээр зам барих тухай тодорхой заасан үйл баримтын талаар анхан шатны шүүхээс ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй. “Шидэт чулуу” ХХК-ийн хөрөнгөөр төмөр зам барьсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Уг төмөр замын урт болон маркыг мэддэггүй. “У.Б”-ын даргын 58 дугаар тушаалыг үндэслэн уг байгууллагын өмч байна гэж дүгнэхдээ ямар маркын төмөр зам барьсан бэ гэдэг талаар дүгнэлт хийгээгүй. “Ш” ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийллийг юу гэж ойлгох талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хохирогчийн хохирсон гэх төмөр зам, 2012 онд Баянтүмэн тасгийн дарга Л.Энхболдын шийдвэрээр хөрөнгөөс хассан төмөр замын марк хоёр өөр байгаа нь хохирогч ямар эд хөрөнгөөр хохирсон талаар үнэн зөв мэдүүлэг өгөөгүй. Хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Тухайн эд хөрөнгө нь хэрэгт дурдагдаад байгаа төмөр зам мөн эсэхийг нотлож чадаагүй буюу өмчлөгч төрлийн шинжээр ялгаатай өмчийг өөрийн өмч мэтээр шаардсаныг анхан шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хохирогчийн нэхэмжилсэн төмөр зам болон хэрэгт нотлох баримтууд нь авагдсан төмөр замын төрлийн болон маркын шинж нь огт өөр байдаг. Өмч нь төрлийн шинжээр илэрхийлэгдэх, үнэлэгдэх хэмжигдэхүйц байх ёстой. Өмчлөх эрхтэй холбоотой харилцааг иргэний шүүхээр эцэслэн шийдвэрлэх бөгөөд өмнө нь ч Баянгол дүүргийн шүүхээс эцсийн өмчлөгч тодорхойгүй тул шүүхээр өмчлөгчийг тогтоолгохоор прокурорт буцаасан хэдий ч прокурор дээрх ажиллагааг огт хийгээгүй орхигдуулсан. Үүнийг эрүүгийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй атал шууд өмчлөгч мөн гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн мөн эрх зүйн байдлыг маш ихээр дордуулж байгааг харгалзан үзэж эцсийн өмчлөгчийг харьяалах шүүхээр тогтоох арга хэмжээг авч өгнө үү. С.Т нарын хэрэг нь 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулиудад заасан хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно яллагдагчаар тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байхад хууль зөрчиж яллагдагчаар татсан. Энэ тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэм буруугийн шүүх хуралдааныг үргэлжлүүлж гэм бурууг тогтоох боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй байсан. Шүүх хуулиар тогтоосон хязгаарыг хэтрүүлэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэж чадаагүй. С.Тийн гэм буруутай эсэхийг нэг мөр тогтоон нотлоогүй. Зөвхөн ажилчдад З.От туслаарай гэсэн яриа, хамаарал бүхий компани нь Г.Бэс төмөр зам гэрээний дагуу худалдан авахад дэмжлэг үзүүлсэн гэх баримтуудад түшиглэж ялласан. Гэрч нар “З.О очно шүү туслаад өгөөрэй гэж хэлсэн” талаар мэдүүлсэн. Үүнийг тусал гэсэн үүрэг өгсөн дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн. Гэрч нар хуулсан гэх төмөр замд нь дэр мод огт байгаагүй боолт тайлсан байдаг. Үүнийг үүрэгжүүлэх хэлбэрээр хамтран оролцсон гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Хамт ажиллаж байгаа хүмүүсээс тусламж гуйх тохиолдол байдаг. “У.Б” ХНН-ийн дүрэмд зааснаар үүргээ дотоод шугамаар мэдэгдэж, тэмдэглэгдэж үлдэх ёстой. Энэ талаар баримт байдаггүй. Энэ талаар хохирогч талаас мэдүүлсэн. Иргэний хуульд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний төлбөр төлөгдсөн. Анхнаасаа шахалт үзүүлсэн үйл баримт хэрэгт авагдаагүй. Гэрээтэй холбоотой маргаан байгаа бол Иргэний хуульд зааснаар асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Хүн хэлсэн үг, харин хуулийн этгээдийн хуулийн дагуу хийсэн хэлцлийнхэн үр дагавараар бусдад ял халдаах нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн зарчимтай огт нийцэхгүй байна. Төмөр замыг худалдахыг зохион байгуулсан гэх үйлдлээр гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн. Зах зээлийн харилцаанд тодорхой үр ашиг шударгаар олох эрх хэн бүхэнд бий. Тухайн төмөр замыг үндсэн хөрөнгөөс хассан үйл ажиллагааг өмнө мэдэж байсан. Төмөр замыг авах сэдлийг Л.Энхболд, Г.Бд төрүүлсэн. Л.Энхболд Г.Б нарын яриаг хамтдаа сонссон хүний хувьд хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, мэдээлэл хүргэсэн нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш болно. Төмөр замыг худалдах, худалдан авах үйл ажиллагаа бүгд ил тод, гэрээний үндсэн дээр хийгдсэн. Шүүх төмөр зам худалдан авсан компанийг иргэний хариуцагчаар татаагүйгээс үзэхэд дээрх худалдан авах ажиллагааг хууль ёсны гэж үзсэн байна. Төмөр зам худалдан авсан этгээдийг энэ хэрэгт огт оролцуулаагүй. Гуравдагч этгээдэд худалдсан эд зүйлийг битүүмжилсэн. Эцсийн худалдан авагчийг иргэний хариуцагчаар тогтоосон. Хэргийн оролцогч нарыг зөв тодорхойлсон эсэх талаар дүгнэлт хийх ёстой.” гэв.

Шүүгдэгч З.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг буюу тогтоох хэсгийн 1, 4, 5, 8 дахь хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг шүүгдэгч С.Т, З.О нарын дээрх үйлдэлд нь албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилготой, өөрсдийн ажиллаж буй цалин хөлс олгодог хөдөлмөрийн гэрээтэй аж ахуйн нэгжийн эрх ашгийн эсрэг чиглэсэн үйлдэл байна гэж үзээд гэм буруутайд тооцсон. Миний зүгээс Г.Бдүүтэй гэрлэсэн учраас түүний гуйснаар тусалж энэ хэрэгт оролцсон бөгөөд эцсийн үр дүндээ Г.Б миний өмч биш гэж тайлбарлаж шүүхээс түүнийг үндэслэж гэм буруутайд тооцсонд харамсаж байна. Шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэж хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх эхлээд гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох 11.472.476 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ учирсан хохирлын 24 ширхэг зам төмөр болон суман шилжүүлгийг “С:и” ХХК-ийн хашаанд байх төмөр замыг битүүмжилсэн. Энэ битүүмжилсэн замын үнэлгээ нь 8.393.501 төгрөгөөр үнэлэгдсэн ба энэ төмөр замыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож “У.Б” хувь нийлүүлсэн нийгэмлэгт буцаан олгох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 17.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн хүн тус бүрээс 5.666.666 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулах шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Намайг гэм буруутайд тооцохдоо 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн. Ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн үеийн буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн. Хэрвээ гэм буруутайд тооцох үндэслэл байгаа бол энэ хуулийг хэрэглэх үндэслэлтэй. Гэтэл гэм буруутайд тооцсон хуулиасаа өөр буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Процессын хуулийг хэрэглэх болохоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2015 оны хуулийг баримтлан хэрэглэх нь зөв юм уу. Нэг ёсондоо хэрэглэсэн хуульд байхгүй заалтыг 2015 оны хуулиар орсон заалттай хольж хутган миний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Тийм учраас би шүүхийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл заалтаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах зорилго нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх илүү гарсан орлогыг улсын орлого болгох байтал давхар давхар хэрэглэсэн явдал нь энгийн ухаанаар бодоход бид дахин дахин төлбөр төлөх болж байна. Иймд миний гомдлыг хянан үзэж шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч “С:и” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/ЗЗ дугаартай шийтгэх тогтоолтой танилцаад дараах гомдлыг гаргаж байна. “С:и” ХХК нь дагнасан хэрэглээний 275 м зам, 1 иж бүрэн сумыг барих 157.000.000 төгрөгийн 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх “Дагнасан хэрэглээний зам, сум барих" гэрээг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Эх Очир Баян Мөнх” ХХК-тай байгуулж гэрээний үүргийн дагуу урьдчилгаа болох 78.500.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тус компаний Худалдаа хөгжлийн банкны 401069102 дугаарын дансанд, үлдэгдэл төлбөр болох 47.100.000 төгрөгийг мөн дансанд 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тус тус шилжүүлсэн бөгөөд ажлыг гүйцэтгэгч талаас С.Т дээрх ажлыг хариуцан гүйцэтгэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад манай компаний Дорнод аймгийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Дорнод дахь салбарийн хашаанд байх 24 ширхэг А II зам мөр суман шилжүүлгийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний 05 дугаартай, 2021 оны 7 дугаар сарын 01-ний 3 дугаартай Тээврийн прокурорын тогтоолоор тус тус битүүмжилсэн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/33 шийтгэх тогтоолийн 8-д: Хэрэгт прокурорын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор Дорнод аймгийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “С:и” ХХК-ийн Дорнод салбарын хашаанд байгаа 24 ширхэг А II зам төмөр суман шилжүүлгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн битүүмжлэлээс чөлөөлж хохирогч байгууллага болох “У.Б” хувь нийлүүлсэн нийгэмлэгт буцаан олгосугай гэж тогтоожээ. Манай компанийг дээрх хэрэгт 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай Төмөр зам дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхбат тогтоол гаргасан. Хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Хуульч албан тушаалтай Г.Батболд нь ар гэрийн гачигдлаар хуралд оролцох боломжгүй байгаад хүрэлцэн очиж, амаар шүүх хурлын хэлэлцүүлэгт хүсэлтээ гаргах байсан ч гаргаж чадаагүй. Иймд манай компани гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээс нөхөн төлүүлэх хүсэлтэй байх тул холбогдох хуульд заасан үндэслэлийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Иргэний нэхэмжлэгч “С:и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани тендер зарлаж, сонгон шалгаруулалтаар “Э” ХХК-ийг шалгаруулсан. Уг компанитай 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 161478 дугаартай гэрээ байгуулж, тус ажлыг 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хийж дуусгасан. С.Тийн хамаарал бүхий компани уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлыг актын дагуу хүлээн авч, төлбөр тооцоог хийж, 2016 оны 12 дугаар 6-ны өдөр гэрээг дүгнэж хаасан байдаг. Тус замд 1 жил 5 сарын баталгаат хугацааг гаргаж өгч, “У.Б” ХНН-тэй салбар зам ашиглалтын гэрээг байгуулсан. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Дээрх гэмт хэргийн улмаас үүдэн Дорнод аймаг дахь салбарийн 150 метр зам төмөр болон суман шилжүүлгийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр прокурорын тогтоолоор битүүмжилсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 8 дах заалтад “Дорнод аймгийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “С:и” ХХК-ийн Дорнод салбарын хашаанд байгаа 24 ширхэг А II зам төмөр суман шилжүүлгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн битүүмжлэлээс чөлөөлж хохирогч байгууллага болох “У.Б” хувь нийлүүлсэн нийгэмлэгт буцаан олгосугай” гэсэн байдаг. Манай компанийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байхад анхан шатны шүүхийн шийдвэрт огт дурдаагүй байсан. Манай компанийн зүгээс сонгон шалгаруулалт зарлаж, “Эх” ХХК-аар 157.000.000 төгрөгөөр уг ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Гэмт хэргийн улмаас манай байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлөх шаардлагатай байна.” гэв.

Шүүгдэгч Г.Бөмгөөлөгч Г.Буянбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд Г.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, миний хувьд хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх байр суурьтай оролцсон. Гэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй. Шүүгдэгч З.Оын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан байдаг. Гэмт хэрэг үйлдэж олсон гэх 17.000.000 төгрөгөөс эхлээд хохирлыг гаргуулах ёстой байсан. Зам төмөр болон бусад эд ангийг 8.000.000 гаруй төгрөгт тооцон хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Зөрүү мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон 17.000.000 төгрөгөөс тооцож гаргуулаад үлдэгдэл мөнгийг нь шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.” гэв.

Хохирогч байгууллага “У.Б” ХНН-ийн хууль ёсны төлөөлөгч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Гэмт хэргийн оролцоо хэлбэрийг шүүх бүрэн дүгнэсэн. Хохирлын эцсийн үнэлгээг үнэлгээний байгууллага үнэн зөв тогтоосон. Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв дүгнэж, хэргийн сэдэл, шалтгаан нөхцөлийг тогтоосон. Уг төмөр нь манай байгууллагын өмч мөн болохыг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. “У.Б” ХНН-ийн даргын 58 дугаар тушаалд Р-50 маркийн төмөр зам барих гэсэн байдаг. Хэргийн газрын үзлэгээр А-38 маркын зам төмөр байсан. С.Т нь өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан “С:и” ХХК-д шинэ зам төмөр байгуулж өгсөн байдаг. ТӨБЗГ-ын төрийн өмчийн тооллогод “У.Б”  ХНН хамрагддаг. 2012 онд Баянтүмэнгийн тооллогын тасгийг ахласан этгээд нь С.Т өөрөө байсан. Хасах шийдвэрийг тасгийн дарга гаргасан гэдэг боловч ТӨБЗГ-ын 2012 оны тооллого дээр энэ замын бүрэн урт байдаг. Үүнээс хойших цаг хугацаанд ТӨБЗГ-ын тооллогод үндсэн өртгийн үнэлгээгээр бүртгэлтэй байдаг. Одоо “У.Б” ХНН-ийн хөрөнгөд үндсэн өртгөөрөө бүртгэлтэй байгаа. Уг баримтуудыг шүүх үнэн зөв дүгнэсэн. Тухайн албан тушаалтан ажиллаж байх хугацаандаа өөрийн албан тушаалыг ашиглан гэмт хэрэгт оролцсон. “У.Б” ХНН-д албан утсыг албан журмаар ашигладаг. Үүнийг хувийн зорилгоор ашиглах ёсгүй байсан. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс нь дарга үүрэг өгсөн учраас боолтыг суллаж өгсөн гэдгээ мэдүүлсэн. Тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн оролцоог шүүх хангалттай дүгнэсэн. Анх энэ хэрэгт Г.Бат-Эрдэнийг яллагдагчаар татан шалгаж байсан. Гэтэл түүнд өмгөөлөгч авч өгөх, өмгөөллийн хөлсийг хэн төлсөн талаар тухайн үед өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан Энхтуяа өмгөөлөгч шүүх хуралдаан дээр мэдүүлж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч байгууллага “У.Б” ХНН-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Т тус шүүх хуралдаанд: “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.  

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Би энэ хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдсэн. Ар гэрийн асуудлаас болж анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Энэ хэрэг гарах болсон шалтгаан нь Дорнод аймгийн “М” гэх газар 650 метр төмөр замыг “У.Б” ХНН- н даргын тушаал гаргаад хийж гүйцэтгэсэн байдаг. “Ш” ХХК-ийн хүсэлтээр тухайн замыг тавихдаа уурын зуух руу явсан төмөр замыг хуулж аваад Р-50 маркын замыг тавих үүргийг өгсөн боловч Р-38 маркын замыг тавьсан байдаг. 3 удаагийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр Р-50 гэсэн маркаар үнэлэгдэн хөрөнгийн үнэлгээ буруу гарсан байсныг сүүлийн шинжээчийн дүгнэлтээр Р-38 маркын төмөр зам байсан гэдгийг тогтоож, үнэлсэн. С.Т нь тухайн үед Баянтүмэн тасгийн орлогч даргаар ажилладаг байсан. Төмөр замыг хуулан авах үед Л.Энхболд 1 өдрийн чөлөөгөөр хилийн уулзалтад явсан байдаг. С.Т нь ажлын байрны тодорхойлолтын дагуу даргынхаа эзгүйд төмөр замыг хариуцах үүрэгтэй. Тухайн үедээ “М” гэх газарт ажилладаг ажилчиддаа “зам төмрийнхөө боолтыг суллаж бай, манай байцаагч З.О очиж авна, бүрэн бүтэн байдлыг нь шалгана. Та нар тусалж өгөөрэй” гэх чиглэлийг өгсөн байдаг. Даргын үүргийг гүйцэтгэж байхдаа ажилчиддаа өгсөн чиглэл учраас албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж зүйлчилсэн. Энэ хэрэгт З.О эд зүйлийг худалдан борлуулах ажлыг хариуцаж байсан учраас түүнийг гүйцэтгэгч, Г.Б нь өөрийн төмөр зам мэтээр бусдад ойлгуулж, хамтарч худалдан борлуулж гэмт хэргийг үйлдсэн. С.Т нь энэ хэргийг зохион байгуулсан. Төмөр замын маркыг буруу тогтоож байсан шалтгаан нь 1999 онд үйлдэгдсэн албан бичиг дээр Р-50 гэсэн маркаар хийж гүйцэтгээрээ гэсэн байдаг боловч Баянтүмэн тасгийн дотоод нөөц бололцоо нь Р-38 маркаар тавих боломжтой байсан учраас уг маркаар тавьсан байдаг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Л.Энхболд нь хэрэг гарах үед “У.Б” ХНН-ийн Баянтүмэн тасгийн даргаар ажиллаж байсан бөгөөд байгууллагынхаа хурал дээр уг замыг “Шидэт чулуу” ХХК-ийн төмөр зам гэж ярьсан байдаг. Дорнод аймагт гурилын зам, уурхайн зам, галын зам гэх замууд тухайн объектын хамт баригдсан байдаг. Л.Энхболд нь зам тавигдах үед ажиллаж байгаагүй учраас “Ш” ХХК-иар тавигдсан замыг тухайн байгууллагын зам гэсэн төөрөгдөлд орсон байдаг. Хөрөнгийн тооллого хийх үед хувийн байгууллагын зам гээд хасуулах шийдвэрийг гаргасан байдаг боловч энэ хэрэгт замыг хуулан авсан хөрөнгөөс ямар нэгэн байдлаар авсан, хамтран оролцсон оролцоо байдаггүй. Тухайн үеийн үед албан тушаалдаа хайнга хандах үйлдэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэрэгт татах боломжгүй байсан. Манай аав “У.Б” ХНН-д ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ энэ хэрэгт Л.Энхболд нь надад нөлөөлөх боломжгүй. Манай аав нас барсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр прокуророос татгалзаж байсан. 1999 онд өөрийн хөрөнгөөр, дотоод нөөц бололцоогоор зам тавь гэсэн тушаалаар “У.Б” ХНН-ийн хөрөнгөөр уг замыг тавьсан гэдэг нь тогтоогддог. ТӨБЗГ-ын 2008 он, 2012 оны тогтоолуудаар Мийн гэх нэртэй 650 метр зам төрийн өмчид тоологдсон байдаг. “Ш” ХХК-ийн хөрөнгө гэсэн баримт хэрэгт байхгүй. “Ш” ХХК-ийн үүсгэн байгуулсан этгээд нь нас барсан. Уг компанийн эрх залгамжлагчаас мэдүүлэг авахад “манай нөхөр өөрийнхөө хөрөнгөөр төмөр зам тавьсан бол надад хэлэх байсан, манай хөрөнгө биш” гэж мэдүүлсэн. Л.Энхболдыг хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлтийг прокурорт гаргаж байсан. Уг асуудлыг өмнө нь шийдвэрлэж байсан. Сүүлд энэ хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тухайн үед хүсэлт гаргасан боловч хэрэгт хавсаргаагүй гэдэг. Энэ талаараа прокурорт хүсэлт гаргаж байгаагүй учраас тухайн үед хүсэлт гаргасан эсэхийг мэдэхгүй байна. Энэ хэрэг өмнө нь шүүхээр ороод хэргийн зүйлчлэл буруу байна гэсэн үндэслэлээр шүүхээс буцаж байсан. 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар, мөн яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа зогсох талаар хуульчилсан. Үүнийг үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрээр Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн учраас батлагдсан өдрөөс нь түдгэлзүүлсэн шийдвэр гарсан. Үүний дагуу 2021 оны 3 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С.Т гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн хүсэлтийн дагуу хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна. Мөн анхан шатны шүүхээс хохирол төлбөрийг зөв гаргуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан байдаг. Энэ хэрэгт 450 метр замыг суман шилжүүлгийн хамт хуулж аваад С.Тийн хамаарал бүхий компанид зарж, 17.000.000 төгрөгийн орлого олсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Ийм учраас анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын олсон хууль бус орлогыг улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. “У.Б”  ХНН-т учирсан 11.000.000 төгрөгийн хохирлыг буцаан олгуулж шийдвэрлэсэн. Уг төмөр замын үнэлгээ хасаад, үлдэгдэл 3.070.975 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, “У.Б” ХНН-т олгуулах нь зүйтэй. Үнэлгээ хийсэн шинжээчийн төлбөрийг шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч “С:и” ХХК-н, шүүгдэгч С.Т, З.О нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Т нь “У.Б” ХНН-ийн Баянтүмэн тасгийн орлогч даргаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж, Г.Б, З.О нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт байрлах “У.Б” ХНН-ийн өмч болох 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийн хамт хуулан авах ажлыг Баянтүмэн тасгийн замчдад үүрэг, чиглэл өгч, зам төмрийн боолтыг суллуулж, тус тасгийг хариуцсан хяналтын ахлах байцаагч З.От шалгуулан тээвэрлүүлж, өөрийн хамаарал бүхий этгээдэд худалдахыг зохион байгуулан “У.Б” ХНН-т 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч З.О нь “У.Б" ХНН-ийн Баянтүмэн тасгийг хариуцсан хяналтын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа “У.Б" ХНН-ийн Баянтүмэн тасгийн орлогч дарга С.Т, иргэн Г.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт байрлах “У.Б” ХНН-ийн өмч болох 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийн хамт хуулан авч, өөрөө шалгаж, тээвэрлэн “У.Б” ХНН-т 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б нь “У.Б” ХНН-ийн Баянтүмэн тасгийн орлогч дарга С.Т, тус тасгийг хариуцсан хяналтын ахлах байцаагч З.О нартай Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт байрлах “У.Б” ХНН-ийн өмч болох 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийн хамт хуулан авч олсон орлогыг хуваах талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр уг гэмт хэргийг үйлдэхээр хөлсөлсөн “У.Б” ХНН-т 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч “У.Б” ХНН-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Сарангэрэлийн “...Замын 1 дүгээр орлогч даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А-344 тоот тушаал, Дотоод аудит, хяналтын албаны даргын СТ-61/01/60 тоот удирдамжийн дагуу ажлын хэсэгтэй хамт газар дээр нь очиж шалгасан. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний орой Дорнод аймагт очсон. Маргааш өглөө нь эрт машинаар “М” гэдэг газрын 103-р км Замын 4 дүгээр хэсэг дээр очиж, замыг нэг бүрчлэн хэмжилт хийхэд салаа замын нийт 606м замаас 125м, мөн сул 31м суман шилжүүлгийг үлдээж, 450м замыг хуулсан байсан. ...3ам авчихсан гэдгийг Энхболд дарга анх мэдээлсэн юм. Төмөрхуяг нь намайг ирэнгүүт нууцаар шалгаад байна гээд эмзэглээд байсан. Намайг өрөөндөө уулзъя гээд уулзсан. Тэгэхэд “би Бат-Эрдэнээс тэр замыг худалдан авсан” гээд, надад баримтаа үзүүлээч, хэдэн төгрөгөөр авсан юм бэ гэхэд “би суман шилжүүлгийг 17.000.000 төгрөгөөр авсан” гэсэн. Эхнэр Эрдэнэчимэг нь гэрээг хийсэн байсан. Маш их айдастай, ууртай байсан. Би олон юм ярихгүй гараад ирсэн. Отгонбаатар бид нар хэрэгт орчихлоо гэж байсан. Бат-Эрдэнэ нь Отгонбаатарын эхнэрийн төрсөн ах нь байсан. Отгонбаатарын эхнэр нь тасагт хүний нөөцийн ажилтан байсан. Энхболд дарга 2 ахлах нягтлан бодогчтой нэг нь эхнэр нь нөгөө нь төрсөн дүүгийнх нь охин байсан. Төмөрхуягийн эхнэр нь тасгийн үйлдвэрчний хорооны дарга ажилтай. Төмөрхуягийн төрсөн дүү Төмөрбаатар нь замын мастер ажилтай байсан. Төмөрбаатарын эхнэр нь замчин ажилтай байсан. Төмөрхуяг нь “С:и” ХХК-д зам барьж өгсөн гэсэн. Мөн 3.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй дансны хуулгаа над руу шидээд байсан...” гэх /2хх 24-25/

хохирогч “У.Б” ХНН-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Мын “...2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/344 дугаар тушаалаар дотоод аудит хяналтын албаны дарга Ж.Пунцагийн СТ- 61/04/53 тоот удирдамжийн дагуу ажлын хэсэг томилогдон Дорнод аймгийн Баянтүмэн тасагт 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шалгалт хийсэн байсан. Шалгалтаар Баянтүмэн тасаг дахь М гэх газрын төмөр замын 103 дугаар км-ийн замын 4 дүгээр хэсэгт замын хэмжилт хийхэд салаа 606 метр замаас 125м зам болон сул 31м суман шилжүүлэг үлдээж 450м замыг хуулан авч гадны этгээдэд зарж борлуулсан байсан. Уг хуулж авсан зам нь “У.Б”-ын Баянтүмэн тасгийн блансад ААН Мийн зам гэсэн бүртгэлтэй байсан. Энэ замыг Баянтүмэн тасгийн орлогч дарга буюу ерөнхий инженер С.Т, хяналтын байцаагч З.О нарын зааварчилгаагаар 2016 оны 7 дугаар сард хуулсан байдаг. С.Т зам хуулсан тайлбараа хэлэхдээ “манай зам биш “Ш” ХХК-ийн зам учраас өөрсдийн замаа авсан” гэдэг. Манай “У.Б”-ын зам гэдэг нь “У.Б”-аас гарсан тушаалаар, үндсэн хөрөнгийн санхүүгийн бүртгэлээр, тухайн үед ажиллаж байсан ахмад замчдын тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Манайх өөрийн хөрөнгөөр барьсан зам байсан. Хуулж авсан зам, суман шилжүүлгийг нь “Ш” ХХК-ийн төлөөлөл гэх Г.Б нь “Э” ХХК-д буюу С.Тийн дүүгийн компанид 17.000.000 төгрөгөөр зарсан байдаг. Худалдах, худалдан авах гэрээг хийхдээ С.Тийн эхнэр Ц.Эрдэнэчимэг нь Г.Бтэй гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсэн байсан. “С:и” ХХК нь Дорнод аймагт салбар зам байгуулахдаа хуулсан замын материалыг ашигласан гэж мэдээлэл сонссон гэж шалгалтаар очсон комиссынхон хэлсэн...” гэх /2хх 156/

хохирогч “У.Б” ХНН-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Тын “...Урьд нь Дорнод аймгийн Баянтүмэнд байрлах алдагдсан 450 метр зам төмрийг Р-43 загварын зам төмөр гэж ойлгож байсан. Шалгалтын явцад тухайн зам төмөр нь 2-А-М загварын зам төмөр болж таарсан. Тэгэхлээр манай зүгээс 450 метр 2-А-М загварын зам төмрийн үнэлгээг гаргуулж түүн дээрээ хохирол нэхэмжилнэ. Уг үзлэгээр зам төмрийг 2-А-М загварынх болохыг мэдээд шууд “С” шатахуун түгээх станцын замыг очиж үзэхэд 2-А-М загварын зам байсан.” гэх /6хх 190-192/,

гэрч Б.Түмэндалайгийн “...Би 1998-2001 оны хооронд “У.Б”-ын Баянтүмэн тасгийн даргаар ажиллаж байсан. ...1999 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б-222 дугаар тушаал гаргаад ээлжийн амралт эдэлж байсан Замын ангийн ахлах инженер Г.Ёндонжамц гэдэг хүнийг дуудаж ажилд нь оруулан зам тавих ажлыг удирдуулан ажлыг эхлүүлсэн байна. Ажил дууссаны дараагаар 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б-326 дугаартай тушаал гаргаад зам барьсан зардлаа тооцсон. Уг тушаалд дурдсаныг харахад 215 дугаар км-ийн зөрлөгийн 3 замын Р43: 1/9 маркийн 2 ком суман шилжүүлэг, Чингэсвал өртөөний Мардайн гол замд тавигдсан Р50: 1/2 маркийн суман шилжүүлгийн /мөн сумын 1/9 маркаар сольж тус тус авч 103 дугаар км-н гол замд болон салаа замд шилжүүлэн тавих, Чингэсвал өртөөний ажилгүй болсон уурын зуухны нүүрсний зам, 160 дугаар километрийн зөрлөгийн 2 замаас дэр мод, зам төмөр бэхэлгээний хамт авч мөн салбар замын 1, 2 замуудад тавих талаар тушаал гаргаж байсан. Замыг барьсан зардал мөнгийг манай Баянтүмэн тасгаас гаргаж байсан. Зам барьсан асуудлаар “Шидэт чулуу” ХХК-иас манай тасагт мөнгө төгрөг өгөөгүй.” /8хх 7-9/,

гэрч Т.Мижиддоржийн “...Намайг ажиллаж байхад Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг “М” гэх газарт төмөр зам баригдах асуудал яригдаад манайхаас “У.Б” ХНН-ийн удирдлагад хүсэлт тавиад байж байсан. ...Уг Чингэсвал өртөөний ажилгүй болсон уурын зуухны нүүрсний зам, 160 дугаар зөрлөгийн 2 замаас дэр мод авсан, зам төмөр бэхэлгээг хаанаас авч хэзээ тавьсан, анх хэзээ ашиглалтанд орсон зам болохыг мэдэхгүй байна. Дорнод аймгийн Баянтүмэн тасгийн үндсэн зам буюу Эрээнцаваас Баянтүмэн тасаг хүртэлх зам нь чөлөөлөх дайны үед баригдаж байсан зам.” /6хх 195-196/,

гэрч Ц.Эрдэнэчимэгийн “...С.Т нь 2010 онд “Э” ХХК-ийг гадаад, дотоод худалдааны чиглэлээр байгуулж байсан. Дараа нь тус компанийн нэр дээр Зам, тээврийн яамнаас Дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар, арчлалт хийх зөвшөөрлийг авсан. Ингээд 2011-2012 оны орчим миний төрсөн эгч Энхтуяагийн охин М.Мөнгөнзаяаг гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж байгаа. 2016 оны 7 дугаар сард “С” ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байх нефтийн агуулах руу төмөр зам тавиулах санал тавьж, гэрээг хийсэн байсан. Тэр үед Бат-Эрдэнэ нь Төмөрхуягтай уулзаж төмөр зам, суман шилжүүлэг зарах санал тавьсан байсан. Ингээд би 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Б.Бат-Эрдэнэтай уулзаж 150м төмөр замыг 1 ком суман шилжүүлгийн хамт 17.000.000 төгрөгөөр худалдан авсан.” /3хх 49-50/,

гэрч М.Мөнгөнзаяагийн “...2016 оны зун “С” ХХК-ийн зүгээс С.Т ахад Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байх нефтийн агуулах руу төмөр зам тавиулах саналыг тавьсан байдаг. Үүний дагуу компаниа төлөөлж би гэрээ байгуулсан. Би 4 сард нь төрөөд нялх хүүхэдтэй байсан учир төмөр зам барих ажилд биечлэн оролцоогүй. Төмөрхуяг ахын эхнэр Эрдэнэчимэг эгч манай компанид санхүү хариуцсан нягтлан бодогчоор ажилладаг болохоор бараа материал худалдан авах ажлыг хийж 150м төмөр зам, 1 ком суман шилжүүлэг худалдаж авсан.” /3хх 51-52/,

гэрч Т.Батхүүгийн “...2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн орой ажлын утсаар Төмөрхуяг дарга над руу залгаж “маргааш Отгонбаатар очиж зам хуулна, одоо замчдаа гаргаж боолтыг нь тайлуул, маргааш нь авч өгч туслаарай” гэж үүрэг өгсөн. Маргааш нь Борхүү, Отгон-Эрдэнэ, Даваа, Наранцэцэг нарын хамт хадаас, замыг хуулуулсан. Уг замыг хуулсан ажилд мөнгө болон бусад урамшуулал аваагүй. Тухайн замыг огт ашигладаггүй байсан.” /4хх 103-104/,

гэрч Л.Энхболдын “...Би 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын хилийн өртөөн дээр очиж хагас жилийнхээ ажлыг дүгнээд маргааш нь буцаж ирсэн. Намайг хилийн уулзалтанд явсан гэдгийг С.Т мэдэж байсан. З.О ээлжийн амралттай байсан. Г.Б намайг хилийн уулзалтанд явсан гэдгийг мэдээгүй. З.О нь ажилчдад үүрэг чиглэл өгдөг хүн биш, түүнд тийм эрх байхгүй.” /9хх 31-32/ гэх мэдүүлгүүд,

“Виннер Вэй” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгө үнэлгээний дүгнэлтээр “...У.Б” ХНН-т 11.472.476 төгрөгийн хохирол учирсан” /8хх 24-44/,  2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх 162-167/, “У.Б”-ын Баянтүмэн тасгийн даргын 1999 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-236 дугаартай тушаал /8хх 96/, “У.Б”-ын Баянтүмэн тасгийн даргын 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б-326 дугаартай тушаал /8хх 97/, “У.Б”-ын Баянтүмэн тасгийн даргын 1999 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б-222 дугаартай тушаал /8хх 98/, “У.Б”-ын Хэрэг эрхлэх газрын даргын 1998 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/58 дугаартай тушаал /8хх 109/, Г.БХаан банкны 50405436554 дугаар дансны хуулга “Эх Очир Баян Мөнх” ХХК-иас суман шилжүүлгийн үнэ гэх утгатайгаар 17.000.000 төгрөг орж ирсэн баримт” зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба эдгээр нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Тийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт “аж ахуйн нэгжийн албан тушаалтан...хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг зохион байгуулсан,

З.Оыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт “аж ахуйн нэгжийн албан тушаалтан...хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг гүйцэтгэсэн,

Г.Бат-Эрдэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт “аж ахуйн нэгжийн албан тушаалтан...хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх шүүгдэгч С.Т, З.О, Г.Б нарын холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тээврийн прокурорын газраас 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр С.Т, З.О, Г.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /8хх 140-143, 148-151, 156-159/-ыг тус тус гаргасан бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /10хх 11-12, 16-17, 20-21/-оор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

С.Т, З.О, Г.Б нарын үйлдэл нь 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн байх ба 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн тул 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч С.Т, З.О, Г.Б нар нь гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан, арбитрч хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ..” гэж заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв. 

Иргэний нэхэмжлэгч “С:и” ХХК-ийн гаргасан “...“С:и” ХХК нь дагнасан хэрэглээний 275 м зам, 1 иж бүрэн сумыг барих 157.000.000 төгрөгийн 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх “Дагнасан хэрэглээний зам, сум барих" гэрээг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Э” ХХК-тай байгуулж гэрээний үүргийн дагуу хийж гүйцэтгүүлсэн. Гүйцэтгэгч талаас С.Т дээрх ажлыг хариуцан гүйцэтгэсэн. Манай компанийг дээрх хэрэгт 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Иймд манай компани гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээс нөхөн төлүүлэх хүсэлтэй байх тул холбогдох хуульд заасан үндэслэлийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж, мөн хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэж тус тус хуульчилжээ.

Гэвч, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “Мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “С:и” ХХК-ийг иргэний нэхэмжлэлтэй холбоотой санал хүсэлт гаргаагүй байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, хэрэгт “С:и” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол, байгууллагын хүсэлт, иргэний нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг авагдсан тул иргэний нэхэмжлэгч байгуулага “С:и” ХХК-ийг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж” шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иймд шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч С.Т, З.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 7 дахь заалтыг “... хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэргээн босголтын ажилд шаардагдах 24.589.653 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэснийг “...хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэргээн босголтын ажилд шаардагдах 24.589.653 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний нэхэмжлэгч байгууллага “С:и” ХХК, хохирогч “У.Б” ХНН нар нь өөрт учирсан бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулсугай.  

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Т, З.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ