Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Хохирогч Д.Гомбодорж

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үен өндөр овогт Цолмонгийн Сүхбаатарт холбогдох эрүүгийн 1719000000039 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Жаргалан суманд 1977 оны 12 сарын 30-нд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, 10 настай охины хамт  Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 12-р хороо Булгийн 11 гудамж 553 тоотод оршин суух Үен өндөр овогт Цолмонгийн Сүхбаатар /ДЖ77123017/

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэнд/

 

Шүүгдэгч Ц.Сүхбаатар нь согтуурсан үедээ Дорноговь аймаг Сайншанд сум 3 дугаар баг Зүүн Буянт-Ухаагийн  5-6 тоотод  2017 оны 09 сарын 03-ны өдөр хохирогч Д.Гомбодоржийн хамрыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Ц.Сүхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ажил дээрээс гарч явж байгаад Д.Гомбодорж ахын гэрт ороод тийм зүйл болсон байсан. Тухайн үедээ юу болсон талаар мэдэхгүй байна. Би согтуу байсан. Mиний буруу ойлгож байна гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Гомбодоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хамар байнга битүү, өглөө босоход ногоон идээ гардаг, шөнө нойр хүрэхгүй болсон. Эмчилгээний зардал хэрэгтэй байна. Хамар харлаад эхэлсэн, сархинаг өвчтэй. Энэ нь шүдний хор гэсэн. Эмчид үзүүлэх гэсэн чинь эмч амралтаа аваад явсан байсан. Өөр хэлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Наранбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 сарын 02-нд шилжих шөнө 3 цагийн орчимд гэртээ нойр хүрэхгүй зурагт үзээд хэвтэж байтал Гомбодорж ах зайл яв гээд хашгирах чимээ сонсогдсон. Тэгээд би утасныхаа гэрлийг асаагаад гараад хартал Гомбодорж ахыг нэг танихгүй хүн араас нь хүзүүдээд тэвэрчихсэн байсан” гэсэн мэдүүлэг,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.09.04-ны өдрийн 297 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 30/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтээр хэлэлцүүлсэн хэрэгт хамааралтай дараах нотлох баримтууд болох: хохирогч Д.Гомбодоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Одоо миний хамар байнга битүү, өглөө босоход ногоон идээ гардаг, шөнө нойр хүрэхгүй болсон. Хамар харлаад эхэлсэн, сархинаг өвчтэй. Энэ нь шүдний хор гэж хэлсэн. ” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.09.04-ны өдрийн 297 дугаарт шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Ц.Сүхбаатарыг согтуурсан үедээ 2017 оны 09 сарын 03-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сум 3 дугаар баг Зүүн Буянт-Ухаагийн  5-6 тоотод  оршин суух хохирогч Д.Гомбодоржийн хамрыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

 Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн баримт байх тул энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  үнэн зөв баримт гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Гомбодорж нь шүүгдэгч Ц.Сүхбаатараас шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч энэхүү шийтгэх тогтоол гарахад хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэх хохирлын нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул   иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурьдлаа.

 

Шүүгдэгч Ц.Сүхбаатар нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг  дурдах нь зүйтэй гэж үзлээ.