Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 147/ШШ2024/00150

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....... аймгийн ..... сумын ...... дугаар баг, ........гэх газар оршин суух овогт Ц.Б-ийн,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 04-р сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04-р сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номинцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний аав Ц.Б..... оноос .........онуудад ..... аймгийн ............ ажиллаж байсан. Энэ хугацаа нь миний аавын хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа боловч ажилд орсон тушаал олдохгүй байгаа. Нийгмийн даатгалын хэлтэс нь ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн юм. Иймд аав Ц.Б-ийн ....онуудад .... аймгийн ................ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Б-ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Г.Б, Б.М нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ц.Б нь .......оноос........оныг хүртэл .... аймгийн ...........ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч .............Ц.Б-ийн  ....оны сараас ......... өдрийг хүртэл .....аймгийн ............ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байна.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, нотлох баримтаар ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 19 оны  дугаар сарын -ны өдрийн ....дүгээр тушаалаар Ц.Бат-ыг ...... ажилд томилсон гэх бичилт нь 19 оны  дугаар сарын -ны өдрийг 19 он гэж засварласан засвартай хөдөлмөрийн дэвтэр байх ба уг үйл явдлыг нотлох өөр бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул уг хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлж уг үйл баримтыг тогтоох боломжгүй байна.

5. Мөн Гэрч Г.Б, Б.М нар нь Ц.Б-ийг 19 оны  дугаар сарын -ны өдрөөс 19оны  дугаар сарын ны өдрийг хүртэл .......аймгийн ....................ажилласан талаар мэдүүлсэн боловч зөвхөн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

6. Иймд ......овогт ..............Ц.Б-ийн  19 оны ... дугаар сарын -ны өдрөөс 19 оны ...... дугаар сарын  ны өдрийг хүртэл ......аймгийн ..................ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт заасныг баримтлан ..... овогт Ц.Б-ийн  19 оны  дугаар сарын -ны өдрөөс 19 оны  дугаар сарын -ны өдрийг хүртэл ...... аймгийн .....................ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА