Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 135/шз2024/03116

 

 

  

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 135/2024/00368/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би, ***** ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч ***** холбогдох иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...4,343,104.05 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ий ***** 4,343,104.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэлд бичигдсэн Дархан-Уул аймаг, Шарын гол сум, **** баг, ***** тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариу ирүүлээгүй, мөн түүний ***** дугаарын утсаар шүүхэд хүрэлцэн ирэхийг удаа дараа мэдэгдэж ярихад хүрэлцэн ирээгүй учир тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн ***** дугаар захирамжаар түүнийг албадан ирүүлэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ***** нь хариуцагч нь хаягтаа байхгүй үндэслэлээр албадан ирүүлэх боломжгүй тухай илтгэх хуудсыг, харьяалах багийн Засаг даргын тодорхойлолтын хамт ирүүлсэн байна.

Иймд хариуцагч ***** нь дээрх хаягтаа оршин суудаггүй болох нь холбогдох багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэж үзлээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д: Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж хуульчилжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д: хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан байна.

 

Иймд нэхэмжлэгч хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст дахин нэхэмжлэл гаргах, хаяг нь тодорхойгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан ***** ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч ***** холбогдох 4,343,104.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 02 сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,440 төгрөгийг Төрийн сангийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэхүү захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ