| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00106/И |
| Дугаар | 147/ШШ2024/000149 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 147/ШШ2024/000149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .........аймгийн ......... сумын ....... дүгээр багт оршин суух ....овогт Г.Д.ийн,
Нэхэмжлэлийн шаардлага: ............ хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Д нь .......... хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 19 онд Б.Х-тэй хамт амьдарч ... хүүхэд төрүүлж өсгөсөн. 19 оны дүгээр сарын -ны өдөр охин Х.Э, 19 оны дүгээр сарын -ны өдөр Х.Э, 19 оны дүгээр сарын -ны өдөр Х.Э, Х.Э, 19 оны дүгээр сарын -ны өдөр хүү Х.О, 19 оны дүгээр сарын -ны өдөр Х.Ү, 19 оны дүгээр сарын -ны өдөр хүү Х.О нарыг төрүүлсэн. Хүүхдүүд бүгдээрээ аав Хээр овоглосон. Бид хоёр олон жил хамтран амьдарч гэрлэлтээ батлуулж байсан боловч Улсын бүртгэлийн газраас лавлагаа гарахгүй байгаа. Гэр бүлийн хүн маань 20 оны дүгээр сарын -ны өдөр нас барсан тул цаашид тэтгэврийг нь өвлөх болсон учраас хамтын амьдралтай байснаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг ..(талийгаач)-тэй 19 оны дүгээр сарын -ний өдрөөс 20 оны дүгээр сарын -ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 19 оны дүгээр сарын -ны өдөр төрсөн Х.Э, 19 оны дүгээр сарын -ны өдөр төрсөн , 19 оны дүгээр сарын -ны өдөр төрсөн , 19 оны дүгээр сарын -ны өдөр төрсөн, оны дүгээр сарын -ны өдөр төрсөн 19 оны дүгээр сарын -ны өдөр О нарын төрсний гэрчилгээнүүд, төрсний бүртгэлийн лавлагааны хуулбарууд, ....... аймгийн ...... сумын ... дүгээр багийн ......ын 20 оны дугаар сарын -ны өдрийн тоот албан бичиг, ...................хөмрөгийн 20 оны дүгээр сарын -ний өдрийн ..... лавлагаа, ......бүртгэлийн дэвтэр, гишүүдийн бүртгэл, .............. дугаартай Б.Х-ийн 20 оны дүгээр сарын -ны өдөр ............хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Б.Э, Д.Х нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Д нь ..........тэй 19 оны дүгээр сарын -ний өдрөөс 20 оны .... дүгээр сарын ....-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Б овогт Г.Д нь 19 оны дүгээр сарын 01-ний өдрөөс 20 оны дүгээр сарын -ны өдөр хүртэл овогт ............тэй хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн “... Бид 19 оноос 20 оны дүгээр сарын -ны өдрийг хүртэл хамт амьдарсан” гэх тайлбар, тэдний дундаас төрсөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний болон төрсний бүртгэлийн лавлагаанууд, эцэг овогт , эх овогт....... бичилт бүхий 19 оны дүгээр сарын -ны өдөр охин Х.Э, 19 оны дүгээр сарын -ны өдөр Х.Э, 19 оны дүгээр сарын -ны өдөр , 19 оны дүгээр сарын -ны өдөр хүү 19 оны дүгээр сарын -ны өдөр Х.Ү, 19 оны дүгээр сарын -ны өдөр хүү нарын төрсний гэрчилгээнүүд, төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, аймгийн ......сумын ...... дүгээр багийн Засаг даргын 20 оны дугаар сарын -ны өдрийн тоот албан бичиг, Үндэсний архивын сан хөмрөгийн 20 оны дүгээр сарын -ний өдрийн ......... дугаар архивын лавлагаа, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, өрхийн гишүүдийн бүртгэл, ......... дугаартай ....ийн 20 оны дүгээр сарын -ны өдөр хуулбар,
4. Гэрч Б.Э-ийн шүүхэд өгсөн: “... ......нь миний төрсөн ах юм. Бид ........ нь миний хамгийн том ах......эгч....... хоёр нь 19... оноос эхлэн хамтран амьдарсан. Долоон хүүхэд төрүүлж өсгөсөн. Ах маань 2024 оны 01 дүгээр сард өвчний улмаас нас барсан. Бүх хүүхдүүд нь ааваараа овогтой. Яагаад гэрлэлтээ батлуулж байгаагүйг мэдэхгүй байна. Ах, эгч хоёр 19 оноос 20 оны ... дүгээр сар хүртэл хамтын амьдралтай байсныг сайн мэднэ. Миний ах, эгч хоёр эв найртай, үр хүүхдүүд өнөр өтгөн, сайхан гэр бүл байсан” гэх мэдүүлэг,
5. Гэрч Д.Х-ын шүүхэд өгсөн: “... нар нь 19 онд гэр бүл болсон. Би багаасаа нэг довон дээр эрхэлж тоглож өссөн болохоор сайн мэднэ. Энэ хоёр 50 гаруй жил хамт амьдарсан. Эднийх ... хүүхэдтэй айл, ихэр хүүхэд ч бий. ............нь 20 он гараад сард бие нь өвдөөд өөд болсон” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд .... нь .............тэй 19 оны дүгээр сарын -ний өдрөөс 20 оны дүгээр сарын -ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ... овогт ............ нь 19 оны ... дүгээр сарын -ний өдрөөс 20... оны ... дүгээр сарын ... ны өдөр хүртэл ...... хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА