Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга

Улсын яллагчаар ахлах прокурор Ж.Айжуу

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо  нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эад холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц.Э

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Энь 2017 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө .... тоот хашаанд байрлах хохирогч Ч.Ггийн орон байранд нэвтэрч I Рhоne 5 маркийн гар утас, НТС гар утас, 2 ширхэг гар цүнх, 45000 төгрөг, 115 юань зэрэг эд зүйл хулгайлан 380.000 төгрөгийн хохирол,

           2017 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорноговь аймгийн .... тоотод оршин суух  хохирогч Б.Згийн орон байранд нэвтэрч Самсунг Эс-3, Самсунг Эс-6 маркийн гар утаснууд хулгайлан 460.000 төгрөгийн хохирол,

          2017 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорноговь аймгийн... тоотод оршин суух  хохирогч Н.Бын орон байранд нэвтэрч LG-F240S маркийн гар утас, галарант пудр, нүүр цэвэрлэгч, нүүр цэвэрлэгч хөвөн, уруул өнгөлөгч, жирэмснээс хамгаалах эм, өвчин намдаах лаа, хэтэвч, гар цүнх, хөмсөг түүгч, сормуусны будаг зэрэг эд зүйл хулгайлан түүнд 151.100 төгрөгийн хохирол,

           2017 оны 06 дугаар сарын 30-наас 2017 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ... тоотод оршин суух  хохирогч Г.Бгийн орон байранд нэвтэрч Samsung S-3, Samsung Тгеnd, Samsung S-5 маркийн гар утаснууд бэлэн 20000 төгрөг хулгайлан түүнд 460.000 төгрөгийн хохирол,

            2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шөнийн 2 цагт Дорноговь аймгийн ... тоотод оршин суух  хохирогч Г.Бгийн орон байранд нэвтэрч Самсунг Глакси Нөте 2 маркийн гар утас хулгайлан түүнд 150.000 төгрөгийн хохирол,

2017 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ... тоотод оршин суух  хохирогч Ц.Гийн орон байранд нэвтэрч  Samsung S-6 маркийн гар утас, бэлэн 10000 төгрөг хулгайлан түүнд 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Ц.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 30-ны орой гэртээ байж байгаад оройны 7 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан. Тэгээд гарч яваад сааданд очоод найзуудтайгаа байж байгаад С, Ж хоёртой хамт Гуа тээг дэлгүүрээс 2 шил архи, 2 пиво аваад гахайн байрнаас цаана архи, пивоо уугаад эмнэлгийн хойшоо айлд очоод унтсан.  Би 11 өнгөрөөгөөд хажуу айлд ороод утас цүнхийг нь авсан. Тэгээд би буцаж очоод тэр хоёрыг дагуулаад Болдоо гэж айлын хашаанд оруулж унтуулчихаад цаашаа босч яваад утас цүнхтэй авч явсан. Тэндээсээ гарч яваад ногоон хашаатай айлын гэрээс юм аваад Ж, С хоёрыг дуудахад гэртээ харъя гэсэн тэгээд л шууд хариад унтсан гэв.

           Хохирогч Ч.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн:Би 2017 оны 07 сарын 01-ний өглөө 09:30 цагт сэрээд өөрийнхөө I Phone-5, HTC маркийн гар утсаа үзэхэд байхгүй байсан тэгээд цагдаа дуудсан ...” гэсэн мэдүүлэг

           Хохирогч Б.Згийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.... 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 21-22 цагийн орчимд унтах гээд том өрөөндөө газар ор засаад нөхөр 2 охины хамт унтсан. Унтахдаа Самсунг Эс-3 маркийн цэнхэр өнгийн цэнхэр хавтастай гар утас, Самсунг Эс-6 маркийн шаргал өнгийн гар утсаа толгой дээрээ, тагтныхаа урдхан хэсэгт цэнэглэгчинд залгаад унтсан. Бид нар тагтаа онгорхой орхиод унтсан. Тэгээд би шөнө 2 охиноо хөнжлөөр хучсан. Тэгэхэд ямар нэгэн юм мэдэгдээгүй. Өглөө 7 цагийн орчим сэрэхэд цэнэглэгчинд залгасан 2 ширхэг гар утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 56-57 дугаар хуудас/

             Хохирогч Н.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...би 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 00 цаг өнгөрөөгөөд жолооны дүрмийн тестийн номоо уншиж байгаад цагаан өнгийн LG-40 маркийн гар утсаа орны толгойны хажууд, цүнхээ зүүн талын орон дээр тавиад унтсан. Маргааш өдрийн өглөө буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 9 цаг өнгөрч байхад босоод өөрийнхөө цагаан өнгийн LG-40 маркийн гар утсаа үзээд байхгүй болохоор нь утсаар залгаж үзэхэд холбогдохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Мөн гар утаснаас гадна эмэгтэй хүний гоо сайхны хэрэгслүүд банкны цахим карт 3 ширхэг, улаан өнгийн хэтэвч, иргэний үнэмлэх, Голомт банкны хадгаламжийн дэвтэр, эрүүл мэндийн карт зэрэг эд зүйл алга болсон...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 64-65 дугаар хуудас/

             Хохирогч Г.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би 2017 оны 06 дугаар сарын 30-ны орой гэртээ аав, ээж, хоёр хүүхдийн хамт 2 цагийн орчим амарсан. Өглөө үүрээр 3 цаг өнгөрч байхад бид хэд унтаж байхад манай гэрт танихгүй хүн ороод, миний унтаж байсан өрөөнөөс миний Самсунг Эс-5 маркийн гар утас, миний цагаан өнгийн гар цүнхнээс бэлэн 20.000 төгрөг, байшингийн 2 давхарт аав, ээжийн амрах өрөөнөөс ээжийн барьдаг Самсунг Эс-3 маркийн улаан хүрэн өнгийн гар утас, мөн ээжийн Самсунг Тренд маркийн цагаан өнгөтэй гар утас зэргийг хулгайлсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 74- 75 дугаар хуудас/

              Хохирогч Г.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2 цагийн орчим гэрийнхээ хаалгыг онгойлгоод гэртээ унтаж байхад гэнэт хүн утас барих шиг болсон. Тэгээд би хүүхэд авч байгаа юм болов уу гэж бодтол дуугарахгүй байхаар нь сэртэл өөр хүн байсан. Тэгээд би хөөш гэсэн чинь Самсунг Нөте2 маркийн гар утас хулгайлаад зугтчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/

               Хохирогч Ц.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрт байж байхад 11 цагийн орчим Эгэх манай найз гэрт ирээд надад хоёулаа утсаа түр сольчихъё гээд надад шаргал өнгийн Самсунг Эс-6 маркийн гар утас өгөөд миний хөх цэнхэр өнгийн Самсунг Эс-6 маркийн гар утас авсан. Тэгээд Эхөдөө явлаа гээд гараад явсан. Тэгээд би 23 цагийн орчим гэртээ орж ирээд унтаад өглөө боссон чинь манай гэрийн зүүн талын гал тогооны цонх онгорхой байсан. Тэгээд утсаа үзтэл Эбид 2-ын сольсон шаргал өнгийн Самсунг Эс-6 маркийн гар утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/

                Иргэний нэхэмжлэгч Б.Зын мөрдөн байцаалтанд өгсөн: “...анх 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 13-14 цагийн орчимд манай дүү Оргодол манай гэрт  ирээд нэг хүн хөх өнгийн Самсунг Эс-3 маркийн гар утас 100.000 төгрөгөөр авах уу гэж асуухаар нь манай нөхөр бид хоёр 100.000 төгрөгөөр авч чадахгүй 50.000 төгрөгөөр авъя гэж хэлсэн... жижигхэн биетэй бор царайтай, хүрэн шаргал өнгийн богино үстэй, 160 орчим өндөртэй, мяраалаг залуу ирээд надад шаргал өнгийн Самсунг Эс-6 маркийн дэлгэц нь хагарсан, дэлгэцний баруун доод хэсэгт хар толботой гар утсыг төгрөгөөр авах уу гэж асуухаар нь би ийм утас 200.000 төгрөгөөр авахгүй 150,000 төгрөгөөр авъя гэж хэлсэн...би 2 ширхэг гар утас худалдаж авсан мөнгөө нөхөн төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 59-60 дугаар хуудас/

 

                Иргэний нэхэмжпэгч Л.Иын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байх сайн санахгүй байна. Тухайн өдөр би Буянт Шанд үйлчилгээний газрын гадаа байж байхад содон шинж тэмдгийг нь санахгүй байна. Буржгар, арзгар үстэй бор царайтай залуу ирээд гар утас зарна авах уу гэхээр нь би тэр залууг дагуулаад 2 дугаар 58 айлын гадна очоод хүүхэддээ утсыг нь үзүүлсэн чинь манай хүүхэд авъя гэхэд нөгөө залуу ломбарднаас аваад 4 хонож байгаа, надад мөнгө хэрэгтэй байна. Би 220.000 төгрөгөөр зарна гэхээр нь би 200.000 төгрөгөөр явъя гэж хэлсэн, тэгээд 200.000 төгрөгөөр үнэ тохирч авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/

 

               Насанд хүрээгүй гэрч С.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр... Э, Ж бид гурав унтсан. Тэгээд өглөө дөнгөж үүр цайж байхад Эминий зүүн талд сууж байгаад намайг босооч гэж дуудаад би чамд юм харуулах уу гэж хэлээд өмсөж явсан хувцасныхаа энгэрээс 4-5 ширхэг гар утас гаргаж ирсэн. Өмднийхөө 2 талын халааснаас мөнгө гаргаж ирэхээр нь би юун гар утас, мөнгө юм бэ гэж асуухад Эмань нь сая айлаас авчихсан гэж хэлэхээр нь би чи гэрт нь хүн байж байхаар нь авчихсан юм уу гэж хэлэхэд Этийм гэж хэлсэн... цагаан өнгийн I Phone-5 маркийн гар утас, саарал өнгийн Trend маркийн гар утас, цагаан өнгийн 4G-LG маркийн гар утас, цэнхэр өнгийн маркийг нь мэдэхгүй том мэдрэгчтэй гар утас, шар өнгийн Эс-5 маркийн гар утас зэргийг гаргаж ирэхээр нь би чи үүнээс олон утастай байгаагүй юу гэж асуухад Дулмаад аваачиж өгсөн гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105 дугаар хуудас/

 

              Насанд хүрээгүй гэрч Д.Бн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Энь С бид хоёрт өчигдөр утас олсон гэж хэлээд цагаан өнгийн I Рhоnе, хар өнгийн Samsung S-5, цагаан өнгийн LG маркийн гар утас, хүрэн өнгийн Trend маркийн гар утас, мөн нэг цэнхэр өнгийн маркийг нь мэдэхгүй гар утас гаргаж үзүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107 дугаар хуудас/

 

               Насанд хүрээгүй гэрч С.Сгийн: “...Энь миний зүүн талд сууж байгаад намайг босооч гэж дуудаад би чамд юм харуулах уу гэж хэлээд өмсөж явсан хувцасныхаа энгэрээс 4-5 ширхэг гар утас гаргаж ирсэн. Өмднийхөө 2 талын халааснаас мөнгө гаргаж ирэхээр нь би юун утас, мөнгө вэ гэж асуухад Эмань нь сая айлаас авчихсан гэж хэлэхээр нь би чи гэрт нь хүн байж байхаар нь авчихсан юм уу гэж хэлэхэд Этийм гэж хэлэхээр нь би чи ямар харгиа юм бэ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106 дугаар хуудас/

             Гэрч Л.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..би Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг,.... тоотод 2 давхар өвлийн байшинд нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2017 оны 06 дугаар сарын 31-ний шөнө нөхрийнхөө хамт 2 давхрын өрөөнд, охин Б хоёр хүүхэдтэйгээ нэг давхрын өрөөнд тус тус унтсан юм. Шөнө дунд 3 цагийн үед би гэнэт сэрэхэд нэг залуу өрөөнд ороод ирчихсэн байсан ба юун хүн бэ гээд орилоход нөгөө хүн пижигнээд шатаар буугаад явчихсан. Тэгэхээр нь босоход манай охин босчихсон нэг хүн манайхаас гараад зугтаачихлаа гэсэн. Ингээд юун хүн юу болов гээд цагдаад дуудлага өгөх гэтэл гурван гар утсыг нөгөө хүн аваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112- 113 дугаар хуудас/

          

           Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 121,124,128,132,136,140,

           Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ /хх-ийн 125,129,133,137,141,/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 186/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Энь 2017 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө .... тоот хашаанд байрлах хохирогч Ч.Ггийн орон байранд нэвтэрч I Рhоne 5 маркийн гар утас, НТС гар утас, 2 ширхэг гар цүнх, 45000 төгрөг, 115 юань зэрэг эд зүйл хулгайлан 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          2017 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорноговь аймгийн... тоот хохирогч Н.Бын орон байранд нэвтэрч LG-F240S маркийн гар утас, галарант пудр, нүүр цэвэрлэгч, нүүр цэвэрлэгч хөвөн, уруул өнгөлөгч, жирэмснээс хамгаалах эм, өвчин намдаах лаа, хэтэвч, гар цүнх, хөмсөг түүгч, сормуусны будаг зэрэг эд зүйл хулгайлан түүнд 151.100 төгрөгийн хохирол учруулсан,

 

           2017 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорноговь аймгийн .... тоот хохирогч Б.Згийн орон байранд нэвтэрч Самсунг Эс-3, Самсунг Эс-6 маркийн гар утаснууд хулгайлан 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

         

           2017 оны 06 дугаар сарын 30-наас 2017 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ... тоот хохирогч Г.Бгийн орон байранд нэвтэрч Samsung S-3, Samsung Тгеnd, Samsung S-5 маркийн гар утаснууд бэлэн 20000 төгрөг хулгайлан түүнд 460.000 төгрөгийн хохирол учруулсан ,

 

            2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шөнийн 2 цагт Дорноговь аймгийн ... тоот хохирогч Г.Бгийн орон байранд нэвтэрч Самсунг Глакси Нөте 2 маркийн гар утас хулгайлан түүнд 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ... тоот хохирогч Ц.Гийн орон байранд нэвтэрч Затзипд 3-6 маркийн гар утас, бэлэн 10000 төгрөг хулгайлан түүнд 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь  хохирогч Ч.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 07 сарын 01-ний өглөө 09:30 цагт сэрээд өөрийнхөө I Phone-5, HTC маркийн гар утсаа үзэхэд байхгүй байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Згийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.... 2017 оны 08 дугаар сарын 08-нд унтахдаа Самсунг Эс-3 маркийн цэнхэр өнгийн цэнхэр хавтастай гар утас, Самсунг Эс-6 маркийн шаргал өнгийн гар утсаа ...2 ширхэг гар утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг,  хохирогч Н.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...би 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 00 цаг өнгөрөөгөөд гар утсаа орны толгойны хажууд, цүнхээ зүүн талын орон дээр тавиад унтсан. Маргааш өдрийн өглөө буюу 2017 оныы 07 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 9 цаг өнгөрч байхад босоод өөрийнхөө цагаан өнгийн LG-40 маркийн гар утсаа үзээд байхгүй болохоор нь утсаар залгаж үзэхэд холбогдохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Мөн гар утаснаас гадна эмэгтэй хүний гоо сайхны хэрэгслүүд банкны цахим карт 3 ширхэг, улаан өнгийн хэтэвч, иргэний үнэмлэх, Голомт банкны хадгаламжийн дэвтэр, эрүүл мэндийн карт зэрэг эд зүйл алга болсон...” гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Бгийн байцаалтанд өгсөн: “..... Өглөө үүрээр 3 цаг өнгөрч байхад бид хэд унтаж байхад манай гэрт танихгүй хүн ороод, миний унтаж байсан өрөөнөөс миний Самсунг Эс-5 маркийн гар утас, миний цагаан өнгийн гар цүнхнээс бэлэн 20.000 төгрөг, байшингийн 2 давхарт аав, ээжийн амрах өрөөнөөс ээжийн барьдаг Самсунг Эс-3 маркийн улаан хүрэн өнгийн гар утас, мөн ээжийн Самсунг Тренд маркийн цагаан өнгөтэй гар утас зэргийг хулгайлсан...” , хохирогч Г.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2 цагийн орчим гэрийнхээ хаалгыг онгойлгоод гэртээ унтаж байхад гэнэт хүн утас барих шиг болсон. ...Самсунг Нөте2 маркийн гар утас хулгайлаад зугтчихсан...” гэсэн мэдүүлэг,хохирогч Ц.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...23 цагийн орчим гэртээ орж ирээд унтаад өглөө боссон чинь манай гэрийн зүүн талын гал тогооны цонх онгорхой байсан. Тэгээд утсаа үзтэл Эбид 2-ын сольсон шаргал өнгийн Самсунг Эс-6 маркийн гар утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг, эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

 Иймд шүүгдэгч Ц.Эыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах  зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд  заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Ц.Энь хулгайлсан эд зүйлээ хохирогч Ч.Г, Б.З, Н.Б, Г.Б, Г.Б, Ц.Г нарт буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Б.Зд 175000 төгрөгийн хохирол, Л.Идэрбаярт 230000 төгрөгийн хохиролыг шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан ба хохирогч иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг үндэслэн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  Шүүгдэгч Ц.Энь 55 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хохирлын хэмжээ зэргийг харгалзан  үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.Эыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Эад 2 жил 1 сарын хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.Эад оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Эын цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.АДЪЯАСҮРЭН