Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2017/0909

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Ж.О******* нарын 14 иргэний нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр Ч.П*******д олгосон 2007 оны 501 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дүгээр тушаал, М******* ХХК-ийн 2012/33 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болох Ж.О*******, С.П*******, А.А******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан М******* ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ж.О*******, С.П*******, А.А******* нар нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Үүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгож байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.О*******, С.П*******, А.А******* нар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр Ч.П*******д олгосон 2007 оны 501 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дүгээр тушаал, М******* ХХК-ийн 2012/33 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа ийнхүү шүүхэд бичгээр ирүүлжээ.

Нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч нараас итгэмжлэлээр эрх олгогдсоноор тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц******* гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу Ж.О*******, С.П*******, А.А******* нар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч Ж.О*******, С.П*******, А.А******* нар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.О*******, С.П*******, А.А******* нар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр Ч.П*******д олгосон 2007 оны 501 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дүгээр тушаал, М******* ХХК-ийн 2012/33 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА