| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/03080/И |
| Дугаар | 102/ШШ2024/02767 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/02767
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ******* нь*******-ийн нэхэмжилсэн 24,040,479 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16,040,479 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгч*******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 139,076 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 139,076 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч*******-иад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР