Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2016/0783/З |
Дугаар | 128/ШШ2017/0811 |
Огноо | 2017-11-06 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2017/0811
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Д.Баянжаргал нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 163 дугаар захирамжийн Д.Энхцэцэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болох Д.Баянжаргал, Л.Батдорж, Л.Лувсанцэнд, Д.Намжилсүрэн, В.Самданцоодол нар нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д.Баянжаргал, Л.Батдорж, Л.Лувсанцэнд, Д.Намжилсүрэн, В.Самданцоодол нар Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд дараах нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байна.
1. Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох, Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 163 тоот захирамжийн Д.Энхцэцэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,
2. Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 376 дугаар захирамжаар П.Болормаагийн талбай, байршлийг 12 дугаар хороо, 28 дугаар сургуулийн баруун талд 200 м.кв хэмээн өөрчилснийг илт хууль бус болохыг тогтоолгох,
Нэхэмжлэгчид хуульд заасан эрхийн дагуу дээрх нэхэмжлэлүүдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу бүрэн татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Баянжаргал нар нь Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 04-ний 163 тоот захирамжийн Д.Энхцэцэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 376 дугаар захирамжаар П.Болормаагийн талбай, байршлийг 12 дугаар хороо, 28 дугаар сургуулийн баруун талд 200 м.кв хэмээн өөрчилснийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.
Нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч нар өөрсдөө гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66
дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу Д.Баянжаргал, Л.Батдорж, Л.Лувсанцэнд, Д.Намжилсүрэн, В.Самданцоодол нар нь Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нар нь Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Баянжаргал, Л.Батдорж, Л.Лувсанцэнд, Д.Намжилсүрэн, В.Самданцоодол нар нь Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 163 тоот захирамжийн Д.Энхцэцэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 376 дугаар захирамжаар П.Болормаагийн талбай, байршлыг 12 дугаар хороо, 28 дугаар сургуулийн баруун талд 200 м.кв хэмээн өөрчилснийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА