| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/02620/И |
| Дугаар | 102/ШШ2024/02204 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/02204
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 378,496 төгрөгийг хариуцагч******* нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотор 120,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дотор 120,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор 138,496.61 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, хугацаандаа төлөөгүй бол шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ээс 6,002 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 6,002 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР