Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, Улсын яллагч: Б.Мээпам Шүүгдэгч нарын өмгөөлөгч: В.Удвал, Г.Энхбаяр Шүүгдэгч: Г.Гантөгс, М.Өнөрбаатар Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жонгоор овгийн Ганзоригийн Гантөгс, 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад боржигон овгийн Магсаржавын Өнөрбаатар нарт холбогдох 201603000525 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Архангай аймгийн Хангай сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байхдаа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 292 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар биеэр эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 1 хоногийн хорих ялыг өршөөн хассан, Жонгоор овгийн Ганзоригийн Гантөгс /РД:АЮ94062938/ Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, Хайрхан сумын Цахилгааны байцаагч ажилтай, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Хайрхан сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Хиад боржигон овгийн Магсаржавын Өнөрбаатар /РД:АЮ93070211/ Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Г.Гантөгс нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэгдэж, ялтай байхдаа давтан үйлдлээр яллагдагч М.Өнөрбаатартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 21-22 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн Дэнж хороололд байх “Жаргалант хайрхан” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, иргэн Т.Гантулгыг үл ялиг зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайран, түүний эд хөрөнгөнд нь 190.000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч М.Өнөрбаатар нь яллагдагч Г.Гантөгстэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 21-22 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн Дэнж хороололд байх “Жаргалант хайрхан” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, иргэн Т.Гантулгыг үл ялиг зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайран, түүний эд хөрөнгөнд нь 190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Т.Гантулгын мэдүүлсэн: ... Би 2016 оны 11 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн үед дүү Нямдаваагийн хамтаар хүнсний дэлгүүр орж ундаа авах гээд гэрээсээ гарсан. Тэгээд “Жаргалант хайрхан” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талд очтол 2 залуу ирчихсэн нэг нь дэлгүүрийн үүд нүдэж байсан. Дэлгүүрийн үүд нүдэж байсан залуу бол манай сумын гэрлийн байцаагч Өнөрбаатар байсан бөгөөд би түүнийг таньчихаад сонин юу байна гэсэн утгатай юм ярьж мэндэлтэл миний урдаас үг дуугарахгүй байсан. Тэгтэл хамт явж байсан мотоцикль дээр сууж байсан нэг залуу нь буюу Гантөгс гэх залуу миний хажууд ирээд намайг мөрлөөд, юу байсан ч чамд ямар хамаатай ямар юм, чи өөрөө юу вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамайг харахад юу байна гэж хэлтэл шууд миний толгой руу нэг удаа цохиод, гуя орчимд нь нэг удаа өшиглөж зодоод над руу дайрсан. Би тэр залууг болиулах санаатай урдаас нь түлхэж, цохиулахгүй гэж хамгаалж барьцалдаж аваад Өнөрбаатарт энэ залуугаа аваач гэж 2-3 удаа хэлсэн. Өнөрбаатар тэр залууг ирж авахгүй дэлгүүрийн үүдэн дээр зогсоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Өнөрөө гөлөг минь чи энийгээ аваач гээд уурлаж хэлсэн. Тэгтэл Өнөрбаатар дэлгүүрийн урд талаас хүрч ирээд намайг цохиод тэр залуутай нийлээд намайг газарт унагаагаад дээрээс өшиглөж, дэвсэж зодсон. Би зодуулж байхдаа Өнөрөө болиоч, би бие муутай хүн шүү дээ, хоёулаа садан төрөл хүмүүс гэж хэлсэн боловч намайг тоохгүй зодоод байсан. Би маш хараа муутай бөгөөд маш том линзтэй нүдний шил зүүдэг бөгөөд зодуулж байхдаа нүдний шилээ газарт унагаачихсан болохоор хэнд нь цохиулж, зодуулж байгаагаа мэдэхгүй байсан. Ямар ч гэсэн хоёулаа намайг цохиж, өшиглөж, зодоод байхаар нь би арай гэж зугтааж гүйтэл араас хоёулаа хөөж намайг барьж аваад газарт унагаагаад дахин цохиж зодсон бөгөөд нэг мэдсэн миний дээр Өнөрбаатар гараад суучихсан дээрээс цохиод байсан, харин нөгөө залуу нь хажуу талаас өшиглөж зодоод байсан. Тэгээд хажуугаар машин явтал Өнөрбаатар, Гантөгс хоёр намайг зодохоо болиод намайг сул тавьчихсан. Тэгээд би газраас босоход гэрэл тусгаад байсан машин өнгөрч яваад ар талаас нь нэг машин ирэхээр нь би яваад очтол манай сумын Наранболд гэдэг залуу машинтай хүрээд ирсэн. Тэгээд би Наранболдын машинд гүйж очоод суутал Өнөрбаатар намайг машинаас гаргаж зодох гээд байхаар нь би машинаас буухгүй гээд байж байтал намайг хэд хэдэн удаа мөргөж зодох гэж оролдсон бөгөөд би мөргөх гээд дайрахаар нь гараараа тулж хамгаалсан. Тэгээд Наранболд намайг зодоод байсан 2 залуутай уулзаад явуулах шиг болсон. Өнөрбаатар нөгөө залуутайгаа хамт Наранболдтой маргалдаад байсан. Тэгээд миний нүдний шилийг машины гэрэл тусгаж байгаад хайж олтол миний нүдний шил хугарчихсан байсан. Тэгээд Наранболд намайг эмнэлэг дээр хүргэж өгсөн. Өнөрбаатар болон Гантөгс хоёрт зодуулснаас болж нүүрний зүүн хэсэг бүхэлдээ хөхөрч хавдсан, дээд, доод уруулууд язарсан, дээд зовхин дээр язралт үүссэн, зүүн нүд гүн улаан нөжирсөн толботой болсон, толгой хавдсан, гуя хөхөрсөн, баруун гарын эрхий хуруу тулгарсан, баруун талын хавирганд хүндрүүлсэн гэмтэлтэй, нуруу орчимд дотогшоо өвдөх, зүүн хэвлий рүү хатгаж өвдөх, баруун нүд хатгуулж өвдөх зэрэг зовиуртай болсон байсан. Би сумын эмнэлэгт үзүүлээд Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээ өгсөн бөгөөд миний биед ноцтой гэмтэл учраагүй байсан ч элэгний судаснууд өргөссөн, элгэнд цэврүү үүссэн байсан бөгөөд эдгээр өвчин, зовиур нь ойр зуурын эмчилгээнд бүрэн эдгэрнэ гэсэн. Гэхдээ элэгний судасны өргөсөлд эмчилгээ их ордог бөгөөд нэг тариа нь 240.000 төгрөгийн үнэтэй байдаг. Би доод тал нь элэгний тариаг 20 удаа хийлгэх ёстой. Өнөрбаатар болон Гантөгс нар надад эмчилгээний зардал гэж 1.000.000 төгрөг өгсөн. Би уг мөнгөөр нь оношлогоо хийлгүүлж, нүдний шил авч зүүхээр захиалаад мөнгө нь дууссан байгаа. Цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа болохоор 10 сая төгрөг нэхэмжилнэ. Би нүдний шилээ газар унагааснаас хойшхи зүйлийг сайн харж чадаагүй болохоор хэн нь намайг зодоод байгааг харж чадаагүй. Харин нүдний шилтэйгээ байхад эхлээд Гантөгс гэх залуу намайг нэг гараа толгой руу цохиж өвдгөөрөө гуянд нэг удаа өвдөглөсөн, тэгээд зууралдаж байхад Өнөрбатар ирээд миний толгой руу нэг удаа цохиж авсан. Тэгээд удалгүй нүдний шил газар уначихсан бөгөөд хэнд нь цохиулаад нүдний шилээ унагаасан гэдгээ санахгүй байна. Би тухайн үед айгаад зарим зүйлийг тодорхой санахгүй болчихсон байсан. Би яагаад зодуулах болсноо мэдэхгүй байна, намайг Өнөрбаатартай мэндэллээ гэж л Гантөгс уурлаж зодох шиг болсон. Өнөрбаатар, Гантөгс хоёр нилээн согтуу байгаа бололтой байсан, гэхдээ ухаантай тасраагүй байх шиг байсан. Би Өнөрбаатар, Гантөгс хоёрт гомдолгүй, гэхдээ эмчилгээний мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Би элэгний архаг хатууралтай бөгөөд 2011 оноос хойш байнга шахам эмчилгээ хийлгэдэг бие муутай хүн юм. Өнөрбаатар, Гантөгс нарт зодуулснаас болж хатууралтай элэгний судас өргөссөн, цэв рүү үүссэн байсан, мөн хараа муутай нүдэнд гүн улайлт үүссэн байсан. Би элэг болон нүдээ эмчлүүлэх болохоор 10 сая төгрөг нэхэмжилсэн. Би нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийнхээ баримтыг гаргаж өгөх болно. Би өөрийн биед учирсан шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээ өгсөн бөгөөд өөрийн биед ноцтой гэмтэл учраагүй гэдгийг мэдэж авсан. Тийм болохоор шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/ ...Би өмгөөлөгчгүй ганцаараа байцаалт өгнө. Гантөгс, Өнөрбаатар хоёр хоёулаа миний цээж рүү өшиглөж дэвсэж зодсон бөгөөд яг хэнийх нь өшиглөлт дэвсэлтээс болж миний элэгний судаснууд өргөсч, элгэнд цэв рүү үүссэнийг мэдэхгүй байна. Би 2012 онд томографаар элгээ харуулж байсан, тэрнээс хойш элгэндээ томограф хийлгүүлж байгаагүй бөгөөд сая зодуулж гэмтэл аваад Улаанбаатар хотод элгэндээ томограф хийлгүүлж үзүүлэхэд элэгний судаснууд өргөсч, элгэнд цэв рүү үүссэн байна, эмчилгээ хийлгүүлэх хэрэгтэй гэж эмч надад хэлсэн. Би бодохдоо Өнөрбаатар, Гантөгс хоёрт зодуулснаас болж миний элгэнд дээрх гэмтэл үүссэн байх гэж бодсон юм, тэрнээс яг Өнөрбаатар, Гантөгс хоёрт зодуулснаас болж миний элэгний судаснууд өргөсч, элгэнд цэврүү үүссэн эсэхийг мэдэхгүй байна. Миний нүдний шилний рам хагарч, шил нь зурагдсан байсан. Миний нүдэнд таардаг том линз ховор байдаг болохоор захиалгаар хийгддэг бөгөөд би нүдний шилээ 190.000 төгрөгөөр захиалан хийлгүүлж байгаа. Би одоо хуучин хагарч, зурагдсан нүдний шилээ нааж эвлүүлээд зүүж байгаа. Би нүдний шилээ 190.000 төгрөгөөр үнэлнэ. Би өмнө нь мэдүүлэгтээ гомдолгүй гэж байсан бөгөөд Өнөрбаатар, Гантөгс нар надтай ирж уулзахгүй, яаж байна гээд асуучихгүй байгаа болохоор би гомдолтой гэж мэдүүлэг өгнө. Би эмчилгээний зардалд нийт 6.569.000 төгрөг нэхэмжилнэ. Би баримтаа бүрдүүлж өгсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/ Гэрч Г.Отгонбатын мэдүүлсэн: ... Нэргүйбаатар ах олгой хийлгүүлсэн гэртээ хэвтэж байсан болохоор 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагийн үед Нэргүйбаатар ахын гэрт нь эргэж очсон юм. Тэгээд олгой авахуулсан хүнд архи сайн байдаг гэхээр нь Ерөөл нэртэй 0.5 граммтай архи авч Нэргүйбаатар ахтай хувааж ууж байгаад Өнөрбаатар руу утсаар ярьтал тэр заал орох гэж явна гэхээр нь Нэргүйбаатар ахын гэрт хүрээд ир гэж дуудсан. Тэгээд байж байтал Өнөрбаатар Гантөгстэй хамт хүрээд ирсэн бөгөөд Нэргүйбаатар ах бид хоёрын ууж байсан архинаас Өнөрбаатар, Гантөгс хоёрт нэг, нэг удаа хийж өгөөд архи дууссан. Тэгээд Нэргүйбаатар ах хамт заал орж та нарын тоглохыг харъя гээд байхаар нь Өнөрбаатар, Гантөгс, Нэргүйбаатар ах, бид дөрөв хамт заал орж тоглох гэтэл зааланд цаг өгөхгүй байсан. Тэгээд Өнөрбаатар 0.75 граммтай Ерөөл нэртэй архи аваад ирсэн бөгөөд бид дөрөв тэр архийг хувааж уусан бөгөөд бас бид нартай хамт заал авах гэж байсан нутгийн зүс таних хүмүүс тэр архинаас ганц нэг удаа уусан байх. Тэгээд Нэргүйбаатар ах бид хоёр тэдний гэрт үлдэж Өнөрбаатар, Гантөгс хоёр гараад явсан. Тэгээд шөнийн 22 цагийн үед би Өнөрбаатар руу утсаар ярьж дуудаад түүнийг ирэхээр нь мөнгө өгөөд архи аваад ир гээд явуулсан. Өнөрбаатар Гантөгстэй хамт ирээд хамт архи авах гээд явсан. Тэгээд нилээн удаж байгаад тэр хоёр дэлгүүрийн гадаа хүн зодчихлоо гэсээр орж ирсэн. Тэгээд би гэр рүүгээ амрах гээд явсан бөгөөд өөр мэдэх зүйл надад байхгүй. Нэргүйбаатар ах бид хоёрын ууж байсан 0.5 граммтай архинаас Өнөрбаатар, Гантөгс хоёр тус бүр нэг, нэг хундага архи уусан. Дараагийн 0.75 граммын архинаас Өнөрбаатар, Гантөгс хоёр нилээн уусан байх. Тэр хоёр хэр их уусныг би сайн хараагүй бөгөөд намайг мөнгө өгөөд архинд явуулах үед Өнөрбаатар, Гантөгс хоёр бага зэрэг л халамцуу гэмээр харагдаж байсан. Би Өнөрбаатарын зан байдлыг сайн мэддэг бөгөөд хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, тайван дөлгөөн зантай хүн юм. Харин Гантулга, Гантөгс нарыг сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/ Гэрч Л.Нэргүйбаатарын мэдүүлсэн: ...Би эрх, үүргийг ойлгосон. Би Гантөгс, Өнөрбаатар, Гантулга нарыг танина, садан төрлийн холбоо байхгүй. Би 2016 оны 11 сарын 21-ний өдөр олгой ургаж Архангай аймгийн төв орж олгойгоо авахуулаад 11 сарын 26-ны өдөр Хайрхан суманд гэртээ ирсэн. Тэр үед Отгонбат Өнөрбаатартай утсаар яриад хүрээд ир, хамт заал орох уу гээд байсан, тэгээд Өнөрбаатар, Гантөгс хоёр манай гэрт ирээд бид хоёрын ууж байсан архинаас нэг, нэг хундага архи уугаад архи дууссан. Тэгээд Гантөгс, Өнөрбаатар, Отгонбат, бид дөрөв заал руу тоглох гээд очсон. Би олгой авахуулсан байсан болохоор заал орж хүмүүс тоглохыг харъя гэж бодсон юм. Тэгээд зааланд очтол заал өгөхгүй байсан бөгөөд түлхүүр нь олдохгүй байсан, тэгээд Өнөрбаатар 0.75 граммын архи аваад ирэхээр нь Өнөрбаатар, Гантөгс, Отгонбат, бид нар тэр архийг хувааж уусан бас зааланд тоглох гээд ирсэн байсан нутгийн зүс таних хүмүүс архинаас ганц нэг аваад байх шиг байсан. Тэгээд Өнөрбаатар, Гантөгс 2 яваад өгсөн. Би Отгонбаттай юм яриад гэртээ үлдсэн. Тэгээд Отгонбат дахиж нэг шил архи авч ууя гээд Өнөрбаатарыг утсаар ярьж дуудаж байсан. Тэгтэл Өнөрбаатар, Гантөгс 2 манай гэрт орой 22 цагийн үед хүрээд ирсэн бөгөөд Отгонбат, Өнөрбаатарт мөнгө өгөөд нэг шил архи аваад ир гээд явуулсан. Тэгээд Өнөрбаатар, Гантөгс хоёр 30 орчим минутын дараа архи авч ирээгүй бөгөөд хүн зодчихлоо гээд байсан. Тэгээд хэнийг яагаад зодсон юм гэж асуухад Гантулга гэх хүнийг зодчихлоо гэж байсан бөгөөд яагаад зодсон талаар хэлэхгүй байсан. Тэгээд Өнөрбаатар, Гантөгс хоёр яваад өгсөн. Өнөрбаатар, Гантөгс хоёр бага зэрэг л согтуу байсан. Зааланд тоглох гэж байгаад Отгонбатыг дуудахаар нь ирсэн гэж байсан бөгөөд эрүүл шахам л байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/ Гэрч Г.Наранболдын мэдүүлсэн: ...Би эрх, үүргийг ойлгож мэдлээ. Би Гантулга, Өнөрбаатар нарыг таньдаг. Гантөгс гэх залууг танихгүй. Гантулга, Өнөрбаатар нартай садан төрлийн холбоо байхгүй. 2016 оны 11 сарын 27-ны орой 21-22 цагийн хооронд би гэртээ байж байгаад Жаргалант Хайрхан нэртэй хүнсний дэлгүүрээс нэгж авах гээд машинтай очтол Гантулга гэдэг залуу нэг талынх нь нүд хөхөрсөн, амнаас нь цус гарсан, нүдний шилгүй гүйж ирээд цагдаа байна уу, намайг эд нар зодчихлоо гэсэн. Би машинаас буугаар хартал Өнөрбаатар, Гантөгс,Нямдаваа гээд 10 жилийн хүүхэд нар зогсож байсан. Би Өнөрбаатар, Гантөгс хоёрт яагаад бие муутай хүнийг зодож байгаа юм гэж хэлсэн. Тэр үед Жаргалант Хайрхан хүнсний дэлгүүр хаалттай байсан бөгөөд би Өнөрбаатарыг чи Гантулгыг машинд суулгачих, би аваад явъя гэж хэлтэл Гантөс гэх залуу нь над руу чи хэн юм гээд томроод байсан. Тэгтэл Гантулга нүдний шилээ хайгаад байх шиг байсан бөгөөд Өнөрбаатар нь Гантулгыг машин дотор суулгаад толгойгоороо хэд хэдэн удаа мөргөөд авсан. Би тэрийг харчихаад уур хүрээд Өнөрбаатарыг машинаас чирч гаргаад, хавирч унагаагаад, битгий бие муутай хүнийг зодоод бай гэж хэлээд, машины гэрлийг тусгаж байгаад Гантулгыг шилийг Нямдаваагаар хайлгаж олуулсан. Түүний нүдний шилнийх нь нэг шил нь рамнаасаа уначихсан байдалтай газраас олдсон. Тэгээд би Гантулгыг аваад эмнэлэг дээр аваачиж өгсөн. Би өөр мэдэх зүйл байхгүй. Гантулга нь бие их муутай, хүнд хүчир ажил хийдэггүй, их зузаан том линзтэй, нүдний шил байнга зүүдэг, даруухан, бүрэг ноомой, дуу цөөнтэй залуу байдаг бөгөөд би бага наснаас нь эхэлж таньж мэддэг болсон. Өнөрбаатар нь манай суманд тог бичдэг гэрлийн байцаагч ажил хийдэг бөгөөд архи дарс уугаад байдаггүй, хүнтэй их нийтэч хүн юм. Би Өнөрбаатарыг архи уусан байхыг харж байгаагүй бөгөөд хүнд их тусархуу хүн шиг надад санагдсан. Гантулгын нэг талынх нь нүд хөхөрсөн, ам нь цус болсон, шүднийх нь хоорондуур цусны толбо харагдсан байдалтай байсан. Өөр биед нь ил харагдах бэртэл гэмтэл харагдахгүй байсан. Тухайн үед гадаа цастай байсан болохоор Гантулгын хувцас, шороо цас болоогүй, урагдсан зүйлгүй байсан. Өнөрбаатар, Гантөгс нарын биед гэмтэл, бэртэл гэх зүйл харагдаагүй. Нилээн их архи уусан байна уу даа гэмээр их согтуу байсан. Миний бодлоор Өнөрбаатар нь арай илүү согтуу гэмээр харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/ Насанд хүрээгүй гэрч Ж.Нямдаваагийн мэдүүлсэн: ...Би Гантулга ахтай төрөл бөгөөд миний ээжийн талын хамаатан. Харин Өнөрбаатар ахыг гэрлийн байцаагч хийдэг болохоор нь таньдаг. Гантөгс гэх залууг танихгүй. 2016 оны 11 сарын 27-ны орой 21 цагийн үед би Гантулга ахтай ундаа авч ууя гээд хүнсний дэлгүүр рүү явган явсан бөгөөд Жаргалант Хайрхан нэртэй хүнсний дэлгүүрийн гална талд очтол 2 хүн дэлгүүрийн гадна талд байж байсан. Тэгтэл Гантулга ах энд Өнөрбаатар байна ш дээ гээд, юу байна Өнөрөө гэж мэндэлтэл Өнөрбаатар ах хүнсний дэлгүүрийн үүд нүдэж байсан бөгөөд хариу дуугарахгүй байгаад байсан. Тэгтэл Гантөгс гэх залж хүрч ирээд чи одоо хэн бэ гэсэн утгатай юм яриад томроод Гантулга ахыг барьж аваад цохиод авсан. Тэгээд Гантулга ах Гантөгстэй барилцаж байгаад Өнөрбаатар ахыг чи энийг аваач, салгаач гэж 3 удаа хэлтэл Өнөрбаатар нь дэлгүүрийнхээ үүдийг нүдээд ирэхгүй зогсоод байсан. Тэгтэл Гантөгс нь Гантулга ахыг хөлөөрөө цээж орчимд нь 2 удаа өшиглөж зодсон бөгөөд Өнөрбаатар ах дэлгүүрийн үүднээс хүрч ирээд Гантулгаа чи сая намайг гөлөг гэсэн үү гэж хэлээд Гантулга ахыг гараараа нэг удаа цохиж авсан. Би Гантөгс ахын ар талаас тэвэрч аваад та битгий Гантулга ахыг зодоод бай, бие муутай хүн гэж хэлтэл Гантөгс ах за би дахиж зодохгүй, очиж учраа олъё гэж хэлээд надаас салж явснаа Гантулга ахыг барьж аваад нүүр рүү нь нилээн хэдэн удаа гараараа цохиж аваад Өнөрбаатар ахтай хамт газар унагааж байгаад дээрээс нь дэвсэж зодож байснаа гараараа бас дээрээс нь цохиод байсан. Тэгээд Гантулга ах тэр хоёроос арай гэж мултраад зугтааж гүйтэл араас нь хөөж гүйгээд Гантөгс ах нь Гантулга ахыг хөлөөрөө хавирч газар унагаагаад дээрээс нь Гантөгс ах, Өнөрбаатар ах 2 нийлээд зодоод байсан. Тэгээд байж байтал Наранболд ах машинтай хүрч ирээд Гантулга ахыг машиндаа суулгаад аваад явах гэтэл Өнөрбаатар, Гантөгс хоёр дахиж Гантулга ахыг зодох гээд байсан. Тэгээд Гантулга ахыг машинд суусны дараа Өнөрбаатар ах дахиж толгойгоороо Гантулга ахыг мөргөж зодоод байсан. Наранболд ах нь уурлаад Өнөрбаатар ахыг машинаас чирч гаргаж ирээд хавирч унагаагаад Гантулга ахын нүдний шилийг гэрэл тусгаж хайгаад надаар олуулсан. Гантулга ахын нүдний шилний раам нь цуурсан, линз нь уначихсан байсан. Тэгээд Наранболд ах Гантулга ах бид хоёрыг машиндаа суулгаад эмнэлэг рүү аваачиж үзүүлсэн. Өнөрбаатар, Гантөгс хоёр тэндээ үлдсэн. Би Өнөрбаатар, Гантөгс ах нарыг сайн мэдэхгүй. Гантулга ах хүнтэй маргалдаад байдаггүй, бие муутай, үг дуу цөөнтэй ах бөгөөд гэртээ тахиа тэжээдэг юм. Гантулга ахыг Өнөрбаатар, Гантөгс хоёр нийлээд 20-30 удаа цохиж өшиглөж зодсон байх. Би Өнөрбаатар, Гантөгс нарыг Гантулга ахаас салгаад та битгий зодоод бай л даа, бие муутай хүн шүү дээ гэж гуйгаад байхад ах нь одоо зодохгүй учраа олно гэж хэлчихээд надаас салж яваад дахиж Гантулга ахыг зодоод байсан. Гантулга ахын зүүн талынх нь нүд маш их улаан болсон, ам, уруул орчмоос нь цус гарсан, уруул нь язарсан байдалтай болчихсон байсан. Өнөрбаатар, Гантөгс ах нар нилээн их согтуу байсан бөгөөд би ар талаас нь ээлжилж тэвэрч авахад 2 хөл дээрээ гуйваад л байсан, бас архи үнэртэж байсан. Гантулга ах эсэргүүцэж Өнөрбаатар, Гантөгс нарыг цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/ Гэрч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлсэн: ...Би эрх, үүргийг ойлгосон. Гантулга бол миний нөхөр юм. Бид хоёр 2012 онд гэр бүл болсон. Харин Гантөгс гэх залууг танихгүй. Өнөрбаатарыг нутгийн хүн болохоор нь таньдаг бөгөөд садан төрлийн холбоо байхгүй. Миний нөхөр Гантулга 2016 оны 11 сарын 27-ны өдрийн орой 20 цагийн үед ундаа авч ирэх гээд дүү Нямдаваагийн хамтаар гэрээсээ дэлгүүр рүү явсан. Тэгээд гэртээ ирэхгүй удаад байсан. Тэгтэл 22 цагийн үед эмнэлгээс над руу утсаар яриад хүрээд ир гэхээр нь яваад очтол Гантулга зодуулчихсан байсан. Гантулгын нүд, ам нь хөхөрсөн, цус гойжсон, ташаан толгой дээр нь хөхөрсөн, нэг гар нь тулгарсан, хөмсөг орчимд нь хагарсан гэх мэт гэмтэлтэй байсан. Тэгээд би нөхрөө Улаанбаатар хот руу авч явж нарийн шинжилгээ өгтөл элэгний судаснууд өргөссөн, элэг цэврүүтсэн, зөөлөн эдийн гэмтлүүд авсан байсан. Гантулгыг, Өнөрбаатар, Гантөгс хоёр нийлээд зодчихсон байсан. Өнөрбаатар, Гантөгс хоёр нийлээд эмчилгээний мөнгө гээд 1.000.000 төгрөг өгсөн бөгөөд тэр мөнгөөр Гантулгын биед шинжилгээ оношлогоо хийлгэх болон хоол унааны мөнгөнд өгөөд дуусгасан. Цаашид 6.569.000 төгрөг нэхэмжилж байгаа. Гантулга бид нар 2 хүүхдийн аав, ээж болсон бөгөөд том хүүхэд маань 4 настай, бага хүүхэд маань 1 нас 9 сартай. Гантулга хүнтэй маргалдаж, муудалцаад байдаггүй, даруухан, үг дуу цөөнтэй, гэрээс гараад байдаггүй, архи тамхи хэрэглэдэггүй, элэгний С, В, Д вирустэй групт байдаг хүн юм. Тэрээр зан байдлын хувьд төлөв томоотой хүн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/ Гэрч Ш.Пүрэвжаргалын мэдүүлсэн: ...Би эрх, үүргийг ойлгосон. Гантөгс бол миний том хүү, Өнөрбаатар бол миний ахын хүүхэд байгаа юм. Гантөгс нь миний том хүү бөгөөд 1994 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Жаргалант суманд төрсөн бөгөөд доороо 3 дүүтэй. Гантөгс нь 1-3 анги хүртлээ Архангай аймгийн Жаргалант сумын сургуульд, 3-8 ангиа Хангай сумын сургуульд, 9-11 ангиа Жаргалант сумын сургуульд сурч төгсөөд, Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд мужаан мэргэжлээр сурч байгаад төгсөөгүй юм. Гантөгс нь цэргийн алба хаагаагүй, одоогоор ажил төрөл эрхлээгүй, зан байдлын хувьд шударга, ажилсаг, үнэнч хүүхэд байгаа юм. Би болсон хэргийн талаар мэдэхгүй. Гантөгс надад хэлэхдээ би Өнөрбаатартай хамт хүн зодсон гэж л хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/ Гэрч Д.Даваасүрэнгийн мэдүүлсэн: ...Би эрх, үүргийг ойлгосон. Гантөгс, Өнөрбаатар хоёр бол миний төрсөн эгчийн хүүхдийнх нь хүүхэд болохоор надтай садан төрлийн холбоотой. Би мэдүүлэг өгнө. Өнөрбаатар нь Архангай аймгийн Хайрхан суманд гэрлийн байцаагч хийдэг бөгөөд эхнэр, хүүхэдгүй, буруу зан аашгүй, мөрөө хүүхэд байгаа юм. Гантөгс нь эрхэлсэн ажилгүй, эхнэр, хүүхэдгүй, зан байдлын хувьд хэвийн хүүхэд байгаа юм. Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/ Шинжээч эмч Б.Отгонжаргалын мэдүүлсэн: ...Эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Миний гаргасан 521 тоот дүгнэлт болон нэмэлтээр гаргасан дүгнэлтүүд бүгд үнэн зөв байсан. Хохирогч Т.Гантулга нь В, D вирусын шалтгаант элэгний хатуурал /Чайльд Пью С ангилал/ ходоод, улаан хоолойн венийн судасны өргөсөл, дэлүү томрол архаг хууч өвчтэй байсан. Элгэнд цэврүү үүснэ гэж байхгүй, элэгний эд өөрөө хатуурч жижгэрэх үед элэг хэвийн бүтцээ алдаж эхлэн жижиг шар будааны чинээ зангилаа үүсч хатуурч эхэлдэг, тэр нь эхо болон КТ шинжилгээнд нягтрал нь томрох юм уу өөрчлөлттэй байдлаар илэрнэ. Нэмэлтээр: ГССҮТ-ийн хэвлийн эхо шинжилгээгээр элэг хэмжээгээр жижгэрсэн, гадаргуу тэг бус, бүтэц нэг төрлийн бус, хэт авиан эхо ойлт жигд ихэссэн, элэгний баруун дэлбэн бүрэн тодорхойлогдохгүй, харагдах талбайд голомтот өөрчлөлт тодорхойлогдохгүй, гэдэс хий ихтэй, хэвлийн баруун дээд хэсгээр гэдэс саажилттай /парез/, гэдэсний гогцоо хэвлийн баруун талд өргөссөн гэж бичигдсэн байсан. Тэгээд тодосгогчтой КТ шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн байсан. Тодосгогчтой КТ шинжилгээний хариу Англиар бичигдсэн байсныг эмч нь Гантулгад тайлбарлаж хэлсэн гэж өөрөө ярьж байсан. Тэрийг цэврүү үүссэн гэж ойлгосон байж болно. Мөн зодуулж цохиулах үед элэгний судас гэнэт өргөсөх боломжгүй, элэгний хатуурал өвчин эмгэг жамаараа аяндаа хүндэрч улаан хоолой, ходоодны венийн судас, улмаар элэгний хаалган венийн судас өргөсч эхэлдэг бөгөөд тэрийг хэлсэн байх...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/ Гэрч Т.Самбуудоржийн мэдүүлсэн: ...Би Гантөгсийг их сайн таньдаг бөгөөд миний эхнэрийн ойрын төрлийн дүү юм. Гантөгс байнга шахам манай гэрт очдог юм. Би Өнөрбаатар, Гантөгс нарыг хүн зодсон гэж л сонссон, өөр зүйл мэдэхгүй. Гантөгс нь айлын том хүүхэд бөгөөд доороо 3 дүүтэй. Одоо Архангай аймгийн Хангай суманд гэр бүлтэйгээ амьдарч байгаа. Гантөгс модоор юм хийдэг бөгөөд аавтайгаа хамт эмээл, ширээ, сандал хийж хувиараа зардаг ажил хийдэг юм. Зан байдлын хувьд хүний үгэнд их сайн ордог, чих зөөлөнтэй, манай гэрт 2 жил амьдарч, модоор юм хийж сурсан бөгөөд буруу зан аашгүй, цайлган сэтгэлтэй, үнэнч шударга хүн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 172-173 хуу/ Гэрч Л.Агваанравдангийн мэдүүлсэн: ...Би М.Өнөрбаатар, Г.Гантөгс нартай төрөл садангийн холбоо харилцаатай. Ганзориг овогтой Гантөгс нь 1994 онд Архангай аймгийн Хангай суманд айлын том хүү болж төрсөн, бүрэн дунд боловсролтой, цэргийн алба хаагаагүй, эхнэртэй болоогүй, аав, ээж, дүү нартайгаа хамт амьдарч байгаа. Тэрээр зан байдлын хувьд буруу зөрүү зан аашгүй, тайван дөлгөөн, томоотой зантай хүн. Магсаржав овогтой Өнөрбаатар нь 1993 онд Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, Хайрхан сумын цахилгааны байцаагч ажилтай, эхнэр, хүүхэдгүй, эмээтэйгээ хамт амьдардаг хүн юм. Зан байдлын хувьд хүүхдээрээ, томоотой хүн юм. Гантөгс нь миний ээж талын ойрын төрөл, Өнөрбаатар миний аав талын ойрын төрөл садангийн хүмүүс юм...гэх мэдүүлэг /хх-ийн 174-175 хуу/ Г.Гантөгсийн сэжигтнээр мэдүүлсэн: ...Би эрх, үүргээ уншиж ойлголоо. Би сэжигтнээр тооцох тогтоолтой танилцсан. Би сэжигтнээр тооцож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй, өөрөө мэдүүлэг өгнө. Би 2016 оны 11 сарын 20-ны үед Архангай аймгийн Хайрхан суманд очсон юм. Тэгээд өөрийн төрөл Өнөрбаатарын хамт 2016 оны 11 сарын 27-ны орой зааланд тоглох гэж гараад заал өгөхгүй болохоор нь Өнөрбаатарын танил Нэргүйбаатар, Отгонбат нартай хамт Ерөөл нэртэй 0.5, 0.75 граммтай нэг, нэг шил архи хувааж уусан. Тэгээд Нэргүйбаатар ах, Отгонбат ах нар нь Нэргүйбаатар гэдэг айлд үлдээд Өнөрбаатар бид хоёр нэг айлд Бажий гэдэг тоглоом тоглож байсан. Тэгтэл шөнө 22 цагийн үе Отгонбат ах нь Өнөрбаатар руу залгаж дуудсан. Өнөрбаатар бид хоёр хүнсний дэлгүүрийн гадна талд очиход Өнөрбаатар үүдийг нь нүдэж байтал явган 2 залуу хүрээд ирсэн. Тэгээд тэр хоёр залуу Өнөрбаатартай юм яриад байхаар нь би тэр залууг Өнөрбаатарт томроод байгаа юм болов уу гэж бодоод нэг залууг нь баруун гараараа шанаа орчимд нь нэг удаа цохиод авсан. Тэгтэл тэр залуу дэлгүүрийн шатнаас буугаад ирсэн. Би тэр залууг буруу бодож цохьсон байна уучлаарай гээд гар барих гэтэл чи гөлөг минь намайг яагаад цохиж байгаа юм гэж хэлэхээр нь би тэр залуутай барьцалдаад авсан. Тэр үед Өнөрбаатар бид хоёрын дундуур орж салгасан. Би тэр залууг цохиж зодоогүй. Тэгээд машинтай хүмүүс тэр залууг аваад явсан. Дараа нь зодсон залуутайгаа уулзаж Гантулга гэдэг залуу байсныг нь мэдсэн. Би тухайн үед нилээн согтуу байсан учраас болсон зарим зүйлээ санахгүй байгаа. Би Өнөрбаатартай төрөл бөгөөд тэр миний ээжийн төрсөн ахынх нь хүүхэд байгаа юм. Нэргүйбаатар, Отгонбат, Гантулга нарыг өмнө таньдаггүй байсан бөгөөд зүс л харж байсан. Би яагаад Гантулгыг зодох болсноо сайн санахгүй байна. Гэхдээ Өнөрбаатартайф Гантулгыг муудалцаад байна гэж бодоод зодчихсон юм. Би нилээн согтуу байсан. Өнөрбаатар надаас арай гайгүй байх шиг байсан. Би Гантулгыг шанаа руу нь нэг удаа гараараа цохьсон, нуруу руу нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн бөгөөд өөр цохиж зодоогүй. Өнөрбаатарыг хэрхэн цохиж зодсон болохыг мэдэхгүй байна. Гантулга худал мэдүүлэг өгсөн байна. Би Гантулгатай барьцалдаж авсан тэрнээс цохиж өвдөглөж тохойлдоогүй, бас газар унагааж дээрээс нь өшиглөж, цохиж зодоогүй. Харин Гантулгын би түлхэж унагаагаад босох үед нь дээрээс нь өшиглөсөн. Тэгээд Гантулга босоод зугтааж гүйхээр нь Өнөрбаатар бид 2 ар талаас нь хөөж гүйгээд Өнөрбаатар бариад авсан. Тэгээд зогсож байтал цаад талаас машинтай хүмүүс ирээд Гантулгыг аваад явсан. Гантулга нүдний шилээ газар унагаасан гээд байсан бөгөөд тэр үед нүдний шилийг нь олж өгье, мөн түүнтэй учраа олох гээд хөөсөн юм.../хх-66-67х/ Г.Гантөгсийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Би эрх, үүргээ ойлголоо. Би өмгөөлөгч В.Удвалын хамт байцаалт өгнө. Би сонсгож байгаа ял болон зүйл ангийг ойлгосон. Бми өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Анх Өнөрбаатар хүнсний дэлгүүрийн үүдэнд доошоо тонгойж суусан байсан болохоор тэр хоёр залуу Өнөрбаатарыг зодсон байх гэж бодоод би Гантулгыг цохиж зодсон. Өнөрбаатар бид хоёр нийлээд 1 сая төгрөг Гантулгад өгсөн байгаа. Гантулга өөрөө бие муутай байнгын эмчилгээнд байдаг хүн байсныг дараа нь мэдсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Гантулгаас уучлалт их олон гуйсан боловч намайг цохьдог хэн юм гээд байсан.../хх-69-70 хуу/ ...Би эрх, үүргийг ойлгосон, асуух зүйл байхгүй. Би өмгөөлөгч В.Удвалын хамт байцаалт өгнө. Би сонсгож байгаа ял болон зүйл ангийг ойлгосон. Би нэмж сонсгож байгаа зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь танхайрах гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж хорих ял эдэлж байгаад 2015 онд гарсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж өршөөгдсөн байгаа. Тийм учраас давтан үйлдлээр танхайрсан гэдгийг зөвшөөрөхгүй байна. Бусад зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-118 хуу/ М.Өнөрбаатарын сэжигтнээр мэдүүлсэн: ...Би эрх, үүргээ ойлголоо. Би сэжигтнээр тооцох тогтоолтой танилцсан. Би сэжигтнээр тооцож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор өмгөөлөгч аваагүй байгаа, би одоогоор өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. 2016 оны 11 сарын 27-ны орой 18 цагийн үед Гантөгс, Нэргүйбаатар, Отгонбат, бид дөрөв Ерөөл нэртэй 0.5, 0.75 граммын 2 шил архи хувааж уусан. Тэгээд Нэргүйбаатар, Отгонбат хоёр Нэргүйбаатар ахын гэрт үлдээд Гантөгс бид хоёр Данзансодов гэдэг айлд очиж Бажий гэдэг тоглоом тоглосон. Тэгээд шөнийн 22 цагийн үед Отгонбат ах намайг ирээд аваарай гэж хэлэхээр нь Гантөгс бид хоёр Нэргүйбаатар ахын гэрт очиж Отгонбат ахтай уулзсан. Отгонбат ах бид хоёрт мөнгө өгөөд нэг шил архи аваад ир гэхээр нь Гантөгс бид хоёр Жаргалант Хайрхан нэртэй хүнсний дэлгүүр дээр очтол хаачихсан байхаар нь үүдийг нь нүдэж байтал Гантулга хүрээд ирсэн. Би дэлгүүрийн хаалга нүдэж байтал Гантулга надтай юм яриад байх шиг байсан би дэлгүүрийн хаалгыг онгойлгох гээд чанга нүдэж байсан болохоор юм ярьж байгааг нь сонсоогүй. Тэгтэл Гантөгс мотоцикль дээрээ сууж байснаа Гантулгатай барьцалдаж аваал Гантөгсийг зодож байсан. Тэр үед Гантөгсийн хажууд нэг банди хамт явсан бөгөөд тэр банди салгах гээд ноцолдоод байх шиг байсан. Тэгтэл Гантулга намайг энэ нэг юмаа ирж аваачээ гэж хоёр удаа хэлэхээр нь хажууд нь хамт явсан бандийг салгачих байх гээд дэлгүүрийн үүдэнд зогсож байтал Гантулга намайг гөлөг минь ээ, энэ нэг юмаа ирж аваачээ гээд хэл амаар доромжлохоор нь миний уур хүрээд Гантулгыг баруун гараараа цээж рүү нь 2 удаа цохьсон. Тэгээд намайг нөгөө танихгүй банди салгаад автал Гантөгс Гантулгыг гараараа цохиж зодоод байсан. Тэгтэл Гантулга газар уначихсан Гантөгс дээрээс нь зодох гээд байхаар нь би дундуур нь орж салгасан. Тэр үед Гантөгс Гантулгын бөөр орчимд нэг удаа өшиглөсөн. Тэгээд Наранболд гэдэг хүн машинтай ирээд Гантулгыг аваад явсан. Би Гантөгсийг аваад Нэргүйбаатар ахын гэрт очсон. Бид нар дэлгүүрээс архи авч чадаагүй бөгөөд буцаж Гантулгатай уулзаж эмнэлэгт очиж үзүүлсэн. Гантулгын нүд нь хөхөрсөн байсан, өөр зүйл болоогүй. Би Гантөгстэй төрөл бөгөөд миний аавын дүүгийн хүүхэд, Гантулга бас надтай төрөл бөгөөд миний өвөөгийн талын холын хамаатан юм. Нэргүйбаатар, Отгонбат нарыг нутгийн ах гэдгээр нь таньдаг, садан төрлийн харилцаа холбоо байхгүй. Намайг дэлгүүрийн үүд нүдээд зогсож байхад гөлөг минь, энэ Гантөгсийгөө аваач гэхээр нь би уурлаад 2 цохьчихсон, өөрөөр цохиж зодоогүй. Гантөгс яагаад Гантулгыг зодох болсны ёстой мэдэхгүй байна. Гантөгс нилээн их согтчихсон, би нэг их согтоогүй, эрүүл шахуу байсан. Намайг дэлгүүрийн үүд нүдэж байхад Гантөгс эхлээд Гантулгын нүүр рүү гараараа нэг удаа цохиж авсан тэрийг би харсан. Тэгээд Гантөгс, Гантулга хоёр барьцалдаж аваад цааш явсан би дэлгүүрийн хаалга нүдэж байсан. Тэр үед Гантөгс Гантулгыг гараараа цохиж зодоод байх шиг чимээ гараад байсан, яг хаана нь хэдэн удаа цохиж зодож байгаа нь харанхуйд харагдахгүй байсан. Тэгээд би Гантулгыг 2 удаа, цохиж авсны дараа Гантулгыг Гантөгс газар унагаасан дээрээс нь өшиглөж байсан. Өөр яг цохиж зодож байхыг хараагүй. Би Гантулгын нүүр рүү цохиогүй, газар унагаагаагүй, Гантөгс л Гантулгыг хөөж гүйгээд газар унагаасан байсан. Би Гантулгын дээр нь гарч суугаагүй байх гэж бодож байна. Бас би Гантулгыг хөөж гүйгээд гүйцээгүй бөгөөд Гантөгс л хөөж гүйгээд гүйцэж авсан байсан. Би Гантулгыг дээрээс нь дэвсэж зодоогүй. Би нэг удаа Гантулгыг хөөж гүйж байснаа санаж байна. Яагаад хөөж гүйснээ санахгүй байна, одоо бодоход Гантулгыг барьж аваад зодох гэж байсан байх...гэх мэдүүлэг /хх-72-74 хуу/ М.Өнөрбаатарын яллагдагчаар мэдүүлсэн: ...Би эрх, үүргийг ойлгосон, асуух зүйл байхгүй. Би өмгөөлөгч В.Удвалын хамт байцаалт өгнө. Би сонсгож байгаа ял болон зүйл ангийг ойлгосон. Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Хэрэг болохын өмнө би дэлгүүрийн хаалга нүдээд зогсож байх үед толгой өвдөөд байхаар нь доошоо толгойгоо бариад суусан юм. Гантулга намайг юу байна гэж мэндэлснийг би сонсоогүй юм. Харин тэр мэндэлж байгааг нь Гантөгс харчихаад Гантулгыг надад томорч байна гэж бодоод Гантулгыг цохиод авсан байсан. Гантулга над руу энийгээ аваачээ гэж хэлж байх үед хажууд нь зогсож байсан банди Гантөгсийг авчих байх гэж бодоод байж байтал Гантулгатай хамт явж байсан баньди хөдлөхгүй зогсоод л байсан. Тэгээд намайг Гантулга гөлөг минь энийгээ аваачээ гэхээр нь би очоод Гантулгыг цохиод авчихсан юм. Тэгээд Гантөгс Гантулга руу дайрах гээд байхаар нь би Гантөгсийг болиулж салгасан. Би юу болоод хоорондоо зодолдоод байгаа юм гэж асуутал чамд энэ залуу томорсон юм уу гэж Гантөгс хэлсэн. Би Гантөгст энэ надад томроогүй гэж хэлтэл өө андуурсан байна уучлаарай гээд Гантулгатай гар бариад байсан. Тэгээд дахиад Гантулга, Гантөгс хоёр маргалдаад зодолдоод байсан би салгах гээд оролдсон, яагаад хоорондоо дахиж зодолдох болсныг мэдэхгүй байна. Тэр хоёр зодолдох гэж дээ, заамдалцаад, зууралдаад л байсан. Би Гантулгын зодох гэж араас нь хөөж элдээгүй байтал намайг Гантулга араас хөөж зодох гээд байсан. Би үнэн зөвөөр болсон зүйлийг хэллээ. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Гантулгыг гараараа 2 удаа цээж орчимд нь цохиж зодсон. Гантөгс бид хоёр хохирогч Гантулгыг дээрээс нь өшиглөж дэвсэж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-76-77 хуу/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 521 тоот нэмэлт дүгнэлт: 1.Гантулгын биед өмнө гаргасан 521 тоот дүгнэлтийг бодит үзлэг ба 2-р шатлалын эмнэлгийн гэмтэл, нүдний эмчийн үзлэг, амбулаторийн картыг үндэслэн гаргасан тул үнэн зөв. 2. 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан материалаас харахад элгэнд гэмтлээс шалтгаалсан өөрчлөлт тогтоогдсонгүй. Урьд гаргасан дүгнэлт хэвээр байна. 3. ГССҮТ-ийн гэмтлийн эмчийн үзлэгээр хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал гэсэн онош тавигджээ. 4. Т.Гантулгын биед зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, зүүн шанаанд цус хуралт, зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зүүн гуяны ар дээд хэсэгт цус хуралт, хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Нэг цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 8. Т.Гантулга нь В. Д вирусийн шалтгаант элэгний хатуурал, /Чайльд Пью *С* ангилал/ улаан хоолой, ходоодны венийн судасны өргөсөл 4-р зэрэг, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, дэлүү томрол, холын харалган архаг хууч өвчтэй бөгөөд энэ өвчний улмаас группт орсон байна. Нэмэлт материалд дотрын эмчийн үзлэгт: Элэгний хатуурал Чайльд Пью *С*, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл, өвчний учир дотрын тасагт хэвтүүлье гэж дурджээ...гэх дүгнэлт /хх-ийн 37-39 хуу/ Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуу/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 87-88, 90-91 хуу/ Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84,87 хуу/ Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 76-82, 111 хуу/ 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 96 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 150 хуу/ Багийн засаг даргын тодорхойлолтууд /хх-ийн 178, 179, 180 хуу/ Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 111 хуу/ зэрэг болно. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Гантөгс, М.Өнөрбаатар нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 21-22 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн Дэнж хороололд байх “Жаргалант хайрхан” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Т.Гантулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, түүний нүдний шилийг нь хагалсан нөхцөл байдал тогтоогдлоо. Шүүгдэгч Г.Гантөгс, М.Өнөрбаатар нарын үйлдсэн гэмт хэргийг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5-д зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд /2015 оны/ Эрүүгийн хуулиар дээрх үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон боловч /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Т.Гантулгын: “...Дэлгүүрийн үүд нүдэж байсан залуу бол манай сумын гэрлийн байцаагч Өнөрбаатар байсан бөгөөд би түүнийг таньчихаад сонин юу байна гэсэн утгатай юм ярьж мэндэлтэл миний урдаас үг дуугарахгүй байсан. Тэгтэл хамт явж байсан мотоцикль дээр сууж байсан нэг залуу нь буюу Гантөгс гэх залуу миний хажууд ирээд намайг мөрлөөд юу байсан ч чамд ямар хамаатай юм, чи өөрөө юу вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамайг харахад юу байна гэж хэлтэл шууд миний толгой руу нэг удаа цохиод, гуя орчимд нэг удаа өшиглөж зодоод над руу дайрсан. Тэгтэл Өнөрбаатар дэлгүүрийн урд талаас хүрч ирээд намайг цохиод тэр залуутай нийлээд намайг газарт унагаагаад дээрээс өшиглөж, дэвсэж зодсон. Ямар ч гэсэн хоёулаа намайг цохиж, өшиглөж, зодоод байхаар нь би арай гэж зугтааж гүйтэл араас хоёулаа хөөж намайг барьж аваад газарт унагаагаад дахин цохиж зодсон бөгөөд нэг мэдсэн миний дээр Өнөрбаатар гараад суучихсан дээрээс цохиод байсан, харин нөгөө залуу нь хажуу талаас өшиглөж зодоод байсан. Би яагаад зодуулах болсноо мэдэхгүй байна, намайг Өнөрбаатартай мэндэллээ гэж л Гантөгс уурлаж зодох шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-08-10х/ Гэрч Г.Отгонбатын: “...Тэгээд нилээн удаж байгаад тэр хоёр дэлгүүрийн гадаа хүн зодчихлоо гэсээр орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-13-14х/ Гэрч Л.Нэргүйбаатарын: “...Тэгээд Өнөрбаатар, Гантөгс хоёр 30 орчим минутын дараа архи авч ирээгүй бөгөөд хүн зодчихлоо гээд байсан. Тэгээд хэнийг яагаад зодсон юм гэж асуухад Гантулга гэх хүнийг зодчихлоо гэж байсан бөгөөд яагаад зодсон талаар хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-15-16х/ Гэрч Г.Наранболдын: “...2016 оны 11 сарын 27-ны орой 21-22 цагийн хооронд би гэртээ байж байгаад Жаргалант Хайрхан нэртэй хүнсний дэлгүүрээс нэгж авах гээд машинтай очтол Гантулга гэдэг залуу нэг талынх нь нүд хөхөрсөн, амнаас нь цус гарсан, нүдний шилгүй гүйж ирээд цагдаа байна уу, намайг эд нар зодчихлоо гэсэн. Би машинаас буугаар хартал Өнөрбаатар, Гантөгс,Нямдаваа гээд 10 жилийн хүүхэд нар зогсож байсан. Тэр үед Жаргалант Хайрхан хүнсний дэлгүүр хаалттай байсан бөгөөд би Өнөрбаатарыг чи Гантулгыг машинд суулгачих, би аваад явъя гэж хэлтэл Гантөс гэх залуу нь над руу чи хэн юм гээд томроод байсан. Тэгтэл Гантулга нүдний шилээ хайгаад байх шиг байсан бөгөөд Өнөрбаатар нь Гантулгыг машин дотор суулгаад толгойгоороо хэд хэдэн удаа мөргөөд авсан...” гэх мэдүүлэг /хх-17-18х/ Насанд хүрээгүй гэрч Ж.Нямдаваагийн: “...Тэгтэл Гантөгс гэх залуу хүрч ирээд чи одоо хэн бэ гэсэн утгатай юм яриад томроод Гантулга ахыг барьж аваад цохиод авсан. Тэгээд Гантулга ах Гантөгстэй барилцаж байгаад Өнөрбаатар ахыг чи энийг аваач, салгаач гэж 3 удаа хэлтэл Өнөрбаатар нь дэлгүүрийнхээ үүдийг нүдээд ирэхгүй зогсоод байсан. Тэгтэл Гантөгс нь Гантулга ахыг хөлөөрөө цээж орчимд нь 2 удаа өшиглөж зодсон бөгөөд Өнөрбаатар ах дэлгүүрийн үүднээс хүрч ирээд Гантулгаа чи сая намайг гөлөг гэсэн үү гэж хэлээд Гантулга ахыг гараараа нэг удаа цохиж авсан. Би Гантөгс ахын ар талаас тэвэрч аваад та битгий Гантулга ахыг зодоод бай, бие муутай хүн гэж хэлтэл Гантөгс ах за би дахиж зодохгүй, очиж учраа олъё гэж хэлээд надаас салж явснаа Гантулга ахыг барьж аваад нүүр рүү нь нилээн хэдэн удаа гараараа цохиж аваад Өнөрбаатар ахтай хамт газар унагааж байгаад дээрээс нь дэвсэж зодож байснаа гараараа бас дээрээс нь цохиод байсан. Тэгээд Гантулга ах тэр хоёроос арай гэж мултраад зугтааж гүйтэл араас нь хөөж гүйгээд Гантөгс ах нь Гантулга ахыг хөлөөрөө хавирч газар унагаагаад дээрээс нь Гантөгс ах, Өнөрбаатар ах 2 нийлээд зодоод байсан. Тэгээд Гантулга ахыг машинд суусны дараа Өнөрбаатар ах дахиж толгойгоороо Гантулга ахыг мөргөж зодоод байсан. Би Өнөрбаатар, Гантөгс нарыг Гантулга ахаас салгаад та битгий зодоод бай л даа, бие муутай хүн шүү дээ гэж гуйгаад байхад ах нь одоо зодохгүй учраа олно гэж хэлчихээд надаас салж яваад дахиж Гантулга ахыг зодоод байсан. Гантулга ахын зүүн талынх нь нүд маш их улаан болсон, ам, уруул орчмоос нь цус гарсан, уруул нь язарсан байдалтай болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-21-22х/ Гэрч Б.Мягмарсүрэнгийн: “...Тэгтэл 22 цагийн үед эмнэлгээс над руу утсаар яриад хүрээд ир гэхээр нь яваад очтол Гантулга зодуулчихсан байсан. Гантулгын нүд, ам нь хөхөрсөн, цус гоожсон, ташаан толгой дээр нь хөхөрсөн, нэг гар нь тулгарсан, хөмсөг орчимд нь хагарсан гэх мэт гэмтэлтэй байсан. Тэгээд би нөхрөө Улаанбаатар хот руу авч явж нарийн шинжилгээ өгтөл элэгний судаснууд өргөссөн, элэг цэврүүтсэн, зөөлөн эдийн гэмтлүүд авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-25-26х/ Г.Гантөгсийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “...Тэгээд тэр хоёр залуу Өнөрбаатартай юм яриад байхаар нь би тэр залууг Өнөрбаатарт томроод байгаа юм болов уу гэж бодоод нэг залууг нь баруун гараараа шанаа орчимд нь нэг удаа цохиод авсан. Өнөрбаатартай Гантулгыг муудалцаад байна гэж бодоод зодчихсон юм. Би Гантулгыг шанаа руу нь нэг удаа гараараа цохьсон, нуруу руу нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн бөгөөд өөр цохиж зодоогүй...хх-66-67х/ М.Өнөрбаатарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “...Тэгтэл Гантөгс мотоцикль дээрээ сууж байснаа Гантулгатай барьцалдаж аваад Гантөгсийг зодож байсан. Тэр үед Гантөгсийн хажууд нэг банди хамт явсан бөгөөд тэр банди салгах гээд ноцолдоод байх шиг байсан. Тэгтэл Гантулга намайг энэ нэг юмаа ирж аваач гэж хоёр удаа хэлэхээр нь хажууд нь хамт явсан бандийг салгачих байх гээд дэлгүүрийн үүдэнд зогсож байтал Гантулга намайг гөлөг минь ээ, энэ нэг юмаа ирж аваач гээд хэл амаар доромжлохоор нь миний уур хүрээд Гантулгыг баруун гараараа цээж рүү нь 2 удаа цохьсон. Тэгээд намайг нөгөө танихгүй банди салгаад автал Гантөгс Гантулгыг гараараа цохиж зодоод байсан. Тэгтэл Гантулга газар уначихсан Гантөгс дээрээс нь зодох гээд байхаар нь би дундуур нь орж салгасан. Тэр үед Гантөгс Гантулгын бөөр орчимд нэг удаа өшиглөсөн. Намайг дэлгүүрийн үүд нүдэж байхад Гантөгс эхлээд Гантулгын нүүр рүү гараараа нэг удаа цохиж авсан тэрийг би харсан. Тэгээд би Гантулгыг 2 удаа, цохиж авсны дараа Гантулгыг Гантөгс газар унагаасан дээрээс нь өшиглөж байсан. Гантөгс л Гантулгыг хөөж гүйгээд газар унагаасан байсан. Одоо бодоход Гантөгс нь Гантулгыг барьж аваад зодох гэж байсан байх. Тэр мэндэлж байгааг нь Гантөгс харчихаад Гантулгыг надад томорч байна гэж бодоод Гантулгыг цохиод авсан байсан. Тэгээд намайг Гантулга гөлөг минь энийгээ аваач гэхээр нь би очоод Гантулгыг цохиод авчихсан юм. Тэгээд Гантөгс Гантулга руу дайрах гээд байхаар нь би Гантөгсийг болиулж салгасан. Би Гантулгыг гараараа 2 удаа цээж орчимд нь цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-72-74, 76-77х/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 521 тоот нэмэлт дүгнэлт: “...4. Т.Гантулгын биед зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, зүүн шанаанд цус хуралт, зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зүүн гуяны ар дээд хэсэгт цус хуралт, хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Нэг цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-37-39х/, 2016 оны 12 сарын 18-ны өдрийн 323 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-46х/, ГССҮТ-ийн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-55-57х/ зэрэг нотлох баримтууд болно. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна гэж үзэв. Шүүгдэгч М.Өнөрбаатар, Г.Гантөгс нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг нь гэмтээсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэх боломжтой гэж дүгнэв. Шүүгдэгч М.Өнөрбаатар, Г.Гантөгс нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Өнөрбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Гантөгс нь 18 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Өнөрбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, шүүгдэгч Г.Гантөгсийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 2. Шүүгдэгч Жонгоор овгийн Ганзоригийн Гантөгс, Хиад боржигон овгийн Магсаржавын Өнөрбаатар нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, эд хөрөнгийг нь гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 3. Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Гантөгс, М.Өнөрбаатар нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй. 4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Өнөрбаатар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Г.Гантөгс 18 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 5. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ