Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/02206

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч *******р нь нэхэмжлэгч*******-ийн нэхэмжилсэн 447,974 төгрөгийг төлж шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч*******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******роос 7,044 төгрөгийг, Баянгол дүүргийн татварын хэлтэсээс 7,044 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч*******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.АЗБАЯР