Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/02886

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нэхэмжилсэн 2,230,000 төгрөгийг хариуцагч******* нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч 2024 оны 06 дугаар сарын дотор 1,115,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын дотор 1,115,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгч ****** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ээс 25,315 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 25,315 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч*******олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.