| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/02628/И |
| Дугаар | 102/ШШ2024/02027 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/02027
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 6,018,938 төгрөгийг хариуцагч******* нь 2024 оны 05 дугаар сарын 5-ны өдөр 752,367.25 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 752,367.25 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 752,367.25 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 752,367.25 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 752,367.25 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 752,367.25 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 752,367.25 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 752,367.25 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******оос 55,626 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 55,626 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР