Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/02026

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 4,837,187 төгрөгийг хариуцагч******* нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 806,198 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 806,198 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 806,198 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 806,198 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 806,198 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 806,198 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 46,172.5 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 46,172.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.АЗБАЯР