Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/01913

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* СӨХ-ны нэхэмжилсэн 638,950 төгрөгөөс хариуцагч******* нь 129,150 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр 509,800 төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 170,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 170,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 169,800 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 9,909 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 9,909 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.АЗБАЯР