| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/01772/И |
| Дугаар | 102/ШШ2024/01989 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/01989
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч *******,******* нар нь******* Банк ХК-ийн нэхэмжилсэн 6,380,003 төгрөгөөс 3,674,099.26 төгрөгийг төлсөн, үлдэх 2,705,904.64 төгрөгийг 2024 оны 5 сарын 10-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 6 сарын 10-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 7 сарын 10-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 8 сарын 10-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 9 сарын 10-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 10 сарын 10-ны өдөр 455,904.64 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгч******* Банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,031 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,******* нараас 58,515 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 58,515 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч******* Банк ХК-иад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР