| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/00980/И |
| Дугаар | 102/ШШ2024/02025 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/02025
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ******* нь нэхэмжлэгч*******ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,240,153 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 413,385 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 413,385 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 413,385 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгч*******ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 17,157 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 17,157 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч*******ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР