| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/02184/И |
| Дугаар | 102/ШШ2024/01839 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/01839
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,958,206 төгрөгийг хариуцагч******* бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 1,958,206 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 489,551.5 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 489,551.5 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 489,551.5 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 489,551.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******өөс 23,141 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 23,141 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР