Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж Улсын яллагч Б.Батсайхан Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг Шүүгдэгч О.Золзаяа Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хун цагаан гэрүүд овгийн Очирбатын Золзаяад холбогдох 201703000209 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Намуун өвөлжөө гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Хун цагаан гэрүүд овгийн Очирбатын Золзаяа /РД:АЗ86113038/ Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр / Яллагдагч О.Золзаяа нь шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг дэвсгэр “Хадат” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ш.Баттулгын халтар зүсмийн, хохирогч З.Отгонжаргалын бор тарлан зүсмийн бухуудыг Тоз-8 маркийн буугаар буудан алж, хулгайлан авч, Ш.Баттулгад 800.000 /найман зуун мянга/ төгрөг, З.Отгонжаргалд 800.000 /найман зуун мянга/ төгрөг, бусдад нийт 1.600.000 /нэг сая зургаа зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Золзаяагийн мэдүүлсэн: Архангай аймгийн Тариат сумын Алтайд багийн нутаг дэвсгэрээс бусдын хоёр бухыг авсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Мөрдөн байцаалтын үед: Хохирогч Ш.Баттулгын мэдүүлсэн: ...2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Хадат гэх газар өөрийн бухыг хайгаад мориороо явж байтал шувуу оволзоод байсан. Тэгэхээр нь ямар хүний малыг чоно, нохой идчихдэг юм бол гээд яваад очтол Хадат гэх газрын бургасан дотор нэг малын махыг хажуугийн голд хийчихсэн тогтоол усанд тогтсон байсан. Би тэгээд тэрүүгээр юу болсон бол гээд хайтал хажуухан талд нь манай халтар өнгийн бухын толгой сэвс нь байсан. Мөн бор өнгийн гэмээр сарлагийн бухын шийр байсан. Манай бух хэд хоногийн өмнөөс Отгонжаргалын бор тарлан зүсмийн сарлагийн бухтай ууланд дошсон байсан. Тэгээд би Отгонжаргал руу танай бух манай бухыг хүн алаад явсан юм шиг байна гээд би цагдаагийн байгууллагад хандсан. Манай алдагдсан бух маань баруун талын чихэндээ онги имтэй, зүүн тал нь цуулбар имтэй байсан. Би бургасан дотор бухынхаа толгойг имээр нь таньсан. Тамга байхгүй, халтар өнгийн зүстэй, 7 настай, биеэр дунд зэрэг сарлагийн бух байсан юм. Би бургасны тийшээ бух байхгүй болохоор нь хайгаад явж байтал бухын маань махыг өвчсөн байдалтай усанд хийсэн байсан. Миний халтар өнгийн бухын толгой тэнд байсан имээр нь би таньсан юм. Тэгээд би Отгонжаргалын бухтай хамт яваад байсан болохоор бор өнгийн шийрийг нь хараад Отгонжаргалын бух байна гэж шууд мэдсэн... Би алдсан бухаа 800.000 төгрөгөөр үнэлнэ. Замын зардлаа бодож байж энэ мөнгөө нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/ Хохирогч З.Отгонжаргалын мэдүүлсэн: ...2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Хадат гэх газарт манай бор тарлан зүсмийн сарлагийн 7 настай бухыг хулгайлаад алаад шийр, гэдэс, дотрыг нь Хадат гэх газрын бургасан дотор голтой ойрхон хаясан байна гэж тэр өдөр Баттулга надад хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Манай бух хэд хоногийн өмнөөс ууланд дошсон байсан. Харин Баттулга ахын халтар зүсмийн сарлагийн бух манай бухтай хамт бэлчээрт байсан гэж Баттулга ах хэлж байсан. Манай бух им тамга байхгүй, сартай бор тарлан зүстэй, 7 настай, биеэр дунд зэрэг сарлагийн бух байгаа юм...Хадат гэх газар байгалийн бартаа саад, уул, ус, хад, чулуу, мод ихтэй байдаг учир автомашин явах боломжгүй. Харин морьтой болон мотоцикльтой хүн яваад байдаг. Надад гомдол санал байна. Би өөрийн бухын бодит хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Би алдсан бухаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байгаа. Энэ мөнгөө нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/ Гэрч Х.Болорчулууны мэдүүлсэн: ...Би өөрийн нөхөр Золзаягийн хамт Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Намуун өвөлжөө гэх газар оршин сууж амьдардаг юм. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өглөөний 10 цагийн үед Золзаяа зээлээ яаж төлнөө гэсэн, тэгээд бид тэр асуудлаас болж хэрэлдсэн юм. Тэгээд Золзаяа буугаа үүрээд бугын эвэр хайхаар уул руу явсан юм. Бугын эвэр олж зарвал мөнгө олдог. Тэгээд би Намуун өвөлжөө гэх газрын хойд ууланд хониндоо явсан юм. Тэгээд би хонио хариулж яваад 17 цагийн үед гэртээ ирсэн. Тэгэхэд манай нөхөр Золзаяа гэртээ ирээгүй байсан бөгөөд 18 цагийн үед гэртээ ирээд уурлаад л тэрүүгээр яваад байсан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр түлээ ачаад ирье гээд машинаараа явсан, хэдэн гишүү ачаад аймаг руу явж машинаа янзлуулна гэсэн. Тэгээд сүү цагаан идээгээ аваад бид 12 цаг болж байхад өөрийн 77-00 УБХ улсын дугаартай Тоёота Хайс гэх машинаар Архангай аймгийн төв рүү явсан. Тэгээд замдаа нилээн удаан явсан бөгөөд машины мотор халаад зогсож хөргөөд явсан. Ихтамир суманд явж байхад нэг цагдаа зогсоогоод бичиг баримтыг үзээд машины ар талыг онгойлгоход нэг бор өнгийн бухын гэмээр арьс шир гарч ирсэн. Тэгээд би энэ бух юун бух вэ гэж Золзаяагаас асуухад юм дуугарахгүй байсан. Тэгээд би Золзаяаг мал хулгайлсан байна гэж мэдсэн. Түүний гар болон дээл нь цус болоогүй байсан. Би хулгайн мах тээвэрлэж байгааг нь мэдээгүй. Архангай аймгийн Ихтамир суманд ирээд цагдаа нар зогсоогоод тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд мэдсэн. Гишүү ачна гээд явсан, тэгэхдээ доор нь хулгайн мах ачсан байсан. Би энэ гэмт хэргийг үйлд хэмээн захиалга өгөөгүй, хамтран оролцоогүй. Энэ мотоцикль манай ах Буянэмэхийн мотоцикль бөгөөд Золзаяа гуйж унадаг. Муу мотоцикль байдаг бөгөөд малд унаад явдаг юм. Манай нөхөр 1986 онд төрсөн. Очирбат гэх хүний 5 дахь хүүхэд болон мэндэлсэн. Айлын ихэр хүүхэд байгаа юм. Бага боловсролтой, багаасаа мал маллаж аав, ээждээ тусалдаг болсон. Бид танилцаад 1 жил болж байгаа. Манай нөхөр даруу төлөв зантай, хуримаа хийгээгүй, хамтран амьдарч байгаа. Өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/ Гэрч Т.Ганзоригийн мэдүүлсэн: ...Би тухайн үнэлгээг хохирогчийн үнэлсэн үнэлгээ болон орон нутгийн эд зүйл үнэлэх ханшаар гаргасан. Манай комиссын гаргасан үнэлгээ үнэн зөв болно. Тухайн үнэлгээг би 3 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан. Манай төрийн санч Энхжаргал, мал үржүүлгийн тасгийн дарга Чимгээ нарын хамтаар гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/ О.Золзаяагийн сэжигтнээр мэдүүлсэн: ...Би хулгай хийхдээ тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Хулгай хийсэн 2 бухын махыг Архангай аймгийн төв рүү өөрийн 77-00 УБХ улсын дугаартай Тоёота Хайс машинаар ачиж тээвэрлэсэн. Би 2 бухыг алахдаа Тоз-8 маркийн буугаар буудан алж, хутгаар өвчсөн, өөр багаж хэрэгсэл ашиглаагүй. Би бор тарлан өнгийн нас нийлсэн гэмээр бухыг, халтар өнгийн нас нийлсэн гэмээр бухыг хулгайлсан. Энэ хоёр бух биеэр дунд зэргийн гэмээр бухууд байсан. Би банканд зээлтэй байсан учраас түүнийг төлөх зорилгоор хулгай хийсэн. Хулгай хийхэд ар гэрийн амьдрал нөлөөлөөгүй. Надтай хулгай хийхэд хэн нэгэн хүн хамт байгаагүй. Хулгай хийхийг захиалсан хүн байхгүй. Би энэ хоёр бухыг гаргаж янзлаад тэр хэсэгт нь шийр болон сэвсийг үлдээсэн. Би Отгонжаргал, Баттулга нартай өр авлага, өс хонзон байхгүй. Дээрх 2 бухыг хэний бух болохыг нь тухайн үед мэдээгүй. Би халтар өнгийн бухыг өвчөөд хааг нь аваад нөгөө тийш нь эргүүлэх гэсэн чинь дийлдээд усанд унагаасан. Нэг хааг нь бор тарлан өнгийн бухын махтай хамт авч ирсэн. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хохирол мөнгийг барагдуулсан. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/ Тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-10 хуу/ Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13, 22, 26 хуу/ Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 20 хуу/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21 хуу/ Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 23 хуу/ Мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 28-29 хуу/ 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 75 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 50 хуу/ Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 хуу/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 72-73 хуу/ Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 70-71 хуу/ Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-74-76 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Золзаяад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Золзаяа нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг дэвсгэр “Хадат” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ш.Баттулгын халтар зүсмийн, хохирогч З.Отгонжаргалын бор тарлан зүсмийн сарлагын бухуудыг банкны зээл төлөх зорилгоор Тоз-8 маркийн буугаар буудан алсан нөхцөл байдал тогтоогдлоо. Шүүгдэгч О.Золзаяа нь өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээний хувьд маргаагүй бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Ш.Баттулга, З.Отгонжаргал болон гэрч Х.Болорчулуун нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. Шүүгдэгч Хун цагаан гэрүүд овгийн Очирбатын Золзаяа нь бусдын 2 тооны үхрийг банкны зээл төлөх зорилгоор буудаж алсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас 1.600.000 / нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон бөгөөд энэ нь 2002, 2015 оны Эрүүгийн хуульд заасан бага бус болон бага хэмжээний хохиролын аль алиных нь хэмжээнд хүрч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заасан байна. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “...давтан бүлэглэж буюу урьдчилан тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэсэн...олон тооны мал хулгайлсан...бол эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуульд мал хулгайлсан гэмт хэргийг тусад гэмт хэрэгт тооцохоор зааж хуульчилсан бөгөөд тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтэнэ гэж, 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт бусдын олон тооны малыг хулгайлсан, байнга үйлдэж амьдарлын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж, гийн 2.1 заалтад “ хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ. Шүүгдэгч нь бусдын 2 тооны үхрийг хулгайлсан бөгөөд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт: энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэжээ. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй хууль гэдэгт гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, эрүүгийн хариуцлагын төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил хамаарна гэж үзэв. 2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан хулгайлах болон мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Шагжжавт 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Архангай аймгийн Прокурорын газраас О.Золзаяад холбогдох хэргийг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шүүгдэгч О.Золзаяаг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.Золзаяад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав. Иймд шүүгдэгч Хун цагаан гэрүүд овгийн Очирбатын Золзаяаг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ТОЗ-8 маркийн буу нь түүний эзэмшилд бүртгэлгүй болох нь Архангай аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 35/2148 дугаартай албан бичгээр тогтоогдсон, О.Золзаяа нь түүнийг үл таних хүнээс худалдан аван ашиглаж байсан нь талаар мэдүүлэг өгсөн тул уг бууг хураах үндэслэлтэй, харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан морийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэх үндэслэлгүй байх тул хураах үндэслэлгүй гэж үзлээ. Шүүгдэгч О.Золзаяа нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, болохыг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 23.1.4 дэх заалтад заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмөр 86N2597, замаг 1395 дугаартай ТОЗ-8 маркийн бууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Цагдаагийн газарт хүргүүлж, хар өнгийн иштэй, 26 см урттай хутгыг устгаж, 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий бор зүсмийн хязаалан насны морь нэг ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Хун цагаан гэрүүд овгийн Очирбатын Золзаяаг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй. 2. Шүүгдэгч Хун цагаан гэрүүд овгийн Очирбатын Золзаяаг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч О.Золзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч О.Золзаяад хяналт тавихыг Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 23.1.4 дэх заалтад заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмөр 86N2597, замаг 1395 дугаартай ТОЗ-8 маркийн буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Цагдаагийн газарт хүргүүлж, 26 см урттай хар иштэй хутга 1 ширхэгийг устгасугай. 6. Шүүгдэгч О.Золзаяа нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий хязаалан насны морь нэг ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7. Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Золзаяад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ ¬ МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж Улсын яллагч Б.Батсайхан Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг Шүүгдэгч О.Золзаяа Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хун цагаан гэрүүд овгийн Очирбатын Золзаяад холбогдох 201703000209 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Намуун өвөлжөө гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Хун цагаан гэрүүд овгийн Очирбатын Золзаяа /РД:АЗ86113038/ Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр / Яллагдагч О.Золзаяа нь шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг дэвсгэр “Хадат” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ш.Баттулгын халтар зүсмийн, хохирогч З.Отгонжаргалын бор тарлан зүсмийн бухуудыг Тоз-8 маркийн буугаар буудан алж, хулгайлан авч, Ш.Баттулгад 800.000 /найман зуун мянга/ төгрөг, З.Отгонжаргалд 800.000 /найман зуун мянга/ төгрөг, бусдад нийт 1.600.000 /нэг сая зургаа зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Золзаяагийн мэдүүлсэн: Архангай аймгийн Тариат сумын Алтайд багийн нутаг дэвсгэрээс бусдын хоёр бухыг авсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Мөрдөн байцаалтын үед: Хохирогч Ш.Баттулгын мэдүүлсэн: ...2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Хадат гэх газар өөрийн бухыг хайгаад мориороо явж байтал шувуу оволзоод байсан. Тэгэхээр нь ямар хүний малыг чоно, нохой идчихдэг юм бол гээд яваад очтол Хадат гэх газрын бургасан дотор нэг малын махыг хажуугийн голд хийчихсэн тогтоол усанд тогтсон байсан. Би тэгээд тэрүүгээр юу болсон бол гээд хайтал хажуухан талд нь манай халтар өнгийн бухын толгой сэвс нь байсан. Мөн бор өнгийн гэмээр сарлагийн бухын шийр байсан. Манай бух хэд хоногийн өмнөөс Отгонжаргалын бор тарлан зүсмийн сарлагийн бухтай ууланд дошсон байсан. Тэгээд би Отгонжаргал руу танай бух манай бухыг хүн алаад явсан юм шиг байна гээд би цагдаагийн байгууллагад хандсан. Манай алдагдсан бух маань баруун талын чихэндээ онги имтэй, зүүн тал нь цуулбар имтэй байсан. Би бургасан дотор бухынхаа толгойг имээр нь таньсан. Тамга байхгүй, халтар өнгийн зүстэй, 7 настай, биеэр дунд зэрэг сарлагийн бух байсан юм. Би бургасны тийшээ бух байхгүй болохоор нь хайгаад явж байтал бухын маань махыг өвчсөн байдалтай усанд хийсэн байсан. Миний халтар өнгийн бухын толгой тэнд байсан имээр нь би таньсан юм. Тэгээд би Отгонжаргалын бухтай хамт яваад байсан болохоор бор өнгийн шийрийг нь хараад Отгонжаргалын бух байна гэж шууд мэдсэн... Би алдсан бухаа 800.000 төгрөгөөр үнэлнэ. Замын зардлаа бодож байж энэ мөнгөө нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/ Хохирогч З.Отгонжаргалын мэдүүлсэн: ...2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Хадат гэх газарт манай бор тарлан зүсмийн сарлагийн 7 настай бухыг хулгайлаад алаад шийр, гэдэс, дотрыг нь Хадат гэх газрын бургасан дотор голтой ойрхон хаясан байна гэж тэр өдөр Баттулга надад хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Манай бух хэд хоногийн өмнөөс ууланд дошсон байсан. Харин Баттулга ахын халтар зүсмийн сарлагийн бух манай бухтай хамт бэлчээрт байсан гэж Баттулга ах хэлж байсан. Манай бух им тамга байхгүй, сартай бор тарлан зүстэй, 7 настай, биеэр дунд зэрэг сарлагийн бух байгаа юм...Хадат гэх газар байгалийн бартаа саад, уул, ус, хад, чулуу, мод ихтэй байдаг учир автомашин явах боломжгүй. Харин морьтой болон мотоцикльтой хүн яваад байдаг. Надад гомдол санал байна. Би өөрийн бухын бодит хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Би алдсан бухаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байгаа. Энэ мөнгөө нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/ Гэрч Х.Болорчулууны мэдүүлсэн: ...Би өөрийн нөхөр Золзаягийн хамт Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Намуун өвөлжөө гэх газар оршин сууж амьдардаг юм. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өглөөний 10 цагийн үед Золзаяа зээлээ яаж төлнөө гэсэн, тэгээд бид тэр асуудлаас болж хэрэлдсэн юм. Тэгээд Золзаяа буугаа үүрээд бугын эвэр хайхаар уул руу явсан юм. Бугын эвэр олж зарвал мөнгө олдог. Тэгээд би Намуун өвөлжөө гэх газрын хойд ууланд хониндоо явсан юм. Тэгээд би хонио хариулж яваад 17 цагийн үед гэртээ ирсэн. Тэгэхэд манай нөхөр Золзаяа гэртээ ирээгүй байсан бөгөөд 18 цагийн үед гэртээ ирээд уурлаад л тэрүүгээр яваад байсан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр түлээ ачаад ирье гээд машинаараа явсан, хэдэн гишүү ачаад аймаг руу явж машинаа янзлуулна гэсэн. Тэгээд сүү цагаан идээгээ аваад бид 12 цаг болж байхад өөрийн 77-00 УБХ улсын дугаартай Тоёота Хайс гэх машинаар Архангай аймгийн төв рүү явсан. Тэгээд замдаа нилээн удаан явсан бөгөөд машины мотор халаад зогсож хөргөөд явсан. Ихтамир суманд явж байхад нэг цагдаа зогсоогоод бичиг баримтыг үзээд машины ар талыг онгойлгоход нэг бор өнгийн бухын гэмээр арьс шир гарч ирсэн. Тэгээд би энэ бух юун бух вэ гэж Золзаяагаас асуухад юм дуугарахгүй байсан. Тэгээд би Золзаяаг мал хулгайлсан байна гэж мэдсэн. Түүний гар болон дээл нь цус болоогүй байсан. Би хулгайн мах тээвэрлэж байгааг нь мэдээгүй. Архангай аймгийн Ихтамир суманд ирээд цагдаа нар зогсоогоод тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд мэдсэн. Гишүү ачна гээд явсан, тэгэхдээ доор нь хулгайн мах ачсан байсан. Би энэ гэмт хэргийг үйлд хэмээн захиалга өгөөгүй, хамтран оролцоогүй. Энэ мотоцикль манай ах Буянэмэхийн мотоцикль бөгөөд Золзаяа гуйж унадаг. Муу мотоцикль байдаг бөгөөд малд унаад явдаг юм. Манай нөхөр 1986 онд төрсөн. Очирбат гэх хүний 5 дахь хүүхэд болон мэндэлсэн. Айлын ихэр хүүхэд байгаа юм. Бага боловсролтой, багаасаа мал маллаж аав, ээждээ тусалдаг болсон. Бид танилцаад 1 жил болж байгаа. Манай нөхөр даруу төлөв зантай, хуримаа хийгээгүй, хамтран амьдарч байгаа. Өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/ Гэрч Т.Ганзоригийн мэдүүлсэн: ...Би тухайн үнэлгээг хохирогчийн үнэлсэн үнэлгээ болон орон нутгийн эд зүйл үнэлэх ханшаар гаргасан. Манай комиссын гаргасан үнэлгээ үнэн зөв болно. Тухайн үнэлгээг би 3 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан. Манай төрийн санч Энхжаргал, мал үржүүлгийн тасгийн дарга Чимгээ нарын хамтаар гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/ О.Золзаяагийн сэжигтнээр мэдүүлсэн: ...Би хулгай хийхдээ тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Хулгай хийсэн 2 бухын махыг Архангай аймгийн төв рүү өөрийн 77-00 УБХ улсын дугаартай Тоёота Хайс машинаар ачиж тээвэрлэсэн. Би 2 бухыг алахдаа Тоз-8 маркийн буугаар буудан алж, хутгаар өвчсөн, өөр багаж хэрэгсэл ашиглаагүй. Би бор тарлан өнгийн нас нийлсэн гэмээр бухыг, халтар өнгийн нас нийлсэн гэмээр бухыг хулгайлсан. Энэ хоёр бух биеэр дунд зэргийн гэмээр бухууд байсан. Би банканд зээлтэй байсан учраас түүнийг төлөх зорилгоор хулгай хийсэн. Хулгай хийхэд ар гэрийн амьдрал нөлөөлөөгүй. Надтай хулгай хийхэд хэн нэгэн хүн хамт байгаагүй. Хулгай хийхийг захиалсан хүн байхгүй. Би энэ хоёр бухыг гаргаж янзлаад тэр хэсэгт нь шийр болон сэвсийг үлдээсэн. Би Отгонжаргал, Баттулга нартай өр авлага, өс хонзон байхгүй. Дээрх 2 бухыг хэний бух болохыг нь тухайн үед мэдээгүй. Би халтар өнгийн бухыг өвчөөд хааг нь аваад нөгөө тийш нь эргүүлэх гэсэн чинь дийлдээд усанд унагаасан. Нэг хааг нь бор тарлан өнгийн бухын махтай хамт авч ирсэн. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хохирол мөнгийг барагдуулсан. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/ Тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-10 хуу/ Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13, 22, 26 хуу/ Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 20 хуу/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21 хуу/ Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 23 хуу/ Мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 28-29 хуу/ 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 75 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 50 хуу/ Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 хуу/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 72-73 хуу/ Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 70-71 хуу/ Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-74-76 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Золзаяад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Золзаяа нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг дэвсгэр “Хадат” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ш.Баттулгын халтар зүсмийн, хохирогч З.Отгонжаргалын бор тарлан зүсмийн сарлагын бухуудыг банкны зээл төлөх зорилгоор Тоз-8 маркийн буугаар буудан алсан нөхцөл байдал тогтоогдлоо. Шүүгдэгч О.Золзаяа нь өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээний хувьд маргаагүй бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Ш.Баттулга, З.Отгонжаргал болон гэрч Х.Болорчулуун нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. Шүүгдэгч Хун цагаан гэрүүд овгийн Очирбатын Золзаяа нь бусдын 2 тооны үхрийг банкны зээл төлөх зорилгоор буудаж алсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас 1.600.000 / нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон бөгөөд энэ нь 2002, 2015 оны Эрүүгийн хуульд заасан бага бус болон бага хэмжээний хохиролын аль алиных нь хэмжээнд хүрч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заасан байна. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “...давтан бүлэглэж буюу урьдчилан тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэсэн...олон тооны мал хулгайлсан...бол эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуульд мал хулгайлсан гэмт хэргийг тусад гэмт хэрэгт тооцохоор зааж хуульчилсан бөгөөд тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтэнэ гэж, 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт бусдын олон тооны малыг хулгайлсан, байнга үйлдэж амьдарлын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж, гийн 2.1 заалтад “ хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ. Шүүгдэгч нь бусдын 2 тооны үхрийг хулгайлсан бөгөөд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт: энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэжээ. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй хууль гэдэгт гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, эрүүгийн хариуцлагын төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил хамаарна гэж үзэв. 2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан хулгайлах болон мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Шагжжавт 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Архангай аймгийн Прокурорын газраас О.Золзаяад холбогдох хэргийг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шүүгдэгч О.Золзаяаг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.Золзаяад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав. Иймд шүүгдэгч Хун цагаан гэрүүд овгийн Очирбатын Золзаяаг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ТОЗ-8 маркийн буу нь түүний эзэмшилд бүртгэлгүй болох нь Архангай аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 35/2148 дугаартай албан бичгээр тогтоогдсон, О.Золзаяа нь түүнийг үл таних хүнээс худалдан аван ашиглаж байсан нь талаар мэдүүлэг өгсөн тул уг бууг хураах үндэслэлтэй, харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан морийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэх үндэслэлгүй байх тул хураах үндэслэлгүй гэж үзлээ. Шүүгдэгч О.Золзаяа нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, болохыг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 23.1.4 дэх заалтад заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмөр 86N2597, замаг 1395 дугаартай ТОЗ-8 маркийн бууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Цагдаагийн газарт хүргүүлж, хар өнгийн иштэй, 26 см урттай хутгыг устгаж, 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий бор зүсмийн хязаалан насны морь нэг ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Хун цагаан гэрүүд овгийн Очирбатын Золзаяаг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй. 2. Шүүгдэгч Хун цагаан гэрүүд овгийн Очирбатын Золзаяаг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч О.Золзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч О.Золзаяад хяналт тавихыг Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 23.1.4 дэх заалтад заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмөр 86N2597, замаг 1395 дугаартай ТОЗ-8 маркийн буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Цагдаагийн газарт хүргүүлж, 26 см урттай хар иштэй хутга 1 ширхэгийг устгасугай. 6. Шүүгдэгч О.Золзаяа нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий хязаалан насны морь нэг ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7. Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Золзаяад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ ¬