Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/02244

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын 7,959,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 11,500,000 төгрөгийг хариуцагч*******р нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 8,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******раас улсын тэмдэгтийн хураамж 198,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР