Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/01874

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* Банк ХК нь хариуцагч*******,*******нараас 17,779,325.55 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 414,346.63 төгрөгөөр багасгаж, хариуцагч*******,*******нар нь нэхэмжилсэн 17,364,978.92 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 05 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 2,123,568.41 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 2,123,568.41 төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 2,123,568.41 төгрөг, 2024 оны 12 сарын 30-ны өдөр 2,123,568.41 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 2,123,568.41 төгрөг, 2025 оны 02 сарын 28-ны өдөр 2,123,568.41 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 2,123,568.42 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч  Банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,847 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******,*******нараас 244,775 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР