Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0467/З |
Дугаар | 128/ШШ2016/0221 |
Огноо | 2016-03-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2016/0221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э*******, Б.Б*******, гуравдагч этгээд Б.Г*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Г******* нарыг оролц*******ан Х******* т******* СӨХ-оос Нийслэлийн Засаг даргад холбогд*******ан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийн иргэн Б.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болг*******ах шаардлага бүхий захиргааны хэргийг Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* т******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Грийн хаус хотхоны баруун талд иргэдэд амины орон сууцны зориулалтаар газар олгож байх үед иргэн Б.Г*******т 2004 онд Нийслэлийн Засаг даргын 344 дүгээр захирамжаар 700 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар олгосон байдаг.
Иргэн Б.Г******* нь энэхүү захирамжаар олгосон газрын зориулалтыг өөрчлүүлэх үндэслэлээ эргэн тойронд нь олон тооны орон сууцны хороолол баригдсан учраас амины орон сууцны зориулалтаар газраа ашиглах боломжгүй болсон хэмээн 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн газрын албанд хүсэлт гаргаснаар, 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 329 дүгээр захирамж гарч иргэн Б.Г*******т 2004 оны 344 дүгээр захирамжаар 700 м.кв талбай бүхий газрыг, амины орон сууцны зориулалтаар олгосон байсныг өөрчилж, 9 давхар нийтийн орон сууцны барилга барих зориулалт болгон өөрчилсөн. Үүний дагуу иргэн Б.Г******* нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 425/2014 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг гарг*******ан авсан байх ба одоо Б.Г******* нь уг газартаа барилгаа барихаар хэмжилт хийж, газар шорооны ажлаа эхлүүлэхээр болж байна.
Нэг талаасаа эрх бүхий байг*******лагаас иргэн Б.Г*******т газар эзэмшүүлж, барилга барих зөвшөөрлийг нь олгосон байх боловч энэ нь х*******ь тогтоомжинд нийцсэн байх х*******ийн шаардлагыг хангаагүйн улмаас тус хорооны нутаг дэвсгэрт байрлах 24\5, 34 дүгээр байрны оршин суугч иргэдийн х*******ь ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдөж байна. Нийслэлийн Засаг дарга нь 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийг, гаргахдаа дараах х*******ь тогтоомжуудыг зөрчиж оршин суугчдын эрх ашгийг хөндсөн болно. Үүнд:
Нийтийн эрх ашигт нийцүүлэн гаргасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 155 дугаар тогтоолд Нийслэл Ула******* хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялд*******ан, Зайсангийн гүүрний баруун талын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан байх ба үүндээ Хот төлөвлөлтийн нормын дагуу 2-3 давхар амины орон сууц болон 3-5 давхар төвлөрсөн орон сууц төлөвлөх тухай заалтыг мөрдүүлэхээр тогтоосон байхад Засаг дарга 329 дүгээр захирамжаараа энэхүү тогтоолыг зөрчиж 9 давхар нийтийн орон сууцны зориулалтгай барилга барих газар болгож өөрчилсөн.
Ингэснээр Засаг дарга нь Газрын тухай х*******ийн 21 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ энэ х*******ийн 21.2.3-д "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байг*******алтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашигл*******ах асуудлыг шийдвэрлэнэ", Барилгын тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.2.2-д "Нийслэлийн Засаг дарга нь иргэн аж ахуйн нэгж, байг*******лагад барилга барих өргөтгөхөд зориулан газар эзэмшүүлэх ашигл*******ах тухай асуудлыг газрын тухай х*******ь тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх эрхтэй", Хот байг*******алтын тухай х*******ийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т "Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горимыг зөрчиж газар олгох"-ыг хориглоно гэснийг тус тус зөрчсөн байна.
Ийнхүү Нийслэлийн засаг дарга дээрх х*******ь тогтоомжийг зөрчиж маргаан бүхий акт гаргаснаас улбаалан иргэн Б.Г*******т 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 425\2014 тоот зөвшөөрлийг олгосноос манай "Х******* т*******" СӨХ-ийн 34, 24\5 дугаар байрны оршин суугчдын дараах эрх ашиг хөндөгдөж байна. Үүнд:
Манай "Х******* т*******" СӨХ-д хамаардаг 24\5, 34 дүгээр байрууд нь амины орон сууцны зориулалттай баригдсан 5-6 давхар барилгууд юм. Б.Г*******ын 9 давхар бүхий нийтийн орон сууцны зориулалттай барилгын зураг нь дээрх байрнуудын оршин суугчдын байгалийн нарны гэрлийн тусгалыг хаахаар төлөвлөгдсөн нь Барилгын тухай х*******ийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан "... байгалийн гэрэл ашиглах боломж хязгаарлахгүй байх гэснийг зөрчсөн байх ба уг 9 давхар барилга баригдсанаар 24\5 байрны урагш харсан цонхтой айл өрхүүдийн нарны тусгалыг хаах нөхцөл бүрдсэн.
Шугам сүлжээ инженерийн дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлтийн асуудлыг шийдвэрлээгүй байгаагаас бохир усны ганцхан худагийн ачаалал хэтэрсэн байдалтай байгаа өнөөгийн байдал улам бүр дордож, нягтаршил нэмэгдсэнээр Монгол Улсын Үндсэн х*******ийн 16 дугаар зүйлийн 16.2-д "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах , орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаал*******ах эрхтэй" гэсэн үндсэн эрх зөрчигдсөн.
Иргэн Б.Г*******ын барихаар төлөвлөж буй барилгын зураг нь 34 дүгээр байрны зүүн талд ямарч зайгүй тулгаж баригдахаар батлагдсан нь Барилгын тухай х*******ийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасан "зэргэлдээ барилга байг*******амжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагд*******аагүй байх" гэснийг зөрчсөн байх бөгөөд энэ нь тус барилгын бүрэн бүтэн байдал алдагдах аюул учр*******ах, үл хөдлөх хөрөнгө өмчлөгчдийн өмч устаж гэмтэх, цаашлаад оршин суугчдын амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдалд ор*******сан зэрэг иргэдийн Үндсэн х*******ь болон бусад х*******иар олгогдсон үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөхөд хүргэсэн ноцтой байдал үүссэн болно.
Манай "Х******* т*******" СӨХ болон оршин суугч иргэдийн зүгээс Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар зэрэг холбогдох байг*******лагуудад 2014 оноос эхлэн хандаж, удаа дараа өргөдөл гомдол, хүсэлтүүд гаргасан боловч дээрх захиргааны байг*******лага, албан тушаалтнууд нь өнөөдрийг хүртэл ямарч арга хэмжээ авч өгөхгүй, х*******ь бус актаа хүчингүй болгох, зөвтгөх ажиллагаа яв*******ахгүй, албан ёсны хариуг гаргаж өгөхгүй хохироож, тоймтой арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Гэтэл энэ хооронд иргэн Б.Г******* нь барилгын суурийн ажлаа эрчимтэй эхлэх магадлалтай болсон тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэхэд хүрсэн болно.
Хэдийгээр өнөөдрийн байдлаар барилгын ажил эхлээгүй, иргэдийн эрх ашиг бодитоор зөрчигдсөн байдал үүсээгүй мэт харагдаж байх боловч эрх бүхий байг*******лагуудаас х*******ь зүйн үндэслэлгүйгээр, х*******ь тогтоомж зөрчиж олгосон захирамж, зөвшөөрлүүдийг үндэслэн Б.Г******* нь барилгаа барих эрх нь нээлттэй болсон нь иргэдийн эрх ашгийг хөндөж байгаа болно.
Иймд барилга баригдаж эхлээгүй байгаа цаг үед нь иргэн Б.Г*******т олгосон захирамж зөвшөөрлийг хүчингүй болгон, өөрчлүүлэх арга хэмжээг авах*******ах нь зүйтэй гэж үзэж байгаа ба ингэснээр иргэн Б.Г*******ын ч хувьд илүү хөрөнгө мөнгө гаргаж хохирол амсахгүй байх боломж бүрдэх юм.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 155 дугаар тогтоол нь нийтийн эрх ашигт нийцүүлэн "Зайсангийн гүүрний баруун талын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө"-г баталсан тогтоол байх бөгөөд энэ тогтоолоор барилгажих талбай, хүн амын нягтаршил, нэг хүнд оногдох талбайн хэмжээ, техник эдийн засгийн үзүүлэлт, инженер хангамжийн шийдэл зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцоо судалгааг хийсний үндсэн дээр гаргасан байхаас гадна Ула******* хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй нягт уялд*******ж гаргасан тогтоол юм.
Энэхүү тогтоол болон холбогдох х*******ь тогтоомжийг Нийслэлийн Засаг дарга үйл ажиллагаандаа удирдлага болгож захирамж шийдвэрээ гаргах ёстой байсан боловч х*******ьд заасны дагуу үйл ажиллагаа яв*******ж шийдвэр гаргаагүйгээс оршин суугчид буюу нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан болно. Иймд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийн иргэн Б.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болг*******ж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 344 дүгээр захирамжаар иргэн Б.Г*******т Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны /одоогийн 15 дугаар/ нутаг дэвсгэрт Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу амины орон сууцын зориулалтаар 0.07 га газрыг эзэмшүүлж, 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжаар газрын зориулалт, талбайн хэмжээг өөрчлөн орон сууц барих зориулалтаар 650 м2 газрыг эзэмшүүлсэн бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" А/451 дүгээр захирамжаар Б.Г*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна.
2010 онд гарсан захиргааны акт /Нийслэлийн Засаг даргын 329 дүгээр захирамж/-д гомдол гаргах х*******ьд заасан хугацаа болон энэ актыг гарсан болохыг мэдэх ердийн боломжит хугацаа дууссан байна.
Нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэлийг 2 хэсэгтэйгээр тайлбарласан байх бөгөөд 1 дэх хэсэгт Б.Г*******т газар эзэмшүүлэхдээ Нийслэлийн Засаг дарга х*******ь бус шийдвэр гаргасан тухай, 2 дахь хэсэгт Б.Г******* нь эзэмшил газартаа барилга барьсан тохиолдолд Х******* т******* СӨХ-ны сууц өмчлөгч иргэдийн зарим эрх, ашиг сонирхлыг зөрчигдөж болзошгүй талаар тайлбарласан байна.
Х******* т******* СӨХ нь орон сууцны орчны газрыг ашиглах тухай хүсэлт гаргаагүй, уг газар ашигл*******ах тухай эрх бүхий байг*******лагын шийдвэр гараагүй байх бөгөөд улсын бүртгэлд знэ орон сууцны доорх газар нь барилгын суурийн хэмжээгээр Нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 217 дугаар захирамжийг үндэслэн иргэн Х.Э*******ын эзэмшилд бүртгэгдсэн, өнөөдрийн байдлаар шийдвэр болон бүртгэлд өөрчлөлт ороогүй байна.
Х******* т******* СӨХ-нд орон сууцны орчны газрыг ашиглах эрх үүсээгүй тул иргэн Б.Г*******т газар эзэмшүүлсэн шийдвэр нь нэхэмжлэгчийн газартай холбоотой эрх х*******ь ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, одоогоор барилга баригдаагүй тул ирээдүйд баригдах барилга нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй.
Нэгэнт маргаан бүхий захиргааны акт нь өөрийнх нь х*******ь ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй тул уг актыг х*******ьд нийцүүлэн гаргасан эсэх асуудлаар нэхэмжлэл, гомдол гаргах эрх нэхэмжлэгчид байхгүй болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д нэхэмжлэл нь х*******ь бус захиргааны актын улмаас зөрчигдсөн х*******ь ёсны ашиг сонирхлоо хамгаал*******ахаар гаргасан өргөдөл байхаар заасан бөгөөд Х******* т******* СӨХ нь Б.Г*******т газар эзэмшүүлсэн шийдвэрийн улмаас зөрчигдсөн х*******ь ёсны ашиг сонирхлоо хамгаал*******ахаар биш, харин баригдаагүй байгаа барилга ирээдүйд баригдсан тохиолдолд зөрчигдөж болзошгүй эрх ашгаа хамгаал*******ахаар нэхэмжлэл гаргасан нь дээрх х*******ийн заалтад заасантай нийцэхгүй байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 34 дүгээр зүйлийн 34.1.5, 34.1.8, 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг үндэслэн Х******* т******* СӨХ-ны нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Б.Г******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийг дараах үндэслэлүүдээр х*******ь зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Нийслэлийн Засаг дарга 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийг гаргахдаа Монгол Улсын Газрын тухай х*******ийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасан заалтуудыг үндэслэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухай жилийн газар зохион байг*******алтын батлагдсан төлөвлөгөөний дагуу газрыг эзэмшүүлэх шийдвэрийг иргэн Б.Г*******т олгосон байна.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/451 дүгээр захирамжаар иргэн Б.Г*******т газар эзэмшүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийг баталгааж*******ж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн саналыг үндэслэн Б.Г*******ын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг дахин 15 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга дээрх шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын Газрын тухай х*******ийн холбогдох заалтууд болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны Журам батлах тухай 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэсэн байна.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийг үндэслэн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг х*******ь зүйн дагуу олгосон болно.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7/2738 тоот албан бичгээр "Х******* т*******" СӨХ-нд "Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Г*******ын эзэмшиж буй газарт хувийн орон сууцны барилга байхаар мэдээллийн санд бүртгэгдсэн байна" гэжээ.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/7610 тоот албан бичгээр "Х******* т*******" СӨХ-нд Газрын тухай х*******ийн 40 дүгээр зүйлийн дагуу иргэн аж ахуйн нэгж байг*******лагын газар эзэмших эрхийг хүчингүй болгодог. Иймд дээрх нөхцөл байдал үүсээгүй байх тул иргэн Б.Г*******т олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй байна" гэж хариу өгсөн байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02-02/1046 тоот албан бичгээр "Х******* т*******" СӨХ-нд "Танай хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийж үзэхэд барилга угсралтын ажил эхлээгүй байна. Иймд дээрх асуудлыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төвд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй" гэсэн хариу өгсөн байна.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 07/244 тоот албан бичгээр "Х******* т*******" СӨХ-нд "Иргэн Б.Г*******т газар эзэмшүүлэх, ашигл*******ахаар олгосон зөвшөөрөл болон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэхээр олгосон зөвшөөрөл нь холбогдох х*******ь тогтоомжийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу олгогдсон байх тул ХУД 11/14 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар, 425/2014 тоот барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй гэж үзэж байна" гэсэн хариу өгсөн байна.
Хариуцагчаас нэхэмжлэлтэй холбогд*******ан шүүхэд гаргасан хариу тайлбарт "маргаан бүхий захиргааны актад гомдол гаргах хугацаа дууссан болон иргэн Б.Г*******т газар эзэмшүүлэх тухай шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндөөгүй, одоогоор барилга баригдаагүй тул ирээдүйд баригдах барилга нь эрх ашгийг нь хөндөөгүй, нэгэнт эрх ашиг нь хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэл, гомдол гаргах эрх нэхэмжлэгчид байхгүй болно" гэснийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Барилгын зургийг мэргэжлийн байг*******лага дүрэм стандартын дагуу хийж холбогдох байг*******лага хянаж баталгааж*******сан байгаа тул оршин суугчдын эрх ашгийг зөрчсөн зүйлгүй.
Дээрхи нөхцөл байдлаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамж болон түүнийг үндэслэн гаргасан бусад шийдвэрүүд Монгол улсын Газрын тухай х*******ь болон бусад х*******ь тогтоомжид бүрэн нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт х*******ьд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Х******* т******* СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х******* т******* СӨХ, түүний оршин суугч нэр бүхий иргэдийг төлөөлж тус холбооны Гүйцэтгэх захирал М.Хишгээ шүүхэд хандаж Нийслэлийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийн иргэн Б.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болг*******ах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...х*******ь тогтоомж зөрчсөн...9 давхар барилга баригдсанаар оршин суугчдын байгалийн нарны тусгалыг хаах нөхцөл бүрдэнэ...ингэснээр иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах...эрх зөрчигдсөн гэж тодорхойлон маргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...х*******ьд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...СӨХ нь орчны газраа ашиглах хүсэлт гаргаж байгаагүй тул шаардах эрхгүй....нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 344 дүгээр захирамжаар иргэн Б.Г*******т Хан-Уул дүүргийн 1 дүгээр /одоогийн 15 дугаар/ хорооны нутаг дэвсгэрт Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу амины орон сууцны зориулалтаар 0,07 га газрыг эзэмшүүлж улмаар 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжаар уг газрын зориулалт, талбайн хэмжээг өөрчилж орон сууцны зориулалтаар 650 м2 газрыг эзэмшүүлэн гэрээ байг*******ж гэрчилгээ олгон 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших ашиглах эрхийн хугацаа сунгах тухай захирамжаар Б.Г*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгааж*******жээ.
Үүнээс үзвэл гуравдагч этгээд Б.Г******* нь газар эзэмших эрхийг х*******ьд заасан журмын дагуу авсан байх тул түүнд эзэмших эрх олгосон, газрын зориулалт, хэмжээг өөрчилж баталгааж*******сан Нийслэлийн Засаг даргын захирамжийг х*******ь бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Газрын тухай х*******ийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д зааснаар газар эзэмшигч нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, х*******ь ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй ба Х******* т******* СӨХ нь 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, үүнээс хойш эрх бүхий этгээдэд хандаж орчны газраа ашиглахаар хүсэлт гаргаж байгаагүй, энэ талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 9 давхар барилга баригдсанаар оршин суугчдын байгалийн нарны тусгалыг хаах нөхцөл бүрдэнэ...34 дүгээр байрны зүүн талд зайгүй тулгаж баригдахаар төлөвлөгдсөн нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах...эрх зөрчигдсөн гэх үндэслэлийн тухайд, шүүхээс томилогдсон шинжээч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч мэргэшсэн архитектор Б.Х******* дүгнэлтдээ ...34 дүгээр байрнаас иргэн Б.Г*******ын 9 давхар орон сууцны барилга хүртэл 21,73 метр байгаа нь БНбД-ийн 31-01-10-ын 2.5-д заасан ...15,0 метр байх шаардлагыг хангасан мөн дүрмийн 23-04-07-ын 3.6-д заасан ...нарны тусгалын үргэлжлэх хугацаа 2,5 цагаас багагүй байх гэж заасныг хангаж байна гэснээс үзвэл маргаж буй захиргааны актын улмаас нэхэмжлэгчдийн эрх, х*******ь ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Түүнчлэн гуравдагч этгээд нь Нийслэлийн засаг даргын 2010 оны 329 дүгээр захирамжийг үндэслэн 9 давхар орон сууцны барилгын эскиз зургийг батл*******ан холбогдох мэргэжлийн байг*******лагуудаас зохих дүгнэлт зөвшөөрлүүдийг авсан, барилгын ажил хараахан эхлээгүй зэргээс үзвэл нэхэмжлэгч Х******* т******* СӨХ-ийн оршин суугчдын эрх, х*******ь ёсны ашиг сонирхол ирээдүйд хэрхэн хөндөгдөх эсэх талаар шүүхээс урьдчилан дүгнэх боломжгүй юм.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д нэхэмжлэл гэж иргэн, х*******ийн этгээдээс захиргааны х*******ь бус актын улмаас зөрчигдсөн эрх, х*******ь ёсны ашиг сонирхлоо хамгаал*******ахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлэхээр заасан бөгөөд энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч нарын эрхийг хөндөөгүй байх тул гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй тул түүнийг хуралдаанд оролц*******ах нь зүйтэй гэж үзэж шүүх хуралдааныг хойшл*******сан ба мөн оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 08 цаг 40 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн хаягаар шуудангаар хүргүүлсэн, хүлээн авсан тухай баримт үйлдэгдсэн боловч шүүх хуралдаанд 2 дахь удаагаа хүрэлцэн ирээгүй тул хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч, хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролц*******ахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай х*******ийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.3.5, Барилгын тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х******* т******* СӨХ-оос Нийслэлийн Засаг даргад холбогд*******ан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийн иргэн Б.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан шинжээчийн зардал болох 450 000 төгрөгийг нэхэмжлэгч Х******* т******* СӨХ-оос гарг*******ж шинжээч Б.Х*******т олгосугай
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар шүүхийн энэ шийдвэр танилц*******ан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн х*******ийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.