| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00369/И |
| Дугаар | 131/ШШ2024/00328 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2024/00328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Эрдэнэбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Эрдэнэбатыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
С.Өлзийнаран нь Дашийн Эрдэнэбаттай танилцаад хамт амьдарч байгаад 2012 оны 8 дугаар сарын 8-ны өдөр охин Сувдыг төрүүлсэн. Охин маань 12 настай ээжээрээ овоглодог. Д.Эрдэнэбат бид хоёр охиноо гарснаас хойш намайг зодож нүдээд байсан тул салсан тэр цагаас хойш нэг ч удаа ч уулзаагүй сургийг нь сонссон чинь Улаанбаатар хот руу шилжсэн, хотод амьдардаг. Эрдэнэбатын ээжээс ээж болох Хишигээгээс Эрдэнэбатын утас болон гэрийн хаягийг асуухаар мэдэхгүй гээд хэлж өгдөггүй. Би цаашид Эрдэнэбатаас хүүхдийн тэтгэлэг албан ёсоор шүүхээр орж тогтоолгох хүсэлтэй байгаа тул оршин суугаа хаягийг мэдэхгүй, хаана хандахаа мэдэхгүй байна. Эрдэнэбат эцэг хүний үүргээ биелүүлэн өөрийн төрсөн охин Сувдыгаа тэжээн тэтгэж, харж хандах үүрэгтэй гэж бодож байна. Иймд Дашийн Эрдэнэбатыг /******************/ эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эрдэнэбат нь хаана оршин суудаг нь тодорхой байгаа бөгөөд охин Сувдыг нь тэжээн тэтгүүлэх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход Д.Эрдэнэбатын хаяг зайлшгүй шаардлагатай байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Эрдэнэбатын жолооны үнэмлэхийн хуулбар, мэргэжлийн зэргийн үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч******* нь Д.Эрдэнэбатад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах шаардлагатай, Д.Эрдэнэбат нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа тул Д.Эрдэнэбатыг эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Эрдэнэбат нь *******,*******анд оршин сууж байсан боловч одоо оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд*******гийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох оршин суугаа газар нь мэдэгдэхгүй******* /************/-ыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* /ЙР86121413/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ******* дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******,*******анд оршин сууж байсан,******* /ЙР86121413/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар******* /ЙР86121413/-ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч*******д мэдэгдэхийг ******* дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА