Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган, улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгч Н.Насантогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чивчин овогт Нанзадын Насантогтоход холбогдох эрүүгийн 1721000000095 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1969 оны 01 сарын 07-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 2-24Б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн шүүхийн 2000 оны 06 сарын 27-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 4-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Чивчин овогт Нанзадын Насантогтох.   /РД:ЖЗ69010713/,  

Шүүгдэгч Н.Насантогтох нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 2-24Б тоотод өөрийн гэртээ согтуугаар 2017 оны 10 сарын 01-ний өдөр эхнэр Б.Сэргэлэнг зодож, эрүүл мэндэд нь “зүүн хацрын зулгаралт, зүүн бугалга, баруун шуу, баруун гарын бугуй, зүүн сарвууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/   

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүгдэгч Нанзадын Насантогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдож байна. Манай эхнэр БНХАУ-ын Эрээн хотод ажил хийж байгаад ирсэн. Тухайн хэрэг болдог өдөр манай эхнэр надад малд тарих тариа аваарай гэж мөнгө өгч явуулсан. Би 2017 оны 09 сарын 30-ны өдөр малын тариа авахаар машинтай явж байгаад хөдөө замд машин эвдэрсэн. Тэгээд машины юм захих санаатай эхнэр рүү утасдсан боловч эхнэр өдөржингөө утсаа дуудуулаад аваагүй. Тэгээд би замын унаанд сууж гэртээ ирсэн. Ирээд эхнэрээсээ яагаад утсаа аваагүй талаар асуухад эхнэр маань хариу юм хэлэхгүй, дуугарч өгөхгүй байсан. Тэгээд би дуугаргах санаатай гар хүрсэн байсан. Өөр бол нэмж хэлэх зүйл байхгүй. Өмнө мэдүүлсэн мэдүүлэг минь үнэн зөв” гэжээ.

Хохирогч  Буувааны Сэргэлэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...манай нөхөр Н.Насантогтох сүүлийн үед намайг зодож, гар хүрэх шинжтэй болсон. Хамгийн сүүлд намайг 2017 оны 10 сарын 01-ний өдөр 21 цагаас эхэлж, гэртээ хаалгаа түгжиж байгаад гарыг маань мушгиж, намайг хөдөлгөөнгүй суулгаж бахирч дуугарвал ална шүү гэх мэтээр дарамталж, хөлийг маань өшиглөж 22 цаг хүртэл зодсон. Тухайн үед нөхөр маань согтуу байсан бөгөөд унтаж байснаа шөнө босож ирээд “чи хүний эрхийн газраа хурдан мэдүүлэг өг“ гэх зэргээр даламталсан” гэжээ. /хх-ийн 5-6/     

Гэрч Будийн Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 сарын эхээр байсан...манайд урд айлын Сэргэлэн зээ охины хамт орж ирээд “гэртээ орох гэсэн айгаад байна. Манай нөхөр дахиад зодох байх” гэхээр нь “манайд бай” гэж хэлсэн. Мөн Сэргэлэн надад ярихдаа “нөхөр маань намайг зодоод гар хөхрүүлчихлээ” гээд баруун билүү зүүн нар нь бугалгаараа хөхөрсөн, зүүн сарвуу зэрэг нь хөхөрсөн байсан” гэжээ. /хх-ийн 13/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 593 тоот дүгнэлтэд

1. Б.Сэргэлэнгийн биед зүүн хацрын зулгаралт, зүүн бугалга, баруун шуу, баруун нарын бугуй, зүүн сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх-ийн 15/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч Н.Насантогтохын талаархи тодорхойлолт / хх-ийн 23/

Урьд нь ял шийтгээгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.  

 Шүүгдэгч Н.Насантогтохыг хүний  эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтын талаар:       

Шүүгдэгч Нанзадын Насантогтох нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 2-24Б тоотод өөрийн гэртээ согтуугаар 2017 оны 10 сарын 01-ний өдөр эхнэр Б.Сэргэлэнг зодож, эрүүл мэндэд нь “зүүн хацрын зулгаралт, зүүн бугалга, баруун шуу, баруун гарын бугуй, зүүн сарвууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Н.Насантогтохын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн “Би гэрийнхээ хаалгыг дотроосоо түгжээд “чи яагаад ингээд байдаг юм” гэхэд ерөөсөө дуугарахгүй диваны мухарт суугаад дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би баруун гараас нь татсан. Тэгэхэд зүүн хөл нь диван доогуур хөшигдөөд байсан.Тэгээд татаж гаргаад зүүн гарынх нь хурууг базаж мушгисан. Учир нь дуугаргах гэж тэгсэн” гэх  мэдүүлэг /хх-ийн 19-20/, түүний мэдүүлгийг давхар нотолсон хохирогч  Б.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “...манай нөхөр Н.Насантогтох сүүлийн үед намайг зодож, гар хүрэх шинжтэй болсон. Хамгийн сүүлд намайг 2017 оны 10 сарын 01-ний өдөр 21 цагаас эхэлж, гэртээ хаалгаа түгжиж байгаад гарыг маань мушгиж, намайг хөдөлгөөнгүй суулгаж бахирч дуугарвал ална шүү гэх мэтээр дарамталж, хөлийг маань өшиглөж 22 цаг хүртэл зодсон. Тухайн үед нөхөр маань согтуу байсан бөгөөд унтаж байснаа шөнө босож ирээд “чи хүний эрхийн газраа хурдан мэдүүлэг өг“ гэх зэргээр даламталсан” гэжээ. /хх-ийн 5-6/, гэрч Б.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 10 сарын эхээр байсан...манайд урд айлын Сэргэлэн зээ охины хамт орж ирээд “гэртээ орох гэсэн айгаад байна. Манай нөхөр дахиад зодох байх” гэхээр нь “манайд бай” гэж хэлсэн. Мөн Сэргэлэн надад ярихдаа “нөхөр маань намайг зодоод гар хөхүүлчихлээ” гээд баруун билүү зүүн нар нь бугалгаараа хөхөрсөн, зүүн сарвуу зэрэг нь хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 593 тоот дүгнэлтэд: "….Сэргэлэнгийн биед зүүн хацрын зулгаралт, зүүн бугалга, баруун шуу, баруун нарын бугуй, зүүн сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 15/ гэх дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.        

Шүүгдэгч Н.Насантогтоход холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 Шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хуульд заасан журмын дагуу авагдсан гэж үзсэн тул шүүгдэгч Н.Насантогтохыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нотлох баримтын талаар:     

Шүүгдэгч Н.Насантогтохын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 593 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Насантогтох нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Насантогтох нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийнхээ  гэм бурууг  хүлээн зөвшөөрч, Дорнод аймгийн Прокурорын газраас санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг  Прокурорын газраас шүүгдэгч Н.Насантогтоход холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Мөн шүүгдэгч Н.Насантогтох нь  “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө  өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч нь өөрөө, өөрийгөө өмгөөлөх талаар зохицуулсан тул өмгөөлөгчгүй оролцуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Насантогтох нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хүсэлт гаргасаныг хүлээн авч шүүгдэгчийн  орлогын боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзэв.   

 Хохирогч Б.Сэргэлэн нь шүүгдэгч Н.Насантогтохоос хохирол, төлбөр нэхэмжлээгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн ЖЗ69010713 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.    

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

 

1. Шүүгдэгч Чивчин овогт Нанзадын Насантогтохыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нанзадын Насантогтохыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Н.Насантогтохын орлогын боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.Насантогтох нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн ЖЗ69010713 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбарыг буцаан олгосугай.      

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Насантогтоход урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл Прокурор, даад шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг  гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ