| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00326/И |
| Дугаар | 131/ШШ2024/00329 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2024/00329
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч:,,,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,072,348.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь ИНВЕСКОР ХЭТЭВЧ" ББСБ ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр L22500027 тоот Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Зээлдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 310,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.9 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 288,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.9 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ-ний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 1,064,348.26 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн төлбөрт нийт 598,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт нийт 383,080.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 71,307.82 төгрөг, шимтгэл нийт 11,960 төгрөг, нотариатын төлбөрт 8,000 төгрөг, нийт 1,072,348.26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Инвескор хэтэвч ББСБ-ын нэхэмжилсэн 1,072,348.26 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ньээс Зээлийн гэрээний үүрэгт 1,072,348.26 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 1,072,348.26 төгрөгийг нэхэмжлэгч*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Т.Дүгэр нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 15,143 төгрөг, хариуцагчээс 15,143 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэвтэвч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага Зээлийн гэрээний үүрэгт 1,072,348.26 төгрөг-ийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,287 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 15,143 төгрөг, хариуцагчээс 15,143 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА