Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2024/00336

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч:*******,*******,*******,*******,*******

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

100521299 тоот Зээлийн гэрээний төлбөрийн үндсэн зээл-714,540.99 /долоон зуун арван дөрвөн мянга таван зуун дөчин төгрөг ерэн есөн мөнгө/, хуримтлагдсан хүү-307,397.05/ гурван зуун долоон мянга гурван зуун ерэн долоон төгрөг таван мөнгө /, нэмэгдүүлсэн хүү 65,405.36 /жаран таван мянга дөрвөн зуун таван төгрөг гучин зургаан мөнгө /, нийт-1,087.343.40 / нэг сая наян долоон мянга гурван зуун дөчин гурван төгрөг дөчин мөнгө/ төгрөгийн зээлийг хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчиж байна.

А.Цэрэнчимэд нь 2022 оны 07 дүгээр сарын сарын 08-ны өдөр 100521299 тоот худалдан авалтын зээлийн цахим эрх нээлгэн 1,150,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 2,7 хувийн хүүтэйгээр IPHOHE XR маркын 357360091686201 сериал дугаартай гар утас лизингийн зээлээр авсан. Зээлийн гэрээний 2.5.1,2.5.2, 2.5.4, 2.5.5, 2.5.6 зэрэг заалтуудыг зөрчин нийт 447 хоног хугацаа хэтрээд байна.

А.Цэрэнчимэд нь Баянхонгор, Баянхонгор 7-р баг Цахир, 18 гудамж 17 тоот хаяг дээр байхгүй ах дүү хамаатан саднаас мэдээлэл тодруулсан боловч олдохгүй байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тодорхойлж өгнө үү... гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* зээлээ 2 сар төлөөд түүнээс хойш төлөөгүй. Одоо зээлийн үлдэгдэл 714000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэрийн хаяг дээрээ байхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,*******ийн хур төрийн мэдээлэл солилцооны системийн лавлагаа, худалдан авалтын зээлийн цахим эрх нээх гэрээний хуулбар, зээлийн дансны хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн тушаасан баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч******* нь*******ээс зээлийн гэрээний үүргийн 714,000 төгрөгийг нэхэмжлэх шаардлагатай,******* хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа тул*******ийг эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* нь*******,*******, 7 дугаар баг, Цахир, 18 дугаар гудамж, 17 тоотод оршин сууж байсан боловч одоо оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд*******-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох оршин суугаа газар нь мэдэгдэхгүй******* /ВВ99080336/-ыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* /ВВ99080336/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг******* дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******,*******, 7 дугаар баг, Цахир, 18 дугаар гудамж, 17 тоотод оршин сууж байсан,******* /*************/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар******* /ВВ99080336/-ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч*******-д мэдэгдэхийг******* дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА