Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/348

 

 

 

 

 

  2022            03            31                                         2022/ДШМ/348    

 

У.А-, Б.Б-, Л-,

Н-нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч У.А-, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Булгантамир,

шүүгдэгч Л--н өмгөөлөгч Г.Буянбадрал,

шүүгдэгч Н-н өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/1 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 14 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Б.Булгантамир, шүүгдэгч Л--н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч У.А- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар У.А-, Б.Б-, Л-, Н-нарт холбогдох эрүүгийн 2002000160022 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. А-,

2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

 

2. Б-,

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

3. Н,

 

4. Л-,

 

Шүүгдэгч У.А-, Б.Б- нар нь бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

У.А- нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор иргэн Л-, Н-нараас хууль бусаар олж авсан,

шүүгдэгч иргэн Л-, Н-нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр **** тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхэгийг, мөн зиплок уутны хамт нийт 41.9425 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг У.А-т худалдсан,

Л- нь 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 54/1 дүгээр байрны 7 тоотод Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 94.36 хувийн агуулгатай мөнгөн ус /Нg/-ыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: У.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Л--ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Н хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б-ыг бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч А-ыг бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Л--г бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн химийн хорт, аюултай бодисыг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н--д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Л--д Эрүүгийн хуулийн 3.3 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч  Л--д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрвөн/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Н-ийг 5 жилийн хугацаагаар эрхэлж буй ажил, оршин суух газраас явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч У.А-ын цагдан хоригдсон нийт 290 /хоёр зуун ер/ хоног, шүүгдэгч Л-ны 320 /гурван зуун хорь/ хоног, шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцож, У.А- Б.Б-, Л-н нарт оногдуулсан хорих ялы нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Н--ийн 29 /хорин есөн/ хоног цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцон,  шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “№1” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5987 гр жинтэй, “№2” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6148 гр жинтэй, “№3” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6594 гр жинтэй, “№4” гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1625 гр жинтэй, “№5” гэсэн хаягтай гялгар уутны хамт М791 гр жинтэй, “№6" гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1798 гр жинтэй, “№7” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6540 гр жинтэй, “№8” гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1946 гр жинтэй, “№9” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5782 гр жинтэй, “№10” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5842 гр жинтэй, “№11 гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5885 гр жинтэй, “№12” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5798 гр жинтэй, “№13” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6031 гр жинтэй, “№14” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5935 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, “18” гэсэн хаягтай хагархай тарианы шил, “19" гэсэн хаягтай үзүүр хэсэгтээ цагаан өнгийн хуванцар гуурстай шилэн гаанс мэт зүйл, “21” гэсэн хаягтай хуванцар гуурс, “№16” гэсэн хаягтай гялгар уут, “№5” гэж дугаарласан ягаан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, “№6” гэж дугаарласан шаргал өнгийн гуурс, ногоон өнгийн гуурс мэт зүйл, Гоё гэсэн бичиглэл бүхий цоолсон таг, “№7” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ төмөртэй саарал өнгийн уян гуурс, “№11” гэж дугаарласан ялгар уутны хамт 10,0657 гр жинтэй, “№12” гэж дугаарласан гялгар уутны хамт 10,2849 гр жинтэй, “№13” гэж дугаарласан гялгар уутны хамт 10,0914 гр жинтэй, “№14” гэж дугаарласан гялгар уутны хамт 6,4538 гр жинтэй, “№15” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,5081 гр жинтэй, “№17” гэж дугаарласан гялгар уутны хамт 1,9648 гр жинтэй, “№18” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,7466 гр жинтэй шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл, №16, №19, №20” гэж дугаарласан улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхэг, №21 гэж дугаарласан гялгар уутны хамт 0,8424 гр жинтэй, “А” гэж хаягласан, гялгар уутны хамт 79848 гр жинтэй “Б” гэж хаягласан шаргал цайвар өнгийн “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаархи тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотоос хураагдсан 94.36%-ийн агуулгатай мөнгөн ус (Нд)-ыг Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнд зориулалтын дагуу хадгалж, “№23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан N37274310 гэсэн серийн дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, “№1" гэж дугаарласан мөс мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут, АУ3069007 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “№2” гэж дугаарласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, “№3” гэж дугаарласан АМ4532942 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, 4 /дөрөв/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Б.Б-, У.А-, Л- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н--т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч П.Баасанжав давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.4, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргав.

Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хуульчлан заасан нэг үндэслэл нь “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотолно гэж хуульчилжээ. Гэтэл шүүхийн дүгнэлтэд Б.Б- мансууруулах бодисыг худалдаалах санаа, зорилготойгоор уг гэмт хэргийг үйлдсэнийг нотлох баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй байна. Хэрэгт Б.Б- нь худалдаалах зорилготойгоор мансууруулах бодисыг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт байхгүй юм. Шүүхийн тогтоолд дурдсан нотлох баримтууд нь У.А- мансууруулах бодис худалдан авсан, түүнийгээ Б.Б-тай цуг нисэх буудлын орчимд, зочид буудалд хэрэглэсэн талаарх мэдүүлэг, мөн зочид буудлаас У.А-ын цүнх, биеэс мансууруулах бодисыг хураан авсан үйл баримтуудыг нотлож байна. Б.Б- нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн үед мансууруулах бодис хэрэглэсэн талаараа, өөрийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа талаараа тодорхой мэдүүлэг өгсөн. Прокуророос Б.Б-ыг “...У.А-тай бүлэглэн мөс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэж хоёр шинжээр яллах дүгнэлт үйлдсэн. (Яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалт) Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг, тогтоох хэсгийн 2 дахь заалтад Б.Б-ыг "... мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Б-ыг “...олж авсан, хадгалсан” үйлдлүүдэд гэм буруутай тооцуулахаар дүгнэлт гаргаж, мэтгэлцсэн. Гэтэл шүүх улсын яллагчаас ялласан “олж авсан” гэх үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт огт хийгээгүй байна. Ийнхүү Б.Б-ын үйлдэл, түүний үйлдсэн гэмт хэрэг, хэргийн нотлох баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийн зөв хэрэглэх, тодруулбал түүний үйлдлийг буруу зүйлчлэх, хүнд ял оногдуулахад нөлөөлсөн байна.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар;

Дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилгын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийг буруу зүйлчилж, түүний эрх зүйн байдлыг дордуулж, хүнд ял оногдуулахад хүрчээ. Дахин тодруулахад Б.Б- нь “Мөс” нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилго байгаагүй, түүнийг худалдаалах зорилгоор У.А-тай нэгдсэн, бүлэглэсэн гэх үйлдлийг мөрдөн байцаалтаар огт шалгаагүй. Улсын дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар тогтоолд “...мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс нь үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр худалдаалсан гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогддог.” “...Мансууруулах бодисын хэмжээ их байгаа баримт нь дангаараа мансууруулах бодисыг бусдад худалдаалах зорилгыг тогтоох хангалттай үндэслэл болохгүй", “...Тухайн хүний амьжиргааны эх үүсвэр, зан үйлийн байдал, хэргийн бусад нөхцөл байдлуудын талаарх нотлох баримт зэргийг нэгтгэн дүгнэж цогц байдлаар үнэлснээр мансууруулах бодисыг худалдаалах сэдэлт, санаа, зорилгыг тодорхойлох, хэргийн зүйлчлэлийн талаар зөв дүгнэлт хийх боломж бүрддэгийг анхаарах нь зүйтэй” гэж мансууруулах бодисыг худалдаалах гэмт хэргийн үйлдэл, шинжийг тайлбарлажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Б- нь мансууруулах бодисыг худалдаалах санаа, зорилго нь тогтоогдоогүй ба тэрээр эмийн сан ажиллуулдаг, өөрийн тогтмол орлоготой гэдгээ мэдүүлсэн байна. Ийнхүү хэргийн нотлох баримтад үндэслэсэн бодит дүгнэлт хийгээгүйгээс Б.Б-ын үйлдлийн буруу зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болж байна. С.Б-ын гэм буруутайд тооцсон зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Л--н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдолдоо: “...миний үйлчлүүлэгч Л-н-г мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Миний үйлчлүүлэгч нь энэ хэрэгт шалгагдаж эхэлсэн үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн үйлдэлд дүгнэлт хийж хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал нь түүний гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. иргэн Л-н нь  57 настай, амьдарч байгаа гэр бүлийн байдал болон өөр улсад ял эдэлж байгаа хувийн байдал туйлын хүнд, эрүүл мэндийн хувьд ч цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа ковид-оор өвчилсөн. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт оногдуулж буй ял, эрүүгийн хариуцлагыг чангатгах бодлого байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн энэрэнгүй, шударга ёсны зарчмыг удирдлага болгож миний үйлчлүүлэгчийн нас, гэр бүлийн байдал, эрүүл мэнд зэрэг хувийн байдал, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлан ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээг хэрэглэх хуульд заасан шаардлага болзлыг хангаж байгаа байдлыг харгалзан түүнд оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч У.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, мөрдөн байцаалтын шатанд болон гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээний явцад цагдаагийн байгууллагатай өөрийн сайн дурын үндсэн дээр хамтран ажиллаж тухайн мөс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын нутаг дэвсгэрт Л гэгч худалдан борлуулдаг болохыг илчилсэн, өөрийн хадгалсан байсан мөс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Л- гэгчээс худалдан авсан, тус зүйлийг өөрийн хэрэглэх хэмжээгээр хувааж савласан байсан зэргийг мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шат, шүүхийн шатанд тус бүр мэдүүлсэн, тухайн мөс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдан борлуулах, бусдыг хордуулах зорилгогүй, зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор худалдан авч, хадгалсан байсан болно. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байгаа ба надад холбогдох хэргийн бодит байдлыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж надад оногдуулсан ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдаа нар миний биед, машинд үзлэг хийхэд надаас хар тамхины төрлийн бодис илрээгүй байхад худалдаалах зорилгоор хадгалсан гэж намайг буруутгасан. Гэртээ харьж байхад намайг баривчилж буцаагаад А-ын байгаа буудлын өрөөнд авчирсан. А-ын цүнх, шилний савнаас мөс гарч ирэхийг тухайн үед л харсан. Учир нь би А-ын эд зүйлд хүрээгүй. Буудалд байх хугацаандаа 2-3 удаа мөснөөс хэрэглээд өвчин мартагдаж, тайвширч, утсаар тоглож цаг хугацаа их хурдан өнгөрснийг мэдээд гэр лүүгээ харих гэж гарсан. Надад хар тамхийг худалдан борлуулах ямар ч зорилго байгаагүй. Би зөвхөн хэрэглээд тайвширч, өвчнөө мартъя л гэсэн зорилготой байсан. Энэ үед миний хууч өвчин болох псориаз хөдөлсөн байсан болохоор шөнөдөө ч унтаж чадахгүй их стрессдэж хэцүү байсан. Гэхдээ би өвчнөөр шалтаглаж өөрийгөө зөвтгөх гээгүй юм шүү. Мөн энэ үед би өдөртөө 700.000-1.000.000 төгрөгийн тогтмол орлоготой байсан. Би 19 настайгаасаа бизнес хийж эхэлсэн, Монгол Улсын Их сургуулийн хууль зүйн сургуулийг, мөн Сити институтийн бизнесийн ангийг тус тус төгссөн. Манай гэр бүлийнхний хувьд ч мөн бүгд хувийн бизнестэй, боловсролтой хүмүүс. 2020 оны 1 сард цагдан хоригдох хугацаандаа засрал хүмүүжлийг олж, бүх алдаагаа ухаарч, дахин хар тамхи хэрэглэхгүй гэж эргэлт буцалтгүй шийдэж, дахин энэхүү бодисыг хэрэглээгүй. Би хар тамхи хэрэглэсэн гэм буруугаа хүлээн, маш их гэмшиж, энэ алдаагаа дахин давтахгүйн тулд миний үеийн залуучуудад над шиг битгий алдаасай гэсэн үүднээс мөс гэх номыг англи хэлнээс орчуулан хэвлүүлж 50 ширхэгийг нь Хар тамхитай хэлтэст, 50 ширхэгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус хандивласан талаар нотлох баримт хавтас хэрэгт бий. Мөн батлан даалтад байх хугацаанд хар тамхитай тэмцэх хэлтэст сар бүр тестлүүлж байсан.  461 дүгээр ангид хоригдох хугацаанд миний эрүүл мэндийн байдал муудаж, псориаз болон зүрхний хэм алдаж, ходоодны бүтцийн өөрчлөлт, шарх зэрэг өвчний оноштой, биеийн байдал муудаж, тухайн хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Шүүгдэгч Н- гэх хүний хувьд бол эрх зүйн байдал минийхээс тэс өөр, бид хоёрын нотлох баримт эрс ялгаатай байсан ба гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, цагаатгах байр сууринаас шүүх хуралдаанд орсон бол миний хувьд хэрэглэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад зүйлчлэл яагаад ийм эрс ялгаатай байна вэ. Энэ хэргийг эхнээс нь хянасан прокурор н.Очбадрах анхан шатны шүүх хуралдаанаар надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах санал гаргаж, шүүх ял оногдуулахгүйгээр 3 жил тэнссэн байсан. Гэтэл яагаад шүүгчийн дотоод итгэл үнэмшил ингэж өөрчлөгдөх болсон бэ. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэж 3 жилийн хорих ял авсандаа их гомдолтой байна. Иймд энэ бүхнийг харгалзан үзэж надад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Ууганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...

1. Шүүгдэгч Н--д холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн талаар:

иргэн Н- нь Л-н-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн худалдаалах зорилгоор 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ******* тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан "метамфетамин"-ы агууламжтай улаан өнгийн эм мэт зүйл - 15 ширхэгийг, мөн зиплок уутны хамт нийт 41.9425 грамм жинтэй "мөс" гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан,

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийг 10.7702 грамм "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг У.А-т худалдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

**** тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг/1хх 110-127/ иргэн Н--ын биед хийж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зураг /1хх 138-140/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гялгар уутууд, шаргал өнгийн гуурс, ногоон өнгийн гуурс мэт зүйл, “Гоё” гэсэн бичиглэл бүхий цоолсон таг, саарал өнгийн уян гуурс, шаргал цайвар өнгийн мөс мэт зүйлүүд, шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл, шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл, шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл, улаан өнгийн эм мэт зүйл, гялгар ууттай улаан өнгийн эм мэт зүйл 12 ширхэг, гялгар уутанд хийсэн байсан шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл болон Б гэж хаягласан шаргал цайвар өнгийн мөс мэт зүйлүүдэд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно..." гэх 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 564 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /2хх 48-59/, “Narеngaowa” гэж хятад ханз үсэг, монгол бичгээр хаягласан шээсний дээжнээс Метамфетамин /МАМР/ илэрсэн, Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна" гэх 2020 оны 01 дүгээр сарын 120-ны өдрийн 559 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /2хх 65-67/, У.А-ын эзэмшлийн “Samsung S5” загварын гар утсанд хадгалагдсан “Вичат”-д үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 90-93/, яллагдагч У.А-ын “...Н- над руу Вичат-р залгаад мөс ирсэн ирээд авчих уу гэхээр нь би ажил дээр нь очиж 1 бүлет буюу 10 грамм мөсийг 7.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож би урьдчилгаанд 3.500.000 төгрөгийг нь мөс авахдаа өгсөн. Үлдэгдэл 4 сая төгрөгийг нь мөсөө зарсныхаа дараа өгөхөөр тохиролцсон. ... Н-д мөнгөө өгөхөд Л-н надад 1 бүлет буюу 10 грамм мөс өгсөн. Харин Н- мөнгөө тоолж авсан. ...” гэх мэдүүлэг /3хх 43/, яллагдагч Б.Б-ын сэжигтнээр өгсөн “...У.А-ын өөрийнх нь дансанд 3.500.000 төгрөг байсан бөгөөд тэр мөнгөө аваад Цамбагарав дээр очиж хүнд өгөөд оронд нь мөс авсан. ..." гэх мэдүүлэг /2хх 3/, яллагдагч Б.Б-ын: “...А- машинд орж ирээд би 3.5 сая төгрөгөөр 10 грамм мөс аваад гараад ирлээ, гэхдээ би өртэй үлдсэн гэж надад хэлсэн. ...Хэнээс мөс авсан юм бэ гэж асуухад нэг хятад залуу, Өвөрмонгол эмэгтэй байдаг юм гэж хэлсэн. ..." гэх мэдүүлэг /3хх 51/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсоор байтал анхан шатны шүүх “Н-г мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан. худалдсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэсэн хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх Н-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө шүүгдэгч У.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг үндэслэсэн боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд Б.Б- болон У.А- нарын мэдүүлэг зэргийг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа, энэ нь ямар баримтаар няцаагдаж байгаа талаар дурдаж дүгнээгүй. Нотлох баримтын эрэмбэ, дэс дараа, нотлох чадварын хүч, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг хэрхэн дүгнэж, нэг баримтыг нөгөөгөөс нь нотлох чадварын хувьд хэрхэн өндөр ач холбогдолтой гэж үзсэн буюу У.А-ын аль мэдүүлгийг үнэн гэж үзэж байгаа болох, урьд өгсөн мэдүүлгүүдийг яагаад худал гэж үзсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байгаа нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж дүгнэхэд хүрэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол" гэснийг зөрчсөн байна.

2. Шүүгдэгч  иргэн Н-д оногдуулсан ял хөнгөдсөн талаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан байхад иргэн Н--д 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлгүй, ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээг харгалзан үзээгүй байна. Учир нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээ хамруулан сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглэсэндээ татан оруулдаг зэрэг нийгмийн хор аюул ихтэй, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай юм. Гэтэл шүүгдэгч ын иргэн Н-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж “ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог" гэсэн дүгнэлтийг хийсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ" гэж тус тус хуульчилсантай нийцэхгүй байна. Тухайлбал, дээр дурдсанчлан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн тухайд нийгмийн хор аюулын шинж чанар асар өндөртэйн дээр прокурорын байгууллага хорихоос өөр төрлийн ял, эрүүгийн хариуцлагаар тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх, шүүхийн практикт хорихоос өөр төрлийн ял оногдуулахгүй байх ялын бодлогыг тус тус баримталж хэвшээд байгаа юм. Түүнчлэн, гадаадын иргэн буюу  иргэн Н--д 5 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байгаа нь түүний эх орондоо зорчих эрхийг удаан хугацаагаар хязгаарлаж, хүний үндсэн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болоод байна. Энэ нь нөгөөтээгүүр шүүхэд итгэх Монгол Улсын иргэдийн итгэлийг алдагдуулж болохуйц шүүхийн практик болохыг үгүйсгэхгүй. Мөн гадаадын иргэнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байгаа нь тухайн гадны иргэнд Монгол Улсад амьдрах виза олгож байгаа "шагнал"-тай ялгаагүй ойлголт болно.

3. Бусад асуудлын талаар.

Шүүхийн шийтгэх тогтоолд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ эрхэлж буй ажил, оршин суух газраас явахыг хориглож" гэж зорчих чиглэлийг тодорхой дурдаагүй нь "шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа  иргэн Н-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй гэж дурдсан атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэг болгон өөрчилснөө бичээгүй. Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 12 дугаар 22-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхад шийтгэх тогтоолын 13 дахь заалтад "Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг ...үргэлжлүүлсүгэй” гэж буруу бичсэн байгааг мөн дурдаж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Булгантамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн талаар. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т "Шүүх. прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж зохицуулжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ДШМ/690 дүгээр магадлалд “Гэмт хэрэгт хамтран оролцоход хоёр ба түүнээс дээш хүн хамрагдсан байхаас гадна тэдгээрийн үйл ажиллагаа нэгдсэн шинжтэй, хамтарсан гэмт үйл ажиллагааг санаатай хийсэн шинжүүдийг заавал агуулдаг болно. Өөрөөр хэлбэл, нэг гэмт хэргийг санаатай үйлдэх зорилгоор урьдчилан тохиролцох буюу аливаа тохироогүйгээр санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэж, хамтын хүчин чармайлтаар, нэг үр дүнд /үр дагавар/ хүрэхийг эрмэлзэх нь гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэхийн үндсэн шинжүүдэд хамаарна.” гэж,

анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ““Гэмт хэрэгт хамтран оролцоход хоёр ба түүнээс дээш хүн хамрагдсан байхаас гадна тэдгээрийн үйл ажиллагаа нэгдсэн шинжтэй, хамтарсан гэмт үйл ажиллагааг санаатай хийсэн шинжүүдийг заавал агуулдаг болно. Өөрөөр хэлбэл, нэг гэмт хэргийг санаатай үйлдэх зорилгоор урьдчилан тохиролцох буюу аливаа тохироогүйгээр санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэж, хамтын хүчин чармайлтаар, нэг үр дүнд /үр дагавар/ хүрэхийг эрмэлзэх нь гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэхийн үндсэн шинжүүдэд хамаарна.” гэж тус тус дурджээ.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн магадлалд байгаа дүгнэлтийг удирдлага болгон анхан шатны шүүх н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.А-тай бүлэглэж буудалд 3 хоног хамт байсан нөхцөл байдлаар худалдаалах зорилготой гэж дүгнэсэн нь шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг алдагдуулсан гэж үзэхээр байна. Анхан шатны шүүгч нь хэргийг дүгнэхдээ давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцааснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт нэмэгдээгүй, хасагдаагүй, өмнө шүүх хуралд шилжүүлсэн нотлох баримт, шүүгдэгч нарын мэдүүлэг өөрчлөгдөөгүй байхад шүүгч Б.Б-ыг худалдаалах зорилгогүй гэж дүгнэсэн атлаа давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан асуудлыг хуулбарлаж, худалдаалах зорилготой гэж дүгнэсэн нь хараат байдалд нөлөөлж гэж үзлээ. Тухайлбал, шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэл үнэмшлээр нотлох баримтыг үнэлж хэргийн бодит байдлыг тогтоох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг ч нотлох баримт нэмэгдээгүй, шүүгдэгч нарын өмнө өгч байсан мэдүүлэг өөрчлөгдөөгүй байхад Б.Б-ыг хар тамхи, мансууруулах бодисыг худалдаалах зорилготой гэж дүгнэж байгаа нь шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдах ноцтой үр дагаварт хүргэсэн нь зүйлчлэлд ач холбогдолтой дүгнэлтийг өгөөгүй, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ын зүйлчлэлийн талаар дүгнээгүй зэргийг анхаараагүй дүгнэлт өгч, хууль зөрчжээ.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-ыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэж хоёр шинжээр яллаж, мэтгэлцсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэх, хэмжээ, хязгаарыг хуульчилсныг зөрчиж, анхан шатны шүүх “...олж авсан...” гэх үйлдэлд огт дүгнэлт хийгээгүй зэрэг нь дээрх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар өмгөөлөгчийн шүүхэд гаргаж байгаа үндэслэлийг хэрхэн няцаасан талаарх дүгнэлт, нотлох баримтыг дурдах ёстой. Өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Б.Б-ыг мансууруулах бодисыг худалдаалах зорилго, сэдэлт байгаагүй талаар мэтгэлцсэн ба анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ер нь бол би У.А-ын мөсөнд огт хүрээгүй. ... У.А-ын өгсөн мөснөөс нийт гурван удаа хэрэглэсэн. ... У.А- надад хэлэхдээ нэг хятад хүнээс 3.500.000 төгрөгөөр нэг бүлет буюу 10 грамм мөс авлаа гэж хэлсэн. Гэхдээ тэр үед би У.А-ыг хятад хүнээс мөс авсан гэж итгээгүй. ...” гэх мэдүүлгээр /3хх 53-55/ болон эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. ...” гэж дурдсан. Тухайлбал, шүүгдэгч Б.Б-ын биеэс буюу хүний биед хийсэн ямар үзлэгийн тэмдэглэлээр дээрх бодис илэрсэн мэтээр дүгнэсэн, түүний, эд зүйл, орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр мансууруулах бодис огт илрээгүй байхад нотлох баримтыг гуйвуулж байгаа зэрэг нь нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан шалгаагүй, үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй гэж үзэхэд хүргэж байна. Тухайлбал, дараах мэдүүлэг болон нотлох баримтыг хамааралтай, ач холбогдолтой талаас нь үндэслэл бүхий няцаалт хийгээгүй байна. Үүнд:

- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, “**** өрөөнд 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1хх 1-14/, Б.Б-ын эзэмшлийн 00-57 УНУ улсын дугаартай 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Тээврийн хэрэгслийн үзлэгийн тэмдэглэл /1хх 100-101/, гэрч Б.Билгүүний 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мэдүүлгийн тэмдэглэл /1хх 247/, яллагдагч Л-н-ы 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /3хх 23-27/ “...Асуулт: Б.Б- нарыг хэзээнээс эхлэн таньж мэддэг юм бэ?...Хариулт: Б.Б- гэх хүнийг танихгүй, харж байгаагүй...” гэх, Б.Б-ын 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрчийн мэдүүлэг /1хх 248-249/, Б.Б-ын 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2хх 03-04/, Б.Б-ын 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /2хх 50-52/, Б.Б-ын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /2хх 52-53/, У.А-ын 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх 05-07/ “...Асуулт: Та Б.Б-тай ямар зорилгоор уулзсан юм бэ? ...хариулт: Б.Б-тай Туул рестораны тэнд таарсан. ...Б-д надад мөс байна, хамт явж хэрэглэх үү. ...” гэх, У.А-ын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /3хх 42-44/ “...Асуулт: Та Б.Б-тай ямар зорилгоор уулзсан юм бэ? Б.Б- таниас мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдан авсан уу? ...Хариулт: Б.Б-аас өмнө нь би 300.000 төгрөг зээлсэн байсан юм. Тэгээд зээлсэн мөнгөө өгөх гэж уулзсан. Тухайн үед Б.Б- машинтай явж байсан болохоор нь би гадуур хамт яваад өгөөч гэж гуйсан. ...Б.Б- бид хоёр 3 өдөр хамт байсан. Хамт байх хугацаандаа 3 удаа мөс хэрэглэсэн...тийм асуудал байхгүй, энэ хэрэгт Б.Б- огт хамаагүй, Б-тай Туул рестораны ойролцоо уулзаад хамт сууж байхад Н- над руу залгаад хүрээд ир гэсэн. Тэр үед Б- машинтай явсан болохоор би Б-ыг 1 дүгээр хороолол хамт орчихоод ирье гэж гуйгаад хамт явсан. Тэгээд надад мөс байсан болохоор өөрөө эхлээд хэрэглэчихээд Б.Б-ыг хэрэглэх үү гэж асуухад Б.Б- хэрэглэсэн. ...Би Б-д нэг хүнээс өөрөө хэрэглэхээр мөс худалдан авах гэж байгаагаа ер нь бол хэлсэн. Гэхдээ тодорхой хэлээгүй. ...” гэх, У.А-ын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /3хх 45-47/ “...Асуулт: Б- та хоёр хоорондоо ямар харилцаа, холбоотой юм бэ? Тухайн үед Б- таныг мөс гэх зүйлийг Л-наас авсан гэдгийг мэдэж байсан уу? ...Хариулт: Б.Б- бид хоёр яг сайн санахгүй байна хэдэн сар л болж байгаа байх зүгээр найз нөхдийн холбоотой. Хэнээр дамжуулж яаж танилцсан гэдгээ санахгүй байна. Тухайн үед би Б- руу залга луу Б- над руу залга луу санахгүй байна. Өмнө нь Б- надад хэдэн төгрөг зээлсэн байсан учраас тэрийгээ өгөх гэж надтай уулзсан байсан. Надтай уулзахаасаа өмнө намайг мөс гэдэг зүйлийг авч яваа гэдгийг мэдээгүй байсан. Тэгээд юмтай хужаа байна гэж хэлээд хамт хэрэглэх үү гээд Б-ын машинтай явж зам дээр зогсоолгочихоод Л-н, Н- нарын оффисын байр луу өөрөө ганцаараа орж Л-нтай уулзаж авсан. Гарч ирээд бид хоёр Төв аймгийн замаар явж хотоос гарч хэрэглэе гээд явж байгаад буцаад “Вива” сити буудалд очиж хоносон. ...” гэх нотлох баримт, мэдүүлгүүд хэрэгт цугларсан байна. Бүлэглэн үйлдсэн гэх У.А- 4 удаа мэдүүлэг өгөхдөө хэргийн үйл баримтын талаар харилцан адилгүй мэдүүлэх бөгөөд дээрх мэдүүлэгт ганцхан зүйлийг л тогтвортой мэдүүлж байгаа бөгөөд энэ нь шүүгдэгч Б.Б-ын мэдүүлгээр нотлогдож байгааг шүүх анхаарсангүй. Шүүгдэгч У.А- нь дээрх бодисыг авахдаа хэрхэн, хаанаас, хэнээс, ямар зорилгоор авах гэж байгааг шүүгдэгч Б.Б-д огт хэлээгүй, энэ талаар түүнтэй хамтран оролцсон, худалдах, борлуулах талаарх үйл баримтыг тогтвортой мэдүүлсэн зэргээс шүүгдэгч нарын мэдүүлгийг магадлах, бусад нотлох баримтаар худалдаалах зорилго, сэдэлтгүй талаарх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй, үндэслэл бүхий няцаалт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчийг зөвхөн 3 хоног зочид буудалд хамт байсан үйл баримтаар үйлдлээрээ нэгдсэн гэж дүгнэж, эрх зүйн байдлыг дордуулсан, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг хүндрүүлж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “...би зочид буудалд хар тамхи татсанаас хойш “00” өрөөнд хэр удаан байсныг мэдээгүй, би удаагүй байх гэж бодсон, тоглоом тоглож байсан. ...” гэж мэдүүлсэн зэрэг нь шүүгдэгч У.А-ыг дээрх бодисыг худалдахаар савласан, жинлэсэн зэрэг үйлдлийг хараагүй, дэмжээгүй талаарх үйл баримтыг дүгнээгүй, тус бодисыг хэрэглэсэн хүний өөрийн биеийн онцлогоос хамаарч цаг хугацаа, хором мөч нь харилцан адилгүй цаг хугацааг төсөөлдөг шинжийг харгалзаагүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг сэргээх үйл ажиллагаа гажуудсан гэж үзнэ.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилго болон хууль бусаар олж авсан, хадгалсан зэрэг гэмт хэргийн үйлдсэн арга, объектив тал, гэм буруугүйн хэлбэр мөрдөн шалгах бүхий л ажиллагаа хийж нотлох баримтыг цуглуулсан боловч дээр дурдсан нотлох баримт, мэдүүлгээр худалдаалах, борлуулах зорилго тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн субъектив тал шууд санаатай хэлбэртэй, гэм буруутай этгээд сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар борлуулахдаа өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, тэр үйлдлээ хийхийг хүссэн өөр хоорондоо харилцан уялдаатай боловч, ялгаа бүхий шунахайн болон бусад ашиг сонирхол энэ гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн зэрэг шалтгаан зэргийг тогтоож байж борлуулах зорилгыг тодорхойлно. Хавтас хэрэгт цугларсан баримт, мэдүүлгээр борлуулах зорилго тогтоогдохгүй байна. Мөн хууль бусаар олж авах буюу дээрх бодисыг худалдан авсан гэх баримт хавтас хэрэгт байхгүй, яллагдагч У.А-ын 3 удаагийн, Б.Б-ын 4 удаагийн, яллагдагч Н- 2 удаагийн, яллагдагч Л-н-ы 1 удаагийн мэдүүлгээр Б.Б-ыг танихгүй, хараагүй, мэдэхгүй, яллагдагч У.А- надаас худалдан аваагүй гэх мэдүүлгүүдээр бусдаас худалдаж авсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж, няцаагдаж байна. Түүнчлэн анхан шатны шүүх хөнгөрүүлэх, хүндрүүлэх байдал тогтоогдоогүй гэж дүгнэх бөгөөд миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт /бүхий л шатны хуралд/ хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байхгүй гэж шүүгдэгчийн эрх байдлыг дордуулсан байна. ...” гэв.

 

Шүүгдэгч У.А-ын өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн хувьд эрүүл мэндийн шалтгаанаас болоод гомдол гаргаж амжаагүй бөгөөд үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцоно. Миний үйлчлүүлэгч анх тухайн хэрэгт холбогдож шалгагдаж байх үедээ гэрчээр өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. 3 дугаар хавтаст хэргийн 135-137 дугаар тал, 4 дүгээр хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлын талаарх нотлох баримтуудад миний үйлчлүүлэгчийг 6-7 насны хоёр хүүхэдтэй, эхнэр нь унаж татдаг өвчтэй бөгөөд хүүхдүүдээ авч явах, асрах чадамжгүй талаар нотолсон байдаг. Мөн миний үйлчлүүлэгч анх энэ хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн, 461 дүгээр хорих ангид хоригдож байхдаа ходоодны шархаа эмчлүүлж байгаа зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. У.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан худалдаалах зорилготой мөс гэх бодисыг олж авсан, хадгалсан гэж буруутгадаг. Худалдан борлуулах боломжит хугацаа байсан. Буудалд гурав хоносон бөгөөд тухайн буудлын хяналтын камерын бичлэгүүд нотлох баримтаар авагдсан байгаа. Бичлэгт манай үйлчлүүлэгч зарах, худалдах үйлдэл ганц ч удаа хийгээгүй. Бусдад худалдах зорилгогүйгээр Л-нээс тухайн бодисыг авахын тулд хүнд зараад өгье гэж худал хэлж авдаг байснаа хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүх хуралд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурьтай орсон. Эхлээд анхан шатны шүүхээс 2.5 жилийн хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцааж 1 жилийн хорих ял нэмэгдээд ороод ирсэн. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааснаас хойш юу ч өөрчлөгдөөгүй. Гэтэл 3 жил 5 сарын хорих ял оногдуулсан тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л--н өмгөөлөгч Г.Буянбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Шүүх хуралд Б.Бат-Ерөөлт өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Энэ хэрэг өмнө нь 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр шийдвэрлэгдэж байсан ба тухайн шийтгэх тогтоолыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Энэ хугацаанд шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбар өөрчлөгдөөгүй. Харин прокурор болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөгдсөн. Тухайн шийтгэх тогтоолд өөрчлөгдсөн зүйл гэвэл 2 жил 5 сарын хорих ял өгч байсныг 3 жил 5 сар болгосон. Шүүгдэгч нарын үйлдэл оролцоог ялгаж, зааглаж үзээгүй бөгөөд тэр талаар шийтгэх тогтоолд огт дурдаагүй. Эсэргүүцэлтэй холбогдуулан тайлбар хэлэхэд эсэргүүцэл үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл нь ялын сонгох санкцтай. Хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийн ямар зүйл анги болгож байгаа нь тодорхой гэж байгаа боловч шийтгэх тогтоолын 2 дахь заалтад тодорхой тусгачихсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна. Мөн миний үйлчлүүлэгч нийт 1 жил 114 хоног цагдан хоригдсон байгаа. Хэрэв хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагатай гэж үзвэл миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Н--н өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Анхан шатны шүүх хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бүхий л нотлох баримтыг шинжлэн судалж, миний үйлчлүүлэгчийг худалдан борлуулах зорилгогүй гэж дүгнэсэн.  Оролцоогүй байхад миний үйлчлүүлэгчийг оролцсон гээд байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тэр талаар гомдол гаргаж байсан. Гомдол гаргахад ямар ч үр дүнгүй байсан учраас дахиж гомдол гаргаагүй. Миний үйлчлүүлэгч Л-нг хоёр тусдаа өрөөтэй байрандаа хамт амьдруулаач гэж гуйхаар нь амьдруулсан. Хоёр өөр хүйсийн хүмүүс болохоор тусдаа 1, 1 өрөөнд байдаг байсан. Зөвхөн Л-ны амьдарч байсан өрөөнөөс мансууруулах бодис гарч ирсэн байгаа. Миний үйлчлүүлэгчид мэдэгдээгүй болох нь У.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогддог. Тухайн мэдүүлэгтээ У.А- “Л-н мөс гаргаж ирээд надад үзүүлсэн. Н-д хэлж болохгүй шүү гээд бид хоёр хоорондоо зургаар харилцсан” гэж мэдүүлсэн бөгөөд энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдсан байгаа. Мөн У.А- “мөрдөгч намайг чи Хятад хэлээр ярьдаггүй байж Н-гаас авсан гэж хэлснийх нь дагуу би хэлсэн. Н- энэ хэрэгт буруугүй. Би өөрийнхөө ээж шиг хүнийг гүтгэсэндээ харамсаж байна” гэж хэлсэн байдаг. Учир нь шүүгдэгч У.А- “Чи намайг цагдаад матчихлаа” гэж миний үйлчлүүлэгч рүү уурласан бөгөөд тийм асуудал байхгүй байсан гэдгийг сүүлд нь мэдсэн талаараа бас ярьдаг. Мөн У.А- “Н- надаас та хоёр яг ямар наймаа хийгээд байгаа юм бэ? гэж асуухад “би чулууны наймаа хийж байгаа гэж хэлсэн” гэсэн. Мөн “би Л-нтай 2 удаа уулзахдаа зүгээр байгаагүй. Н-д мэдэгдэхгүйн тулд хоёр ширхэг чулуу авч очсон” гэж мэдүүлсэн байдаг. Мөн Л-ны өрөөний тагтан дээрээс маш их хэмжээний чулуунууд гарч ирсэн. Чулуу гэж хэлэхээр миний үйлчлүүлэгч чулууны наймаа хийдэг хүнээс чулуу авах гэж байна гэж ойлгох нь зүйн хэрэг. Миний үйлчлүүлэгч өөрийн гэсэн бизнестэй. Монгол Улсад 30 хүнийг ажлын байртай болгосон. Миний үйлчлүүлэгч тархины хорт хавдар гэдэг хүнд өвчтэй. Эмчилсэн ч эдгэрдэггүй өвчин бол хорт хавдар. Өвдөхдөө маш хурц өвддөг учраас толгойгоо хаалганд мөргөөд унасан байсан. Тэр үед Л-н миний үйлчлүүлэгчид 1 ширхэг улаан өнгөтэй эм өгсөн байгаа юм. Л-н миний үйлчлүүлэгчийг тухайн хэрэгт ямар ч холбоогүй гэдгийг дахин дахин мэдүүлдэг бөгөөд миний үйлчлүүлэгчээс уучлалт гуйсан байдаг. Прокурорын эсэргүүцэл нь шүүхийн бүрэн эрхийн хэмжээнд халдсан, хууль зөрчсөн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм бурууг нь нотолсон, зүйлчлэлийг нь хөнгөрүүлсэн. Харин 5 жилийн хугацааг багасгаж өгнө үү. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Прокуророос шүүгдэгч У.А-ыг 10.7702 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, мөн Б.Б-тай бүлэглэн 10.7702 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Б-ыг У.А-тай бүлэглэн 10.7702 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 шүүгдэгч Н--г Л--тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “метамфетамин”-ы агууламжтай улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхэгийг, 41.9425 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Л--г Н--тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “метамфетамин”-ы агууламжтай улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхэгийг, 41.9425 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 94.36 хувийн агуулгатай мөнгөн ус /Нg/-ыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх У.А-, Б.Б-, Л-, Н-нарт холбогдох эрүүгийн 2002000160022 дугаартай хэргийг хэлэлцээд, “...шүүгдэгч Н-нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй...” гэж дүгнэн, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилжээ. Анхан шатны шүүхээс хийсэн энэхүү хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

 

 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ДШМ/690 дугаартай магадлалын “...шүүгдэгч У.А-, Л- нарын эргэлзээтэй /зөрүүтэй/ мэдүүлгийн үнэн зөв эсэхийг магадлах, аль мэдүүлэг нь үнэн болохыг хэргийн нөхцөл байдалд тулгуурлан зөв дүгнэх, У.А-, Н-нарын wechat болон гар утсаар харилцаж байсан мессежүүд, мөн Л-, Н-нарын амьдарч байсан гэрээс болон У.А-, Б.Б- нарын /2-3 хоног байсан/ хамт байсан буудлын өрөөнөөс хураан авсан мансууруулах бодисын тун хэмжээ, жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав баглаа, боодолд боосон байдал, жин хэмжүүр зэрэгт дүгнэлт хийлгүйгээр Н--г Л--тэй бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхэгийг, мөн зиплок уутны хамт нийт 41.9425 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ингэж шийдвэрлэхдээ 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг У.А-т худалдсан Н-үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолд тусгаагүй. ...” гэсэн заалтыг биелүүлээгүй, магадлалд заасан дүгнэлтийг хийгээгүй байна.

 

Дээр дурдсан зөрчлийг давтан гаргаснаас гадна, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдлыг тодорхой тусгаагүй /шийтгэх тогтоолын 14, 18 тал/, шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй, шүүгдэгч Б.Б-ын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан гэх үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Н--д холбогдох хэргийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тусгаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.5, 36.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан шаардлагуудад нийцэхгүй байна.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг чанд баримталж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцдэг.

 

 Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Н--д  оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан. ...” гэж дүгнэн тухайн зүйлд зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н--н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал зэргээс үзэхэд түүнд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

Мөн шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

 

Иймд прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 14 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.А-, Б.Б-, Л-, Н-нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Булгантамир, П.Баасанжав нарын “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Л--н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч У.А-ын “...хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүгдэгч Н--д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Б-, У.А-, Л- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/1 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.А-, Б.Б-, Л-, Н-нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Н--д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Б-, У.А-, Л- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН