Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2016/0243

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э*******, нэхэмжлэгч Д.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, гуравдагч этгээд Б.Б******* нарыг оролцуулан иргэн Д.Э*******гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох Иргэн Б.Б*******ид газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Сонгино-Хайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 392 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 2008 онд худалдан авсан 2 айлын газрыг албан ёсоор Д.Э******* миний өмчлөлд өгөх тухай шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах тухай захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э******* нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Миний бие захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, дахин нэхэмжлэл гаргаж нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татаж, өмчлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой асуудлыг 1 мөр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э******* нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Иргэн Б.Б*******ид газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Сонгино-Хайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 392 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 2008 онд худалдан авсан 2 айлын газрыг албан ёсоор Д.Э******* миний өмчлөлд өгөх тухай шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Э******* нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч Д.Э*******д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарласан баримтад гарун үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Э*******гийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Иргэн Б.Б*******ид газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Сонгино-Хайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 392 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 2008 онд худалдан авсан 2 айлын газрыг албан ёсоор Д.Э******* миний өмчлөлд өгөх тухай шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах тухай захиргааны хэргийн нэхэмжлэгч Д.Э******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН